Агуу суутнууд: Шарль Луи Монтескье

2021-08-27
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

Францын гэгээрүүлэгч, эрхзүйч, гүн ухаанч. Үнэмлэхүйн эсрэг үзэлтэн. Төрийн тогтолцоо судлаач. Түүний хамгийн сайн мэддэг ажил бол “Персийн захиа”, “Хуулийн амин сүнс”. Шарль Луи Секонда барон де ла Бред Монтескье нь 1689 оны нэгдүгээр сарын 18-нд Бреде гэх Бордотой ойролцоо Францын баруун өмнө зүгт орших хотод мэндэлжээ. Монтескье гэх овгийг тэрбээр 1716 онд хүүхэдгүй авга ахаасаа авчээ. Авга ах нь түүнд бүх хөрөнгө болох томоохон газар, байшин, Бордогийн парламентын ерөнхийлөгчийн албан тушаалаа үлдээжээ. Монтескьен өвөг дээдэс хэзээ ч Францын хааны ордонд очиж зусардаж байгаагүй, өөрсдийн эдлэнт газарт аж ахуйгаа явуулан, Бордогийн парламентын ажилд оролцоод явдаг байсан нь тэднийг бие даасан үзэл бодолтойг илтгэж байгаа юм.

Монтескьен эцэг эхийн талаар мэдээлэл бараг байдаггүй. Түүний аавд өвлөгдсөн газар байгаагүй ч тэрбээр ашигтайгаар гэрлэн, эхнэрийнхээ Ла-Бред цамхагийг авчээ. Аав нь тухайн цаг үедээ их гэгээрсэн, өөрийн гарал үүслээр их бахархдаг хүн байж. Монтескьен аав нь өөрийг нь бурхан тариаланчдын тэргүүнээр сонгосон гэдэгт итгэлтэй байдаг байлаа. Түүний эдлэнт газарт эцгийн эрхт ёс ноёрхдог байв. Шарлийн ээж нь Английн Пенель овгийн хүн бөгөөд 100 жилийн дайны дараа Францад үлдсэн гэр бүл юм. Их ухаантай, шашинлаг, далд ертөнцөд итгэдэг нэгэн байжээ. Шарлийг долоон настай байхад ээж нь гэнэт нас барж, аав нь зургаан хүүхэдтэй бэлэвсэрч үлдэв. Түүнийг 10 настай байхад Жюльн сүмийн коллежид оруулсан байна. Энэ сүмийг уран илтгэгчид үүсгэн байгуулсан ба хийдийн тангараг тавьдаггүй, мөргөлчидтэй харилцан ярилцдаг байлаа. Боловсрол нь шашинлаг гэхээсээ илүү эртний уран зохиол, гүн ухааныг судалдаг байв. Монтескье дараа нь дурсан ярихдаа энэ коллежиос католик шашны мэдлэгийг олж аваагүй ч, сонгодог уран зохиол, гүн ухааныг сайн судалсан гэв.

1705 оны наймдугаар сарын 11-нд коллежид орсноос хойш таван жилийн дараа тэрбээр аавынхаа гэрт буцан ирж бие дааж хууль үзэж эхлэв. Учир нь авга ах нь нас барсны дараа Бордогийн парламентын ерөнхийлөгчийн ажил түүнд шилжинэ гэдэг нь тодорхой болсон байлаа. Эрх зүй судална гэдэг тухайн үед хэцүү байв. Гэвч Монтескье маш хурдан тэр их хууль эрх зүйн материалыг судалжээ. Өөрөө хичээлийн төлөвлөгөөгөө гаргаснаар Францын тэр олон замбараагүй хуульд төөрөгдөөгүй юм. Магадгүй энэ үед л “Хуулийн амин сүнс” бичих санаа нь төрсөн байх. Гэхдээ тэрбээр хамаг цаг хугацаагаа ганцхан хууль судлахад зориулаагүй. Тэр үедээ Бордо соёлын төв байсан.

Бордоод уран зохиол, шинжлэх ухаан, урлаг сонирхдог өмгөөлөгч, магиструуд дугуйлан үүсгэн цуглардаг байлаа. Монтескье энэ дугуйлангийн идэвхтэй гишүүн байв. Энэ дугуйлан хожим нь Бордогийн академи үүсэх суурь болсон. 1713 онд  Монтескьен аав нь нас баржээ. Түүний асран хамгаалагчаар үлдсэн авга ах нь Монтескьег инж сайтай бүсгүйтэй хурдан гэрлүүлээд, парламентын ажилд нь оруулах хүсэлтэй байв. Авга ах нь Жанна Лартигийг сонгожээ. Тэрбээр царай муутай, доголон бүсгүй байсан ч, инж сайтай, 100 мянган ливр, аавынхаа эдлэнт газрыг өвлөж авахаар нэгэн байлаа. Монтескьен гэр бүл арай л цуцлагдаагүй, учир нь сүйт бүсгүй хартай кальвинист байсан. Нантын зарлигийг цуцалсны дараа кальвинист, католик шашинтнууд гэрлэх хууль бус болсон бөгөөд бүр гэмт хэрэг гэж үзэх болов. Сүйт бүсгүй католик шашинд орох талаар бодох ч хэрэггүй байв. Гэтэл Монтескьен гэр бүлийг баталсан католик лам сүйт бүсгүйн шашныг сонирхож асуусангүй.

Монтескье эхнэрээ гэртээ цоожлоод хаашаа ч явуулдаггүй байв, нийслэл рүү ч, Бордо руу ч тэр. Тэрбээр эхнэртээ хүндэтгэлтэй ханддаг байсан. Эхнэр нь түүнд хүү, хоёр охин төрүүлж өгчээ. Бага охин Денизадаа их хайртай байсан ч, ер нь хүүхдүүддээ хатуу, чанга ханддаг байлаа. 1716 онд авга ахыгаа нас барсны дараа 27 настай тэрбээр парламетын ерөнхийлөгч болов. Энэ ажил ихэнхдээ шүүхийн үүрэг гүйцэтгэдэг байв. Тэрбээр барон болон Монтескье овгийг авав.

 Монтескье бүсгүйчүүд дунд их нэр хүндтэй, тэрийгээ ч сайн ашигладаг байв. Гэхдээ тэр амьдралдаа нэг ч удаа сэтгэлээсээ дурлаж үзээгүй юм. Ажилдаа бага анхаарлаа хандуулдаг байв. Шүүхтэй холбоотой бүхэн түүнд уйтгартай санагддаг байжээ. Гэвч энэ туршлага нь түүнд хожимоо “Хуулийн амин сүнс”-ийг бичхэд их хэрэг болсон. Тэрбээр Бордон академийн ажилдаа их дуртай байсан бөгөөд байгалийн ухааныг ээлжлэн судалж, академид маш их реферат авчирч байсан ч, тэр нь бага судлагджээ. 1721 онд жинхэнэ дуулиан дэгдээсэн бүтээл гарсан юм. “Перс захиа” өөр зохиолчийн нэрээр, Голландад хэвлэгдэж гарсан ч, тун удалгүй хэний бүтээл болох нь тодорхой болжээ. Шууд хориотой номны тоонд орсон ч, гадаадад их олон удаа хэвлэгдэжээ. “Перс захиа”-нд тэрбээр Перс хүн Европоор аялаж буй тухай бичсэн байна. Үүндээ Францын улс төрийн амьдралыг их шүүмжилжээ. Людовик XIV-т доог тохуу хийсэн дүгнэлт өгч, ордны тааламжгүй зан чанар, католик сүмийн бодлогыг бичсэн нь их шуугиан дэгдээж, номыг хориглосон ч, их хэмжээгээр зарагдан, жилд найман удаа хэвлэгдэв. Зарим нэгэн хааны тойрон хүрээлэгчдэд ном таалагдсаны дунд кардинал Дюбуа байжээ.

1726 онд тэрбээр нийслэлд нүүж ирэн, хааяа л гэртээ очдог болов. Парисын академийн гишүүн болох гэж тэрбээр багагүй чармайлт гаргажээ. Парист улс төр, шинжлэх ухааны “Антресоль” клубын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байлаа. Клубын гишүүд бямба гараг бүрт гурван цаг уулздаг байв. Тэд улс төрийн мэдээ, өдрийн үйл явдал, өөрийн хөдөлмөрөө хэлэлцдэг байжээ. Тэрбээр “Хуулийн амин сүнс” бүтээлээ бичихийн тулд материал цуглуулахаар гурван жил аялжээ. Маш хурдан бүх Европыг туулаад, Англид жил хагас амьдрав. Римд тэрбээр пап Бенедикт XII-тай яриа өрнүүлдэг байлаа. Пап түүнд сайнаар хандан, гэр бүлийг нь шашны баярын үеэр насан туршдаа мацаг барихгүй байж болно хэмээн зөвшөөрсөн байна. Түүнийг хаана ч очсон сайнаар угтан авч, хотын үзэсгэлэнт газруудыг үзүүлдэг байв. Тэрбээр очсон орон бүрийнхээ ёс заншил, хуулийг судлан, тэмдэглэл хөтөлж байлаа. Аялсан улс орнуудаа дүгнэж бичихдээ “Герман аялахад тохиромжтой, Итали түр оршин суухад, Англид юм бодоход, Францад амьдрахад тохирно” гэжээ. 1748 оны аравдугаар сард Женевт “Хуулийн амин сүнс” хоёр боть цөөн тоогоор хэвлэгдэн гарчээ. Түүний бүтээлийг хүлээж байсан тул маш хурдан зарагджээ. Энэ бүтээл юугаараа хүмүүст таалагддаг вэ гэхээр хамгийн түрүүнд хэв маягаараа. Олон орны үндэсний ёс заншил, нийтийн дүрмийн талаар уран дүрслэлтэй бичжээ.

Амьдралынхаа сүүлийн жилүүдэд цамхагтаа дуртай зохиолоо бичин амьдарч байв. Тэрбээр их үрэлгэн хүн байв. Санхүүгийн гол эх үүсвэр болох усан үзэмний талбайдаа их халамжтай, цамхаг, цэцэрлэгт хүрээлэнгээ тохижуулахад их мөнгө зардаг байжээ. 1754 онд тэрбээр Парис оржээ. Гол шалтгаан нь профессор Ла Бомялыг баривчилсан явдал байлаа. Түүнийг Францын Засгийн газрын тушаалаар Прусст баривчлан, Францад авчиран, Бастилл шоронд улс төрийн найдваргүй этгээд хэмээн хорьжээ. Үүнийг сонсоод Монтескье туслах ёстой хэмээн Парист ирэв. Тэрбээр өөрийн нөлөө бүхий найзуудаараа их явж байж, хөөрхий профессорыг суллуулав. Тэрбээр Парист хатгаа авч 1755 оны хоёрдугаар сарын 10-нд нас баржээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.27 Баасан № 168 (6645)

 

Арайл их
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

2 цаг 46 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

3 цаг 58 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

4 цаг 33 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

11 цаг 13 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

11 цаг 28 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

11 цаг 28 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13