Багануурт цагаан будаа ургаж байна

2014-06-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Монголын хөрсөнд цагаан будаа тариалж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Хоёр жилийн өмнө Их аварга М.Даваажаргалын санаачлагаар Өвөрхангай аймагт анх цагаан будаа тарьжээ. Түүнээс багахан ургац авч байсан юм. Харин  энэ жил Багануур дүүрэгт цагаан будаа тариалж буй нь үрсэлгээний шатандаа амжилттай ургаж, саяхан усанд суулгажээ. Энэхүү ажлыг доктор Ш.Төмөрсүх санаачлан нутгийн малчид болох Н.Жанцан, Б.Дамба нар  тариалж байгаа юм. Усанд суулгах цаг хугацаа нь жаахан хожимдсон ч өмнө нь цагаан будаа тарьж ургуулж бай­сан туршлагатай ба­гийнхан дажгүй ургана гэдэгт итгэж найдаж сууна.

 Доктор Ш.Төмөрсүх цагаан будаа тарих анх­ны туршилтаа Гачууртад хийж 15 кг цагаан будаа хурааж авч байжээ. Тэрээр “Олон жил судалгаа хийсний үр дүнд эх орондоо хүнсний цагаан будааны тариалах аргачлалыг боловсруулж түүнийг нутагшуулж байна. Цагаан будааг Монголын хөрсөнд тарих аргачлалаа Оюуны өмчийн газраар баталгаажуулсан” хэмээв.

 Харин энэ жил түүний мөрөөдөл арай томорч, дотоодын хэрэгцээндээ багахан хэсгийг ч гэсэн нийлүүлэх, цаашид тариалангаа хөгжүүлэх хүсэлтэй болсон байна.  Ер нь Азийн ихэнх орон цагаан будаа  тариалж, Европын орнуудын хэрэгцээг хангадаг. Тиймээс манай улс ч энэ бизнест хөл тавих боломжтой гэж үздэг юм билээ.  Бизнес хийж гадагшаа экспортлохгүй ч гэлээ ядаж дотоодынхоо хэрэглээг хангаад байвал эдийн засагт ач холбогдолтой хэмээн үзнэ. Цагаан будаа ургах­даа төвөгтэй ямбатай ургамал юм байна. Буудай тариа шиг газарт булаад байгальд даатгаад орхичихдог эд биш. Шаварлаг хөрсөнд, усан дотор ургадаг. 20 хэмийн дулаанд байлгаж чадвал хамгийн сайн ургац өгдөг гээд бидний хувьд шинэ зүйл билээ.

Цагаан будаа тарих талбайг  50 см гүн ухаад доор нь гялгар уут дэвсээд дээрээс нь сайжруулсан хөрсөө тараагаад усаар дүүргэнэ. Ингээд тутрагын талбай бэлэн болох юм. Ус зарцуулалт тийм их биш юм байна. Ингэж усан дотор тариалахаас гадна хуурай аргаар тариалдаг бас нэг технологи байдаг гэнэ. Гэхдээ ингэж тарьсан цагаан будаа амт чанарын хувьд усанд тариалсан будаагаа гүйцдэггүй болохоор төдийлөн өргөн хэрэглэгдэггүй гэлээ.

Ямартай ч Багануурт суулгасан цагаан будаа эхний шатаа амжилттай давжээ. Усанд суулгасан бөгөөд хэрхэн ургахыг цаг хугацаа харуулах байх хэмээн тариаланчид  хүлээлттэй байна.

В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 55 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 6 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 12 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин