“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

2025-06-26
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж,  Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцлээ.   Энэ үеэр гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж хариулт авав. 

 

“Орон тооны цомхотгол дунд шатанд завхрах вий”

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: 
-Аймаг сумдын тамгын газрууд, сургууль, цэцэрлэг бүгд хатуу орон тоотой. Толгой мэдэж хүн нэмсэн нэг ч дарга байхгүй. Харин хаана замбараагүй байдал үүсдэг вэ гэвэл яам, агентлагуудад. Тэнд ажилчдынхаа тоог мэдэхээ байтлаа томорсон. Эндээс цомхотголоо эхлэх хэрэгтэй. Орон нутгуудад төрийн албанаас есөн хүн хасаарай гээд хатуу тоо тавьчихсан. Одоо тэгээд цомхотголд орох есөн хүнийхээ нэрийг явуул гээд яаруулаад байна гэнэ. Цомхотголыг ингэж гэнэтийн битгий хийгээч ээ. Дээрээс нь төрийн албан хаагчдын 36 сарын тэтгэмжийн асуудлыг цомхотгол, төсвийн хэмнэлтэд оруулахгүй байхыг хүсч байна. Үүнийг авах гэж сүүлийн арван жил гүрийж ажиллаж байгаа олон хүн бий. Тиймээс нэг л өдөр ийм гэнэтийн шийдвэр битгий гаргадаг байгаач ээ. Аливаа зүйлийг засахдаа уян хатан, олон талаас харах хэрэгтэй шүү. Орон тооны цомхотгол дунд шатанд завхрал гарах вий дээ гэж бодож байна. 
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: 
-Ерөнхий сайд, сайд нар томилогдох үедээ яам, агентлаг гээд төрийн байгууллагууд цомхон бүтээмжтэй байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Энэ хүрээнд 16 сайдтай үйл ажиллагаагаа явуулахаар болсон. Мөн 58 үндэсний хороог хоёр дахин цөөлөхөөр болсон. Яамдын газар хэлтсийн тоог цөөлнө. Тухайлбал, 270 гаруй газар, хэлтэс  байсныг 180 болгож цөөлж байгаа. Цомхотгол хийхдээ шууд халах байдлаар хийхгүй байгаа. Даргын албан тушаалаас буулгалаа гэхэд ахлах мэргэжилтэн, шинжээч зэрэг албан тушаалд шилжүүлэн ажиллуулах зохицуулалт хийж байна. Одоогийн байдлаар шууд халсан асуудал байхгүй. 

 

“Төсвийн мөнгөөр хурал, цуглаан хийдэг байдлаа зогсоох хэрэгтэй”

УИХ-ын гишүүн Ө.Шижир: 
-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөхдөө зардлуудаа бас хармаар байна. Улс орны эдийн засаг хүнд байхад цаасан дээр бүтэц нь байхгүй мөртлөө зардал нь хэвээрээ байгаад байж болохгүй. Одоо нэг нам хоёр шадар сайдтай байгаа шүү дээ. Хүнд нь зориулж албан тушаал бий болгодог байж болохгүй.  Төсвийн мөнгөөр хурал, цуглаан хийдэг байдлаа зогсоох хэрэгтэй. 


 Ерөнхий сайд Г.Занданшатар:
 -Хэн нэг хүнийг ажилгүй болгоно гэхээс илүү төрийн бүтээмж, чадамжийг сайжруулах давхардсан орон тоог цэгцлэхийг зорьж байна.


 УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 
-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтийг дэмжиж байгаа. Ерөнхий сайд авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчилтэй сайд нарыг шууд чөлөөлнө гэсэн. Энэ хүрээнд 2024 оны есдүгээр сард  1.2 тэрбум төгрөгөөр сургуулийн менежментийн сайжруулахад дэмжлэг үзүүлэх Боловсролын сайдын тушаал гарсан. Ингээд сургууль бүрд 10,10 сая төгрөгийг олгох замаар, нөгөө мөнгөө тараан байршуулсан байгаа юм. Ингэснийхээ дараа тэдгээр 120 сургуулиас буцаагаад нэг байгууллага руу буюу сургуулийн судалгаа хөгжлийн “Шинэ монгол төв” ТББ руу төвлөрүүлсэн. Энэ бол ашиг сонирхлын зөрчил. Боловсролын сайд П.Наранбаяр энэ үйлдлийнхээ төлөө огцрох ёстой. Нэр бүхий гишүүд нийлж Боловсролын сайдыг огцруулах хүсэлт өгнө. Ерөнхий сайд авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчилтэй сайд нарыг шууд чөлөөлнө гэсэн үгэндээ эзэн байхыг хүсэж байна.

 

Ц.Сандаг-Очирыг байнгын хороон даргаар сонголоо

Үргэлжүүлэн УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын өргөн мэдүүлсэн  Монгол Улсын 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Мөн ТББХ-ноос оруулж ирсэн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг томилуулах саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Санал хураалтаар гишүүдийн олонх буюу 60 хувь нь дэмжсэнээр Ц.Сандаг-Очирыг шинэ даргаар сонголоо.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 119 (7616)

111
Mal emneleg tasag 2 hvn bdg hiih ajilgvi 1 l bhad bolno. Hun am tsuutei sumand 2 hvn yu hiihew dee. Ajildaa ch irehgvi. Ahiad bas huduu aj ahuin tasag gd yu ch hiidiin baahan Sul tsalin awsan hvmvvs
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 форум 12 өдрийн турш Монголд чуулж, газрын доройт

3 цаг 40 мин
ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

3 цаг 40 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

3 цаг 40 мин
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

2026-08-28
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

2026-08-28
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

2026-08-28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

2026-08-28
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

2026-08-28
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

2026-08-28
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

2026-08-27