16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

2025-06-25
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Гэрэл зургийг Р.Оюун

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулсан Гашуунсухайт-Ганцмод боомтыг хил дамнасан төмөр замаар холбох ажлын хүрээнд “Чайна энержи” группийн худалдан авсан нүүрсийг төмөр замаар тээвэрлэх урт хугацааны түүхэн гэрээг “Монголын төмөр зам” ТӨХК байгуулж, анхны тээвэрлэлтээ энэ сарын 24-нд Тавантолгой өртөөнөөс эхлүүллээ. Нээлтэд УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, “Эрдэнэс Тавантолгой” компани, “Чайна энержи цахим худалдаа” компанийн ТУЗ-ийн дарга Жан Яньшөн болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас сонирхоно уу.

Тавантолгой өртөөний ажилчид галт тэрэг хөдлөхөөс өмнө эд ангийг шалгаж байгаа нь.

Галт тэрэгний толгойг ачаатай залгалаа.

Нээлтийн арга хэмжээ морин хуурын аялгуу, уртын дуугаар эхэллээ.

Нээлтийн үеэр Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “2003 оноос эхлэн ярьж, 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийтдээ 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийсний эцэст хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, нүүрсний худалдааны асуудал эцэслэн шийдвэрлэгдэж, 2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр “Монголын төмөр зам” ТӨХК нь “Чайна энержи коксжих нүүрс” компанитай “Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээ”-г байгуулж, тус гэрээний дагуу нийлүүлэх нүүрсний тээвэрлэлтийн үйл ажиллагааг албан ёсоор нээж, эхний ачаатай галт тэргийг хөдөлгөх түүхэн үйл явдлын гэрч болж байгаадаа баяртай байна" гэлээ.

БНХАУ-ын “Чайна энержи цахим худалдаа” компанийн ТУЗ-ийн дарга Жан Яньшөн “Дэлгэр зуны сайхан цагт Монгол Улсын Төмөр замын газар, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн урилгаар “Чайна энержи цахим худалдаа” компани болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээний хүрээнд хийхэд бэлэн болсон анхны тээврийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ нь Хятад, Монгол хоёр орны “Гурвыг цогцоор” хэрэгжүүлэх хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг. Тавантолгойн ордын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг холбосон хөшүүрэг төдийгүй Монголын ашигт малтмалын нөөцийг Хятадын зах зээлд холбон өгч буй зангилаа болж, талуудын ирээдүйн 16 жилийн урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлэх кнопыг дарлаа" гэсэн юм.

Галт тэрэг хөдлөхийн өмнө оролцогчид дурсгалын зураг татууллаа.

Анхны тээвэрлэлтийн аян замыг мялааж сүүний дээжээ өргөлөө.

Галт тэрэг хөдөлж, өнгөт салют буудуулав.

Тээвэрлэлтийн дараа тууз хайчлав.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун "Өнгөрсөн сарын 14-нд Хил холболтын төмөр замын барилгын анги ажлыг эхлүүлэх гэрээг “Эрдэнэс Тавантолгой” компанитай хийсэн байгаа. Энэ хүрээнд хоёр улсын Засгийн газрын хоорондын тохирсноор бол гурван гэрээ хийсэн. Эхнийх нь саяын гэрээ. Хоёр дахь нь Эрдэнэс тавантолгойн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх. Гурав дахь нь нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгаа. Энэ гурван цогц гэрээний хүрээнд нэмэлтээр 16 жилийн турш “Монголын төмөр зам” ТӨХК “Чайна энержи” компанийн тээвэрлэх 247 сая тонн нүүрсийг хил холболтын төмөр зам ортол эхний ээлжинд галт тэрэг, авто замын холимог тээврээр хүргэнэ" гэв.

Тавантолгой өртөөний ахлах вагон үзэгч А.Билгүүн "16 жилийн урт хугацааны гэрээ Монгол Улсын хөгжилд нэмэр болохуйц бүтээн байгуулалт, олон хүний хүч хөдөлмөр ялангуяа, халуун голомт дээр нь ажиллаж байгаа галт тэрэгний найруулагч, вагон үзэгч бид өнөөдөр энэ мэргэжлээрээ маш их бахархаж байна" гэлээ.

Эх сурвалж www.polit.mn

Wow
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12