Чөлөөт сэтгүүлчийн хараат бус индэр “Плюма” платформ

2025-06-27
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ч.БЯМБАХАЖИД

 

Хараат бус сэтгүүл зүй бол нийгмийн толь юм. Өнөөгийн нийгэмд сэтгүүлч хэн нэгнээс хараат бусаар мэдээ, нийтлэл бэлтгэдэг байх нь сэтгүүл зүйн мөн чанар билээ. Тэгвэл бие даасан сэтгүүлчид болон редакцуудад хараат бус байдлаар олон нийтийн мэдээллийн хэрэгцээнд тулгуурласан мэдээ, нийтлэл нийтэлж, түүнээсээ орлого олох боломжийг бий болгосон “Плюма” мэдээллийн цогц системийг нээлээ.

“Плюма” төслийг “Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв” таван жилийн өмнөөс хөгжүүлж эхэлжээ. Улмаар 2024 оноос Фаро технологи компанитай хамтран технологийн хөгжүүлэлтийг гүйцэтгэж, өчигдөр зорилтот хэрэглэгчдэдээ танилцуулсан юм.

Уг платформ нь нэг талаас бие даасан, хараат бус сэтгүүлчдэд бүтээлээ туурвих, нийтийн мэдэх эрхийн төлөөх сэтгүүл зүйн бүтээлүүдээ нийтлэх чөлөөт платформ болох зорилготой аж. Харин нөгөө талаас нь авч үзвэл мэдээллийн ялгаатай хэрэгцээ бүхий нийгмийн олон бүлэгт хүрч, олон ургалч хэвлэл мэдээллийн орчныг дэмжих ач холбогдолтой платформ юм.

Э.Батцэцэг

Энэ талаар Монголын баримт шалгах төвийн ерөнхий эрхлэгч, Pluma Media-ийн ерөнхий эрхлэгч Э.Батцэцэг “Плюма бол чөлөөт сэтгүүлчдийн хараат бус индэр юм. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар тухайн сэтгүүлчдийн худал мэдээлэл түгээж байгаа эсэх, мэдээллийн урсгалд хэвлэл мэдээллийн байгууллагууд ямар чиглэлээр ажиллаж байгаа зэрэгт анализ хийнэ. Үүн дээр мөн баримт шалгагчид орж ажиллана. Мэдээллийн урсгалд ямар мэдээлэл дутуу байна, ямар мэдээлэл илүү дарагдаад байгаа зэргийг соргогоор харж, хиймэл оюун ухаан, технологийн тусламжтайгаар хянах боломжтой” гэлээ.

Сэтгүүлчид аль нэг редакцид харьяалагддагаас үл хамааран өөрсдийн бүтээлээ чөлөөтэй нийтлэх, бие даасан байдлаар ажиллах, түүнээсээ орлого олох, мэргэжлийн онлайн сургалтуудад хамрагдах шинэ боломжийг Плюма платформ санал болгож буй нь тун шинэлэг алхам болсныг салбарынхан хэлж байна.

 

“Редакциуд уншигч, үзэгчидтэйгээ холбоо хамаарал үүсгэх боломжийг бий болгоно”

 

Энэ үеэр Сэтгүүл зүйн Инноваци, Хөгжлийн Үүр төвийн хөтөлбөрийн менежер Ж.Өнөмөнх “Мэдээ, мэдээллийн ирээдүй: Бид юу үзэж, юу түгээх вэ” сэдэвт илтгэлийг танилцуулсан юм.

Тэрээр “Хэвлэл мэдээллийн салбарийн олон улсын чиг хандлага нь хэрэглэгч төвтэй. Хэрэглэгчийн хэрэгцээ юу байна, юу хүсэж байгааг хангах нь чухал болж байна. Олон улсад сэтгүүлчийн бичиж, нийтэлж буй мэдээ мэдээллүүд хэрэглэгчид хүрэхгүй, үр дүнгүй байх хандлага ажиглагдаж байгаа. Судалгаагаар олон улсад хүмүүс мэдээнээс залхах хандлага их байна гэх үр гарсан. Улс төр, дайн мөргөлдөөнтэй холбоотой сөрөг мэдээллүүд хэтэрхий их байгаа нь үүний гол шалтгаан болж байна. Хүмүүсийн амьдралд хэрэгцээтэй мэдээлэл бага байгаа учир мэдээнээс зайлсхийх хандлагатай болсон. Тиймээс хэрэглэгчийн ялгаатай олон талт хэрэгцээг нэг редакц төрөл бүрийн сэдвээр бичихээс илүүтэйгээр хэрэглэгчдийн нэгдэл үүсгэж, орон нутгийн медиагууд энэ хэрэгцээг нь хангах шаардлага бий болж байна” гэв.

Мөн Миллениал болон Gen Z үеийнхний хэлж буйгаар мэдээ, мэдээллүүд ойлгогдоход хэтэрхий хүнд байгаагийн зэрэгцээ тухайн мэдээллийг хүмүүс хэрхэн хүлээн авч байгаа талаар редакциуд мэдэх боломжгүй байна. Тиймээс сэтгүүлч, редакциуд уншигч, үзэгчидтэйгээ холбоо хамаарал үүсгэх боломж олгох шаардлагатай байгааг илэрхийлж байгаа юм.

Түүнчлэн хиймэл оюун ухааныг сэтгүүл зүйд зөв ашиглаж чадвал маш том давуу тал үүснэ гэдгийг салбарынхан хэлж байсан. Гэхдээ энэ нь сэтгүүл зүйн үйл ажиллагаа, мэдээлэл боловсруулах процессыг бүрэн орлох шийдэл биш юм. Хиймэл оюун ухааныг механик ажлыг хөнгөвчилөх, үс үсгийн алдаа хянуулах, яриа буулгах зэргээр болон илүү өндөр түвшинд ашиглаж байгаа редакциуд олон болж байна. Иймд редакциуд өөрсдийн үйл ажиллагаандаа хиймэл оюун ухааныг нутагшуулах хэрэгцээ шаардлага бий болж байгаа юм.

 

“Сэтгүүлч өөрийн өнцгөөр мэдээллээ нийтлэхийг хүссэн ч хараат байдлаас үүдэн чадахгүй байх тохиолдол гардаг”

Плюма төслийн нээлтийн үеэр МҮОНРТ-ийн сэтгүүлч Г.Бямбалхагва “Сэтгүүл зүйгүйгээр амьдарч чадах уу” сэдэвт илтгэлийг танилцуулан, сэтгүүл зүйн салбарын ирээдүй, нийгмийн өнгө төрхийг залуу сэтгүүлчийн үүднээс тайлбарлалаа.

Тэрээр “Миний хувьд сурвалжлагчаар ажиллаад гурван жил болж байна. Зарим тохиолдолд залуу сэтгүүлчид илүү уншиж сэтгэе, мэдээлэл боловсруулж анализ хийж мэргэжлийн үүднээс хөгжие гэхээс илүү ажлаа хурдан дуусгаад харих, аливаа зүйлд сэтгэлээсээ хандахгүй байх зэрэг хайнга хандлагууд ажиглагддаг. Энэ нь цаашлаад мэдээллүүд үнэ цэнгүй, судалгаагүй, баталгаагүй болох зэрэг олон сөрөг үр дагаврыг нийгэмд бий болгодог. Гэхдээ нөгөө талдаа хариуцлагатай, тууштай, бүтээлч залуу, шинэ сэтгүүлчид олноор төрөн гарч байгаа. Эзэнгүй хэвлэл мэдээллийн байгууллага гэж байдаггүй. Зарим тохиолдолд сурвалжлагч өөрийн харсан, мэдэрсэн өнцгөөр мэдээ мэдээллээ нийтлэхийг хүссэн ч эрхлэгч, дарга нь зөвшөөрөөгүйн улмаас түүнийгээ нийтэлж чадахгүй байх тохиолдол гардаг.  Харин чөлөөт сэтгүүл зүй, бие даасан хэвлэлийг дэмжиж байгаа Плюма төслийн хамт олонд баярлаж байна. Хамгийн гол нь хэвлэл мэдээллийн салбарынхан хамтарч ажиллах шаардлагатай байгаа энэ үед хамтын ажиллагааг дэмжих, нэгтгэх боломжтой платформ гарч ирж байгаа нь том давуу тал болж байна. Мөн хэн хурдан мэдээллийг түгээх вэ гэдэг дээр өрсөлдөх бус чанартай мэдээллийг нийтэлж хүргэх платформ бий болж байгаад баяртай байгаа” гэсэн юм.

Плюма платформын хэрэглэгч нь зөвхөн сэтгүүлчээр хязгаарлагдахгүй. Хамгийн чухал нь үнэн бодитой, чанартай мэдээ, мэдээлэл хүлээн авахыг эрхэмлэдэг уншигч нь эцсийн хэрэглэгч билээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 120 (7617)

 

Б.Эрдэнэбат: Бидний амгалан тайван амьдрал бол үе үеийн эх орончид, өвөг дээдсийн минь хичээл зүтгэлийн үр дүн билээ

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зоч

45 мин
Манай улс 100-150 М/Вт-ын хүчин чадалтай нар, салхины эх үүсвэр барих боломжтой

Монгол Улс эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах зорилгоор ойрын таван жил

45 мин
Д.Мөнх-Эрдэнэ: Хар тамхи үйлдвэрлэх, тээвэрлэх, бусдыг хэрэглэхэд хүргэсэн үйлдэлд тооцох ялын бодлогыг чангатгана

Засгийн газрын хуралдаанаар Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн

45 мин
Н.Алтанхуягийг цагаатгасан тогтоолуудыг хүчингүй болгож, шүүхээс тайлбар гаргажээ

Н.Алтанхуягийг цагаатгасан тогтоолуудыг хүчингүй болгож, шүүхээс тайлбар гаргажээ

20 цаг 31 мин
Монголын 91 иргэнийг дайны эрсдэлтэй бүсээс татан авчирлаа

Монголын 91 иргэнийг дайны эрсдэлтэй бүсээс татан авчирлаа

20 цаг 41 мин
Эсрэг тэсрэг байр суурь

ИЗНН-ынхан хоёр хуваагдаж хуралдсан. Тодруулбал, ИЗНН-ын дарга Б.Батбаатар намынхаа гишүүдтэй намын ойн баярын хурлаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа анхаарах хандуулах шаардлагатай салбарт з

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөдөөгийн эмэгтэйчүүдийн үүрч байгаа хүнд ачаа

Монгол Улс 21 аймаг, 330 сумтай. Өргөн уудам газар нутгаараа бахархдаг хэдий ч нийслэл хотдоо тэн

Өчигдөр 06 цаг 00 мин
АН “ардчиллын дайсан” болов уу?!

 “…Манай нам бол Монголын ардчиллын баталгаа” хэмээх үгийг АН-ынхан тарни мэт давтдаг. Монголчууд үүнд итгэдэг. Тиймээс “…АН бол Монголын төрийн хоёр баганын нэг юм байна” хэмээн үздэг. Тэд өөрсдөө намаа тараан бусниулсан ч буцаагаад нийлж босох боломжийг олгодог. Тийм түүх саяхныг болтол үргэлжилж байв шүү.

Уржигдар 06 цаг 00 мин
“Ерөнхийлөгч”-ийн хууль батлагдвал хэн хэн өртөх вэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тух

Уржигдар 06 цаг 00 мин