“Нисдэг Холланд” хөлөг онгоц болон “Фата-Моргана” үзэгдэл

2014-06-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

Хөлбөмбөгийн өмнөх ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтод Испанид хожигдон гуравдахь удаагаа үзүүрлэсэн “Нисдэг холландууд” гэгддэг Нидерландын баг хариугаа авсан шиг авч сүүлийн хоёр Европын АШТ болон ДАШТ-д дараалан аваргалсан Испанийн “Ялагдашгүй армада“-г 5:1-ээр бут ниргээд байна.

“Нисдэг холландууд” гэх зүйрлэл ямар гаралтай, юуг илэрхийлсэн тухай сонирхуулья.

“De Vliegende Hollander” буюу “Нисдэг холланд” гэж эрэгт хүрч чаддаггүй, далайгаар үүрд тэнүүчлэх хувь тавилантай домогт хий үзэгдэл-хөлөг онгоцыг нэрлэдэг билээ. Домогт гардгаар Холландын ахмад Филипп Ван дер Деккен 1641 онд Энэтхэгээс нутаг руугаа буцахдаа нэгэн залууг эхнэртэй нь хамт онгоцондоо суулгажээ. Үзэсгэлэнт эхнэрт нь ухаангүй дурласан Филипп Ван дер Деккен залуугийн аминд хүрээд бүсгүйд гэрлэх санал тавихад уй гашууд автсан эмэгтэй хөлөг онгоцноос хөлгүй ус руу үсрэн амиа хороосон гэдэг.

Энэ үйл явдлын дараахан хөлөг онгоц Африкийн өмнөд буланг тойрч байх үед далайн хүчтэй шуурга дэгджээ. Нүгэл үйлдсэн ахмадаас нь болж далайн эзэн ийнхүү хилэгнэлээ гэж далайчид бухимдаж, хөлөг онгоцны залуурч шуурга намжтал ойр хавийн боомтод зангуу хаян зогсохыг санал болгосон аж. Гэвч ахмад Ван дер Деккен үүнд хилэгнэн тушаалыг нь биелүүлэхээс татгалзсан хэд хэдэн далайчныг залуурчийнхаа хамт буудан алжээ.

Тэрээр ийн зөрүүдлэн хүчтэй шуургыг сөрж аяллаа үргэлжлүүлснээр далайн эзнээс шийтгэл хүлээж, далайчдынхаа хамт үхэшгүй мөнх болсон ч эрэгт хүрэх тавилангүй үүрд далайгаар тэнүүчлэх болсон гэдэг. Энэ домгийг дундад зууны Европын далайчид бүгд мэддэг байсан бөгөөд усны гадаргуунаас дээгүүр, тэнгэрт хөвөх “Нисдэг холланд” хөлөг онгоцтой таарахыг муу ёр, гай дагуулах шинж тэмдэг гэж үздэг байжээ.

Эрдэмтэд тэнгэрийн хаяанд, далайн гадаргууны дээгүүр хөвөх “Нисдэг холланд” хөлөг онгоцыг ердийн зэрэглээ гээд хэдийнэ тогтоосон боловч өнөө цагт ч далайчид энэ үзэгдэлтэй таарахыг сайн юманд хүргэхгүй гэж үзсэн хэвээр аж. Агаар мандлын доод хэсэгт өөр өөр хэм болон дараалттай агаар хоорондоо тулахад толь мэт тухайн хөлөг онгоцны дүрс агаарт тодордог байна. Гэхдээ тэрхүү хөлөг онгоц бодит байдлаас нэлээд өөрөөр харагддаг учир далайчид өөрсдийн хөлөг онгоцоо танилгүй өнөөх “Нисдэг холланд” гэж эндүүрдэг гэнэ. Ийм зэрэглээг далайчдыг хуурдаг шидэт шулам Морганагийн нэрээр “Фата Моргана” гэж нэрлэсэн ажээ.   

В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

11 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 3 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 14 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 20 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин