М.Уянсүх “Оюухай-2014” наадамд түрүүллээ

2014-06-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.БИЛЭГ

Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Оюухай-2014” наадам Хэнтий аймгийн Дархан суманд боллоо. Ес дэх удаагаа болж буй тус наадамд 30 гаруй яруу найрагч оролцсон байна.  Түүнээс МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Уянсүх түрүүлж, яруу найрагч Б.Чулуунцэцэг дэд байрын эзэн болсон юм.   Удаах байруудыг  В.Нэргүй, Б.Энхжаргал, залуу яруу найрагч Э.Гантулга нар шалгарчээ.  Тус наадмыг Р.Чойномын нэрэмжит “Өд” сан, Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын Тамгын газар, Монгол “Уламжлал” академи хамтран зохион байгуулсан юм. “Оюухай-2014” алтан цомын эзэн болсон М.Уянсүхийн эхний даваанд уншсан шүлгийг толилуулъя.

 

Р.ЧОЙНОМЫН ДУРСГАЛД

 

Цусан дусал шиг бүдэгхэн хавирган сартай тэнгэрт

Цуутай дорныг эмгэнүүлсэн найрагчийн сүнс шингэжээ

Хатуу дэглэмтэй шоронд тарчилж зовсон түүнийг

Хан тэнгэр ингэж өөртөө дуудаж аваачжээ

 

Газрын хүмүүс одоо гэм нүглээ наманчилж

Гал шиг халуун шүлгийг нь туг шиг өргөх болжээ

Эрх чөлөөний үнэ цэнэ юунд байдгийг мэдэж

Эмгэнэлт түүний дурсгалд хөшөө босгож мөнхөлжээ

 

Тэнгэрт байгаа сар шиг цусан туяатай шүлгүүд

Тэмцэж ялсан түүний амийг орлож үлджээ

Хязгааргүйн тэртээ одсон найрагчийн хойноос гашуудаж

Хий үзэгдэл шиг хүмүүс орчлонг дүүргэх ажээ

 

В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

11 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 3 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 14 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 20 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин