Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

1 цаг 19 мин
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний сонгон шалгаруулалтад бүртгэл нээлттэй зарлагдсан байна. 

Нэр дэвших хүсэлтийг хүлээн авах хугацаа

-2026 оны 09 дүгээр сарын 22-ноос 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17:30 цаг хүртэл.

Хэн нэр дэвших

-Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд тавигдах шаардлагыг хангасан иргэн нэр дэвших тухай хүсэлтээ, бусад баримт бичгийн хамт биечлэн авчирч өгөх.

Нэр дэвших тухай хүсэлт ирүүлэхэд бүрдүүлэх материал

  1. Нэр дэвших тухай хүсэлт гаргагчийн анкет;
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  3. Бакалаврын, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;
  4. Нийгмийн даатгалын дэвтэр болон ажил эрхлэлтийг тодорхойлох бусад баримт бичгийн хуулбар;
  5. Хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт;
  6. Төрийн албан хаагчийн анкет

Материал хүлээн авах хаяг

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон, 329 тоот, Хууль зүйн байнгын хороо (Лавлах утас: Хууль зүйн байнгын хорооны Ажлын албаны референт Л.Хурцбилэг 51-262727; 99119857)

Нэр дэвшүүлэх журам

Хүний эрхийн үндэсний комиссын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам: https://parliament.mn/news/khunii-erkhiin-undesnii-komissyn-bolon-eruu-shuultees-urdchilan-sergiilekh-asuudal-erkhelsen-gishuuniig-songon-shalgaruulakh-zhuram-1

Бүртгэл хааснаас хойш ажлын 5 өдрийн дотор хүсэлтийг хянан хэлэлцэж, сонгон шалгаруулалтад оролцогчоор бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ. Бүртгэснээс хойш ажлын хоёр өдрийн дотор оролцогчдын нэрс болон мэдээллийг www.parliament.mn цахим хуудаст байрлуулж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2026.10.13-нд хуралдаанаар "Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан баталсан билээ.

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

1 цаг 17 мин
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

1 цаг 19 мин
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

3 цаг 5 мин
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

6 цаг 37 мин
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

6 цаг 37 мин
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

6 цаг 37 мин
Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Засгийн газар "Рио Тинто"-оос ногдол ашиг авахаар тохирч, 2027 оны төсөвтөө тусгасан. Ногдол ашиг авах а

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Нөмрөгийн дархан цаазат газарт гал гарах үед УИХ-ын гишүүн У.Отгонбаяр тэнд “Мобиком”-ын захирлуудтай хамт байсан т

Өчигдөр 06 цаг 00 мин
Хархорум хотын зөвлөлийн ажлын албанд нэмж төсөвлөсөн мөнгө байхгүй гэв

Хархорум хотын Зөвлөлийн ажлын албанд нэмж төсөвлөсөн мөнгө байхгүй гэв

Уржигдар 19 цаг 30 мин