Хувийн эмзэг мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг чухалчлав

2025-06-27
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны хоёрдугаар улирлын хурал зургаадугаар сарын 19-ний өдөр боллоо. 

Neguun.mn сайт фэйсбүүк хуудсаараа 2025 оны тавдугаар сарын 28-ны өдөр түгээсэн “Эрдэнэт үйлдвэрийн дээд албан тушаалтнууд ажлын байран дээрээ бэлгийн харилцаанд орж байгаа бичлэг байгаа. Энэ асуудлыг шалгах боломжтой байгууллагад бичлэгийг бүрэн эхээр нь өгөх боломжтой” гэх агуулга бүхий шууд дамжуулалт хийжээ. Тухайн шууд дамжуулалт нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн нэгэн ажилтныг ажлын байран дээрээ хоёр удирдах албан тушаалтантайгаа бэлгийн харьцаанд орж байгаа бичлэг редакцад ирсэн, мөн АТГ-т шалгуулж байгаа нь үнэн үү гэх агуулгатай байв. 

Гомдол гаргагч нь редакцыг дээрх шууд дамжуулалтыг хийхдээ ажилтны албан тушаал, нэрийг дурдан огт үндэслэлгүй, хүний амь насыг ч эрсдэлд оруулж болох маш ноцтой худал мэдээлэл түгээн нэр төрд нь халдсанд гомдолтой байна гэжээ. Түүнчлэн удаа дараа тус байгууллагын удирдлагуудын талаар ташаа мэдээлэл түгээж, мөнгө нэхсэн. Нэгдүгээр сард ийм байдлаар 15 сая төгрөг нэхэж авсан зэрэг нь мэргэжлийн ёс зүйн зарчмаа бүхэлд нь зөрчсөн, сэтгүүл зүйн нэр хүндийг унагасан үйлдэл гэдгийг онцлоод, тухайн шууд дамжуулалтын бичлэгийг ХМЗ-д ирүүлсэн.

Харин редакц хариу тайлбараа 2025 оны 6-р сарын 6-ны өдөр ирүүлсэн бөгөөд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тухайн албан хаагчийн бие муудсан тул устгаж өгөөч гэсэн хүсэлт ирүүлсэний дагуу удалгүй устгасан гэжээ. Мөн тухайн албан хаагчаас хоёр асуудлаар тайлбар авахыг хүсэн утас руу нь залгаж, мэдээлсэн ч эргээд холбогдъё гэж хэлээд сэтгүүлчдийн утасны дугааруудыг блоклосон, 2 өдөр тайлбар авах гэж оролдсон ч өгөөгүй учраас “Эрдэнэт үйлдвэр”-ийг зорьж мэдээлэл хүргэсэн гэжээ. Мөн тухайн албан хаагч нь албаны мөнгө шамшигдуулж эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэх асуудлаар АТГ-т шалгагдаж буй нь үнэн байхад шалгагдаагүй гэх худал тайлбар өгсөн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагуудыг харлуулан удаа дараа мөнгө нэхсэн гэдэг нь үндэслэлгүй, баримт нотолгоогүй гүтгэлэг хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн тус албан хаагч нь ажлын байран дээрээ зүй бус үйлдэл гарган нэр бүхий албан хаагчидтай бэлгийн харьцаанд орж буй бичлэг байгаа нь үнэн гээд шаардлагатай тохиолдолд “Эрдэнэт үйлдвэр”-ийн зүгээс ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчдаа арга хэмжээ авах зорилгоор нотлох баримт шаардан хүсэлт гаргавал редакцын зүгээс бичлэгийг баримт болгон өгөх боломжтой гэсэн байна. 

Хороо дээрх гомдлыг нягтлан хэлэлцээд гомдол гаргагч тал болон хариуцагч редакц аль аль нь баримт /шууд дамжуулалтын үеэр дурдаж буй мэдээлэл үнэнд нийцэх, үл нийцэх эсэхийг; редакц мэдээллийг мушгин гуйвуулж, мэргэжлийн давуу байдлаа ашигласан, мэдээлэх, эс мэдээлэхийн тулд авлига авсан эсэхтэй холбоотой/ ирүүлээгүй тул 1 болон 5 дахь заалтуудад хамаатуулан, ёс зүйн зарчмын хүрээнд дүгнэлт гаргах боломжгүй гэж үзлээ. Харин редакц шууд дамжуулалтдаа төрийн өмчит байгууллагын ажилтны ажлын байран дахь ёс зүйгүй асуудлыг мэдээлж болох ч тухайн ажилтныг маш ноцтой асуудалд буруутгахдаа тухайн хүн мөн эсэх нь тодорхойгүй нөхцөлд, баримтаар баталгаажуулаагүй атлаа нэр болон албан тушаал зэрэг хувийн мэдээллийг ямар нэгэн шүүлтүүргүйгээр олон нийтэд мэдээлэх нь зохисгүй гэж үзсэн тул 6 дахь заалтыг  зөрчсөн хэмээн дүгнэлээ.

Хавсралт

Мэдээнд дурдагдаж буй “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын заалтууд:

1 - “Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно”

5 - “Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй. Мөн  мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана”

6 - “Хувийн нууцад хүндэтгэлтэй хандана”
 

Бэлтгэсэн: О.Дүүрэнжаргал /ХМЗ-ийн мэргэжилтэн/

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

7 цаг 28 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29