Олон улсад ч ачаа тээврийн үнэ “тэнгэрт хадав”

2021-08-02
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ 

 

Дэлхий даяар цар тахал дэгдэж улс орнууд хилээ хааснаар ачаа тээвэр тасалдаж, боомтуудад ачаалал нэмэгдсэн. Цар тахалтай дасан зохицож, хэвийн амьдралын горимыг үргэлжлүүлэхээр Засгийн газрууд хичээн ажиллаж байгаа ч хоёр жил үргэлжилсэн энэ асуудал хэвийн байдалдаа орсонгүй. Манай улсын хувьд Замын-Үүд боомтын ачаа эргэлт удааширч, ачаалал үүссэн нь импортын бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөхөд нөлөөлсөн. Замын-Үүд, Гашуунсухайт, Алтанбулаг зэрэг ачаа тээврийн том боомтуудад холбогдох албаныхан ажилласаар байсан ч нөхцөл байдал сайжирсан зүйлгүй одоог хүрсэн. Ачаа тээвэр гацах, үүнээс үүдэн тээврийн болон импортын бараа бүтээгдэхүүний үнэ өссөн нь Монголд төдийгүй олон улсад тохиолдож буй том асуудал юм.

 

ОХУ: тээврийн зардлыг бууруулахад анхаарна

 

Өнгөрсөн зургадугаар сарын 29-нд ОХУ-ын “Логическая Панорама” тээврийн форум Санкт Петербург хотод болов. Хуралдааны үеэр контейнерын транзит тээвэр энэ оны эхний дөрвөн сард өмнөх онтой харьцуулахад хятадаас европ, европоос хятад чиглэлд 89 хувиар өсчээ. Хятадын ковидын эсрэг авсан хатуу арга хэмжээний улмаас Хятадаас Казахстан чиглэлийн тээврийн 60-70 хувийг хүлээн авах хэлцэл хийж энэ чиглэлд транзит нэмэх бололцоо байгааг хурлаар хэлэлцсэн байна. Мөн контейнерын хомсдолын хямралаас гадна дэд бүтцийн дутмаг байдал нь тээврийн зах зээлийг хязгаарлаж байгааг шийдвэрлэж экспорт, импортын транзит тээврийн контейнерын зардлыг багасгах зэрэг асуудал хэлэлцжээ.

 

Контейнерын үнэ 3500 долларт хүрчээ

 

Хятад улс хуурай контейнерын 96 хувь, рефийн 100 хувийг үйлдвэрлэдэг. АНУ-ын далайн комиссариатын төлөөлөгч Карл Бентцелийн хэлснээр “Хятадын төлөвлөгөөнд 2020 онд контейнерын үйлдвэрлэлийг дээд хэмжээнд хүргэхээр зорьсон учир контейнерын хомсдол буурах төлөвтэй байна. Коронавирусын цар тахлын улмаас 2017-2020 онуудад буурсан байсан контейнерын үнэ эргээд ковидын улмаас өссөн. Контейнерын үнэ 2019 онд 1650-1750 ам доллар байсан бол өнгөрсөн оны сүүл үед 3500 ам доллар боллоо. Гэхдээ үйлдвэрлэгч гурван компани өөрсдөө үнэ тогтоосон нь үнэ өсөхөд голлон нөлөөлж байгаа” гэв. Хятад улс нүүрстэй вагоныг өөрийн хилээр нэвтрүүлэхдээ өндөр шаардлага тавьдаг болсны улмаас ачааны вагоны бөөгнөрөл үүсч Засгийн газрын түвшинд хэлэлцэх хүртэл энэ асуудал хүржээ. Мөн Хятад ачааны вагоны 50 хувийг л нэвтрүүлж нүүрсний чанар муу гэх шалтгаанаар зарим вагоныг нэвтрүүлэхээс татгалзаж байгаа нь ачаалал үүсэхэд нөлөөлж байна гэв.

 

Казахстан Хятад улсад санал тавьжээ

 

Өнгөрсөн онд Казахстанаас Хятад руу өдөрт 14 вагон нэвтрүүлж байсан ч Казахстаны 9000 орчим ачаатай вагон нэвтэрч чадахгүй байгаа юм. Тиймээс Казахстан улс Достык тосгондоо ариутгалын цэг байгуулж Хятад улсын ариутгал хяналтын системийг хүлээн зөвшөөрч түүний дагуу “Балтик Контрол” хяналт шалгалтыг ажиллуулах санал тавьжээ.

 

Тажикстан Хятадтай зөвшилцөлд хүрэв

 

Тажикстан улс Хятадтай хоёр улсын хил орчимд цар тахал дэгдэхээс урьдчилан сэргийлэх ажлын гурав дахь цахим хуралдаанаар ачаа тээврийн асуудлаа хэлэлцэн шийдэв. Хуралдааны үр дүнд Хятад улс Тажикстан руу Кульма боомтоор нэвтэрч байсан хоосон  вагонуудыг буцаан авахыг зөвшөөрсөн байна. Үүнээс өмнө Хятад улсаас ачаа авчирсан вагоныг цар тахал тараахаас сэргийлэн Хятад улсын компианууд хил хүртэл өөрсдөө тээвэрлэн хүргэж  буцаан авдаггүй байжээ. Ингэснээр вагоны үнийг  хоёр дахин нэмэгдүүлсэн үнээр Тажикстаны талаар төлүүлж байсныг өөрчилж хоосон вагонуудыг Хятад улс буцаан авахаар тохиролцоонд хүрсэн байна.

 

Хятадын үйлдлийг “худалдааны зарлаагүй хориг” гэв

 

Хятадаас Непал улс руу бараа таваар экспортолдог олон ААН-үүд цар тахалд нэрвэгджээ. Энэ талаар “Катманду” сонины мэдээлснээр “Керунг ба Татопани хилийн боомтууд нээгдсэн хэдий ч экспорт, импортын барааг татан авч чадаагүй байна. Гадаад руу экспортлох хивс, мөнгөн гоёл чимэглэлийн эдлэл зэрэг Тамел, Патан,  Бактапур нутгаас гаргадаг барааг тээвэрлэх үйл ажиллагаа бүгд зогссон талаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлагч Ражеш Кажи Шрестпа мэдээлж байна. Хятад улс цар тахлаас сэргийлэх үүднээс өнгөрсөн оны нэгдүгээр сараас аравдугаар сар хүртэл хилээ хааж энэ оны нэгдүгээр сарын 21-нд нээсэн. Бүтээгдэхүүнээ экспортод гаргаж чадахгүй болсон бизнес эрхлэгчид хүндрэлд орж орлогын өөр эх үүсвэр хайж эхэллээ. Непалын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Экспортыг дэмжих төвийн тэргүүн Маниш Лай Прадханы  хэлж байгаагаар Непалаас Хятад руу гаргах экспортын худалдааны асуудал нь Татопаны худалдааны хилийн боомт хаасан үеэс үүссэн.  Мөн  Непалын Засгийн газар одооноос эхлэн Хятад руу экспортоо эхлүүлэх санал тавьж байгаа ч Хятадын засгийн газар Непалын зах зээлийг маш жижигт тооцон асуудлыг нухацтай сонсохгүй, анхаарахгүй байна. Хятадаас орж ирэх импортын бараа бүтээгдэхүүний үйл ажиллагаа ч цөөн тооны авто тээврээр хязгаарлагдаж байгаа” гэдгийг мэдээлсэн. Непалын худалдаачдын бараа таваар бүхий авто контейнеруудыг 16 сар гаруй хугацаанд хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөхгүй байгаа Хятадын энэ үйл ажиллагааг “худалдааны  зарлаагүй хориг” хэмээн нэрлэж байна.

 

Хятадын Шинжин боомт дахь саатал дэлхийн тээврийн гинжин холбоонд нөлөөлөв

 

Шинжин боомт дахь долоо хоногийн саатал нь контейнерын тээврийн үнийг түүхэн дээд хэмжээнд хүртэл өсгөв. Шинжин дахь Янтайн терминалын ажилчид тавдугаар сард коронавирусын халдвар авснаар  долоо хоног хаагдсан. Дэлхийн томоохон контейнерын терминал болох Шинжин боомтын долоо хоногийн саатал нь хүнд байдалд байсан далайн тээврийн салбарт том ачаалал өглөө. Янтайн терминал нь жилд 13 метрийн 20 футын ачааны контейнераар үйлчилдэг дэлхийд гуравт ордог том терминал юм. Мөн Янтайны энэ саатал нь ойр хавийн Нанша, Шекоу терминалын үйл ажиллагаанд нөлөөлж сааталд оруулсан байна. Бүс нутгийн засаг захиргааны байгууллагууд вирусын дэгдэлтээс хамгаалж замуудыг хаасан аж. Зөвлөх компанийн захирал Ларс Женсон “Хятад улсын Шанхай, Шинжин зэрэг том боомтод ийм байдал үүсвэл дэлхийн далайн тээврийг эмзэг байдалд оруулна” гэдгийг онцолсон байна. Мөн өнгөрсөн оны эцэст тавьсан гаалийн хязгаарлалт нь хоосон контейнерын хомсдолд хүргэж далайн тээвэрт олон асуудал үүсгэсэн.   Дараа нь гуравдугаар сард болсон  Суэцийн сувагт аварга хөлөг онгоц гацсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж  дараа дараагийн түгжрэлийг үүсгэсэн юм.

Эдгээр олон хязгаарлалт, гацааны улмаас 40 футын контейнерыг Азиас Хойд Европ хүргэхэд өнгөрсөн оны аравдугаар сард 8500 ам.долларын үнэтэй байсан бол одоо 11 мянган ам.доллар болж өссөн гэж “Freightos” мэдээлсэн. Энэ мэтээр зөвхөн манай улсад төдийгүй олон улсад далайн болон хуурай газрын тээвэрт ачаалал үүсч үүнийг дагаад тээврийн зардал өссөөр байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.2 ДАВАА № 149 (6626)

 

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

1 цаг 29 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

1 цаг 29 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

1 цаг 29 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

14 цаг 28 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

15 цаг 39 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин