Дэлхийн хоёр удаагийн шилдэг хөлбөмбөгч, Португалийн шигшээн ахлагч Криштиан Роналду багийнхаа үндсэн бэлтгэлийн үеэр зүүн өвдөг нь гэмтсэн байна. Криштиан Роналдугийн гэмтэл хэр хүнд болох, хэзээ талбайд гарах талаарх мэдээллийг Португалийн хөлбөмбөгийн холбооноос албан ёсоор зарлаагүй байгаа юм. Роналду зүүн өвдөгний бэртлийн улмаас ДАШТ-ий өмнөх нөхөрсөг тоглолтуудыг өнжиж, өнгөрсөн даваа гаригаас эхлэн шигшээ багтайгаа бэлтгэл хийх болсон юм. Шигшээ багийнхаа үндсэн бэлтгэлд нэгдсэний дараа Криштиан Роналду “Би ДАШТ-д тоглоход бэлэн болсон. Бүх зүйл маш сайн байгаа” гэж хэлж байсан юм. Гэсэн ч өчигдрийн /VI.12/ бэлтгэлийн үеэр бэртэж, өвдөгтөө мөсөөр хүйтэн жин тавьж, талбайг чөлөөлсөн байна.