Н.Орчлон: Үнэртэн бол ардчилсан урлаг

2021-07-24
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

М.Оюунтүлхүүр

 “Үнэртэй усанд дурлагсдын клуб” бүлгэмийн үүсгэн байгуулагч Н.Орчлонтой ярилцлаа. Тэрбээр цахим хуудаснаа “Өвөө” хэмээн алдаршсан ба үнэртний ертөнцтэй хэдийнээ өөрийн амьдралыг холбосон эрхэм билээ.

-Сайн байна уу.  Урилгыг маань хүлээн авч, цаг гарган ярилцаж байгаад баярлалаа. Уншигчдад маань өөрийгөө танилцуулаач?

-Намайг Наранцэцэгийн Орчлон гэдэг. Би мэргэжлийн хуульч хүн. Мэргэжлийнхээ дагуу Голланд улсын Гааг хотноо “Олон улсын эрүүгийн шүүх” олон улсын байгууллагад хуульчаар ажилладаг. Амралтаараа эх орондоо ирчихсэн, тун удахгүй буцах гэж байна.

-Үнэртний соёлын тухай мэдээллийг хэзээнээс түгээж эхлэв?

-Би мэргэжлийнхээ хажуугаар өөрийнхөө хобби болгож үнэртэн сонирхож цуглуулж, үнэртний холбогдолтой мэдээ мэдээлэл түгээх дуртай. Гэхдээ би үнэртний бизнес эрхэлдэггүй, зөвхөн үнэртнийг соёл, урлаг гэх талаас нь харж, ялангуяа монголчууддаа үнэртний соёлын тухай мэдээллийг хүргэхийг хүсдэг. 8 жилийн өмнө “Үнэртэй усанд дурлагсдын клуб” нэртэйгээр бүлгэмэээ үүсгэж, найзуудыгаа урьж эхэлж байсан. Одоо 260 мянга гаруй гишүүнтэй, монголд төдийгүй дэлхийд хамгийн том үнэртний групп болсон. Үүгээр дамжуулж “Үнэртэн гэж юу вэ? Үнэртний соёл гэж юу вэ? Яаж үнэртнийг урлагийн бүтээл гэж ойлгож, хүлээн авч, таашаах вэ?” гэх талаар өөрийнхөө сурсан мэдсэнийг байнга хуваалцаж байдаг.

-Үнэртнийг ялгах онцлог, өөрийн ямар үнэрт дуртайг хэрхэн мэдэх вэ?

-Үнэртэй ус бол Өдөр тутамд түрхэх зориулалттай, “Үнэртний соёл” гэдэг ертөнцийн жижиг хэсэг. Биднийг хүрээлэлд янз бүрийн үнэртэй  бүхэл бүтэн ертөнц байгаа.  Энэхүү ертөнцийг ойлгох, үнэрийг ойлгох, үнэрний ноот, үнэрийг бүтээдэг зүйлийг ойлгох, үнэрийн тухай мэдлэг мэдээллээ дээшлүүлэхийг “Үнэртний соёл” гэж ойлгодог.  Хүн үнэртний соёлд суралцаснаар үнэртэнг хэрэглэх өдөр тутмын хэрэглээ рүү  илүү нарийн мэдлэгтэй, мэдрэмжтэйгээр орж ирдэг. Хүн өөрийн үнэртний ертөнцөө нээх хэрэгтэй. Би ямар үнэрт дуртай вэ? гэдгээ өдөрт тутамд хэрэглэх боломжтой үнэртэй ус гэдэг зүйлээр дамжуулж яаж илэрхийлж байгаа вэ? гэдгээ ойлгох хэрэгтэй.  Жишээлбэл, сарнай цэцгэнд дуртай хүн сарнай цэцгийн ноот буюу сарнай цэцгийн үнэр орсон үнэртэй усыг  яаж олж, түрхэж, таашааж, тэрхүү үнэрнээс авч байгаа гоо сайхны мэдрэмж мэдлэгээ дээшлүүлж, “үнэрний таашаал” гэх зүйлийг яаж авах уу?  гэх том асуулт юм. “Моодонд орж байгаа энэ үнэртэй усыг худалдаж аваарай” гэх бол явцгүй асуудал. Хамгийн гол нь, хүн өөрийн үнэртний ертөнцийг нээж, үнэртний өөрийн онцлогийг олох хэрэгтэй. Яагаад гэвэл, үнэрлэх мэдрэмж бол хамгийн нарийн мэдрэмж. Хүн бүр өөр өөрийн гэсэн, ондоо үнэртний мэдрэмжтэй байдаг.  Үнэртний соёлтой хүн энэ мэдрэмжээ олж нээж, таашаалыг эдэлж  амьдрана, бусад хүний үнэртний мэдрэмжийг дээшлүүлж байдаг. Сонголтын хувьд, хүн өөрт таалагдах тэр үнэрийг л олох хэрэгтэй.  Тэр нь юу ч байж болно. Зарим хүмүүс маш сонин үнэрт дуртай, зарим нь нийтлэг үнэрт дуртай байдаг. Үнэртний соёлд суралцана гэдэг заавал өндөр үнэтэй, тансаг брендийн  үнэртэй ус худалдаж авна гэсэн үг биш. Уран зураг ойлгодог хүн зургийг хараад нарийн утгыг нь ойлгож авдаг шиг үнэрний соёлд суралцаж байгаа бол басхүү тэр нарийн учрыг нь  үнэртнээр дамжуулж авдаг.

-Дэлхий дээр хэчнээн төрлийн үнэрний ноот байдаг вэ?

-Маш олон төрөл зүйлийн ноотнууд байдаг. Сарнай цэцгийн ноот, Агар модны ноот, Зандан модны ноот, нимбэг цитрусын  жимсний ноот гээд хүмүүсийн мэддэгээс гадна цавууны ноот, цементний ноот хүртэл бий. Энэ болгон бүгд ондоо үнэртэй. Сонин үнэртний ноотоор хийсэн, сонин үнэртнүүд ч байдаг. Жишээлбэл, гурилны үнэрээр хийсэн үнэртэй ус байдаг. Яагаад гэвэл, гурил нь нунтаглаг, хуурай зөөлөн хэрнээ сэтгэл татам дулаахан үнэртдэг. Үнэртний ертөнц сонин зүйлсээр дүүрэн учир суралцах зүйлс их байдаг. Дэлхий дээр тансаг үнэртэй бүтээгдэхүүнээс гадна, урлагийн бүтээл болохын хувьд зарим зүйлсийн илэрхийлэл болдог.   Үнэртний ертөнцөд хайр дурлалын түүхээр хийсэн “Geurlain” хэмээх Францын төдийгүй дэлхийн хамгийн  эртний үнэртний ордноос гаргасан “Шалимар” гэх үнэртэн нь Энэтхэгт байрладаг “Таж Махал”ыг бүтээсэн хааны хамгаас хайртай       Мумтаз хатны дурсгалд зориулж бүтээсэн “Шалимарын цэцэрлэг”ээс санаа авч бүтээсэн байдаг. 

-Үнэ хямдтай ус бүр хулхи ус мөн үү?

-Энэ асуулт хүмүүсийн надаас залхтал асуудаг асуулт. Гэхдээ ингэж асуусан нь маш зөв. Яагаад гэвэл, энэ бол үнэртний соёлд орж байгаа хүний анхны алхам. Жинхэнэ үнэртнийг үнэртэхийг хүсэх нь “зөв problem”. “Үнэртэй усанд дурлагсдын клуб” хуудаснаас жинхэнэ ба хуурамч усыг хэрхэн ялгах талаар мэдээллийг уншихыг зөвлөж байна. Хамгийн найдвартай арга бол албан ёсны эрхтэйгээр борлуулж буй дэлгүүрээс авах. Хулгайгаар зарж буй хүмүүсээс өндөр үнээр зарж буй мэт боловч үнэртэн гэх тансаг зүйлийг хуурамчаар үйлдэж буй бүтээгдэхүүнийг хэзээ ч бүү аваарай. Тэр бол ямар ч чанарын баталгаагүйгээс гадна таны эрүүл мэндэд хортой ч байж магадгүй. “Албан ёсны эрх”ийн цаана маш олон айл өрхийн аж амьдрал оршиж байдаг. Баталгаатай бүтээгдэхүүнд маш олон хүний хөдөлмөр орж бүтээгддэг ба удаан хэрэглэгддэг. Хэчнээн өндөр үнэтэй санагдаж байлаа ч түүнээс авах чанар, мэдрэмж, бүтээлцсэн хүмүүсийн хөдөлмөрийг бодолцвол авах бүрэн боломжтой юм. Би цалингаараа амьдарч яваа жирийн иргэн ч, дэлхийн маш тансаг үнэртнийг үнэртэж байсан.  Үнэртэн бол баян зөвхөн хүмүүсийн асуудал биш. Үнэртэн бол хамгийн ардчилсан урлаг. Залуу, хөгшин, эрэгтэй, эмэгтэй,хөгжлийн бэрхшээлтэй, бэлгийн цөөнх, ямар ч хүнийг ялгадаггүй. Үнэртэй ус түрхэнэ гэдэг нь та үнэртний соёлын нэг хэсэг нь болж, энэхүү урлагийн бүтээлийг өөртөө нааж буй “урлагийн хүн” болж байгаа юм.

-Үнэр барилтыг нэмэгдүүлэх арга гэж байдаг уу?

-Үнэртний үнэр барилт гэдэг бол тухайн үнэртнийг ямар зорилгоор бүтээсэн  бэ? Гэдгээс шалтгаалдаг. Үнэрээ удаан барьдаг үнэртэн болгон сайн гэсэн үг биш. Хувцастай л адилхан. Хүн өглөө өмссөн хувцастайгаа орой орондоо ордоггүйтэй л адил зүйл. Хаана явж байна? юу хийж байна? хэнтэй уулзаж байна? ямар зорилгоор түрхэж байна? ямар орчинд түрхэж байна? зэрэг олон зүйлээс шалтгаална. Зарим үнэртэн бол үнэрээ тэрхэн хугацаанд үнэртүүлээд гарах ёстой байдаг. Үнэртэнд маш олон төрлийн ангилал бий. Eа u de Cologne буюу үнэртэй усны нягтрал хамгийн бага орсон үнэртэн бол үнэрээ удаан барихгүйгээр бүтээгдсэн байдаг. Extrait de Parfum буюу цэвэр үнэртний охь бол маш удаан үнэрээ барих зориулалтаар өндөр нягтралтайгаар хийдэг. Тийм үнэртнийг ихэнхээ цацдаггүй, зөвхөн хурууныхаа өндгөн дээр хүргээд биеийнхээ судас ойрхон, халуун байдаг хэсгүүддээ хуруу хүрэх төдийд түрхдэг байх жишээтэй. “Үнэртэн үнэрээ олон цаг барих тусмаа сайн” гэдэг нь буруу ойлголт юм шүү. Нэг цаг үргэлжилдэг дуу байдаггүй. Орчин үеийн  реп дуунууд нэг хоёр минут, ихдээ гурван минутын урттай болчихсон байгаа шиг усыг түрхсэнээс хойш 13 цаг, хамгийн уртдаа 4-5 цаг үнэрээ бариад шингэж байх ёстой.

Эх сурвалж: www.polit.mn 

 

 

 

 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам Төвийн бүс хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллана

МАН-ын 31 дүгээр Их хурлаас Бага хурлын бүрэлдэхүүнийг шинэчлэн 597 гишүүнт

9 цаг 31 мин
"Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов

"Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов

11 цаг 10 мин
О.Алтангэрэл: Гэр бүлийн дагнасан шүүх байх шаардлагатай

-Гэр бүлийн харилцаа нийгмийн анхдагч, суурь харилцаа. Гэр бүлийн тухай хууль нэлээд уда

12 цаг 17 мин
Б.Пүрэвдаваа: Гэр бүл болохоос өмнө сургалтад хамруулах юм байна

Шүүхээс шийдвэр гаргаад хүүхдүүдийг асрамжинд аваачих юм уу. Шүүхийн п

12 цаг 19 мин
УИХ:Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ:Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэллээ

12 цаг 37 мин
Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штабыг Т.Доржханд сайд удирдана

Засгийн газрын хуралдаанд бараа үйлчилгээний үнийн өсөлт, инфляцын нөхцөл байдлын талаар танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх

12 цаг 47 мин
Танилц: ХЭҮК-ын дэргэдэх орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд нэр дэвшигч

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар з

12 цаг 47 мин
UNCCD-23: Монгол Улс  COP-17-гийн бэлтгэлээ танилцуулав

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын хэрэгжилтийн хяналтын

12 цаг 47 мин
АН-ын гишүүд Ардчиллын үндэсний сангийн удирдлагатай уулзав

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын хамтаар УИХ дахь Ардч

12 цаг 48 мин
Засгийн газар Оюу толгой төслийн хэрэгжилтэд молигодуулсаар байх уу?

Арвин их нөөцтэй Оюу толгойн гайхамшигтай ордыг говь нутагт нээж, монг

18 цаг 46 мин