И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

1 цаг 19 мин
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Ч.БЯМБАХАЖИД

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Дүүргийн хөгжлийн чиг хандлагаас яриагаа эхэлье?

-Баянзүрх дүүргийн иргэд нь ая тухтай, аюулгүй орчинд амьдардаг, хүүхдүүд нь сургууль, цэцэрлэгтээ ойр, ахмад настнууддаа ээлтэй, залуус нь ажил хөдөлмөр эрхлэх боломжтой дүүрэг болгохыг зорин ажиллаж байна. МАН-ын мөрийн хөтөлбөр, дүүргийнхээ хөгжлийн хөтөлбөрт туссан ажлуудыг бодит ажил болгож, зам, гэрэлтүүлэг, сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж гээд иргэдийн өдөр тутамд тулгардаг асуудлыг шийдэхэд анхаарч байна. Мэдээж бүх асуудлыг нэг дор шийдэж чадахгүй, гэхдээ иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож, хамгийн их тулгамдаж байгаа асуудлаас нь эхэлж ажиллах ёстой. Миний хувьд дүүргийн хөгжил гэдэг том барилга барихдаа биш, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт сайжирч, тухтай орчинд амьдарч  байгаагаар хэмжигдэнэ гэж боддог.  

 “Баянзүрх дүүргийн “Хөгжлийн зураглал-2030” бодлогын баримт бичигт хүний хөгжил, эдийн засгийн өсөлт, ногоон хөгжил, хот байгуулалт, хариуцлагатай засаглалыг гол чиглэлээ болгосон байдаг. 

Бид энэ зорилгыг иргэдийн өдөр тутмын амьдралтай холбож, зам, дэд бүтэц, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж, ажлын байр нэмэгдүүлэн, ногоон, аюулгүй орчин бүрдүүлэхэд анхаарна. Улс орны ирээдүй болсон хүүхдүүд маань зөв хүмүүжилтэй, эх оронч үзэлтэй байгаасай гэж хүсдэг. Нийтээрээ ёс зүйтэй, массын боловсролын чанарт анхаарах нь чухал. Бид сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд 2020 оноос хойш 20 сургууль, өргөтгөл барих ёстой гэх судалгаа гаргасан.  Өнөөдрийн байдлаар найман сургууль шинээр барьж, зургаан сургуулийн өргөтгөлийг ашиглалтад оруулсан байна. Ингэснээр 50-60 хүүхэдтэй анги одоо 35-40 хүүхэдтэй болж ачаалал буурч байна.

Эцсийн зорилго бол Баянзүрхэд амьдарч байгаа хүн бүрд хөгжлийн үр өгөөж хүрч, иргэд маань “манай хороо, дүүрэг сайхан болж байна” гэж өөрсдөө мэдэрдэг байх юм.    

-Баянзүрх дүүрэгт хийж хэрэгжүүлж буй онцлох ажил, бүтээн байгуулалтууд талаар ярина уу? 

-Улаанбаатар хот хэвтээ тэнхлэгийн нийт таван замтай.  Бид судалж байгаад Дарь-Эх-Гачуурт чиглэлд хэвтээ тэнхлэгийн нэг шинэ зам ашиглалтад оруулсан. Өөрөөр хэлбэл, төв зам руу орох шаардлагагүйгээр гэр хороолол дундуурх замаар явж Дарь-Эхээс Гачуурт  орох боломжтой болж байгаа юм. Мөн Чингэлтэй, Хайлаастаас Гачуурт хүрэх шинэ зам нээсэн. Ирэх жил бид дөрвөн чиглэлд хэвтээ тэнхлэгийн нэг замыг нээх төлөвлөгөөтэй байна. 

Манай дүүрэгт 1965-2020 он хүртэл нийт 200 гаруй км зам тавьсан байдаг. Бид өнгөрсөн таван жилийн хугацаанд 84 км замыг гэр хороолол дундуур тавьсан байна. Энэ  нь гэр хорооллын агаарын бохирдол, тоос тоосонцор, иргэдийн автомашин, эд хөрөнгийг хамгаалах, авто замын ачааллыг бууруулах зэрэг өндөр ач холбогдолтой.  

-Танай дүүргийн хувьд төсөв зарцуулалт ямар байгаа вэ?

-Манайх 500 мянган хүн амтай 124 мянга гаруй га талбайг хамардаг. 2026 оны дүүргийн хөрөнгө оруулалтын төвлөрүүлэлт 58 тэрбум төгрөг байна. Дүүрэг олсон орлогоосоо нийслэлийн төсөвт татаас өгдөг. Бид хийх ёстой ажлаа чухлаас нь эрэмбэлж хийхгүй бол төсвийн мөнгө хаанаа ч хүрдэггүй. Харин энэ хөрөнгийг иргэдэд хамгийн их хэрэгтэй ажилд зөв зарцуулах нь бидний үүрэг.  Энэ жил хийгдэх  чухал ажлууд бол зам, үер усны эрсдэлтэй бүсэд далан нэмж барих, сургууль цэцэрлэгийн урсгал засварын зардал, дулаалга, нэн шаардлагатай төлөвлөсөн ажлуудын зураг төслийг зохион байгуулах зэрэг байна.  Тухайлбал, 35 дугаар хороонд 2.6 км авто зам барих ажил, Монелын авто замын засвар шинэчлэлтийн ажил хэрэгжиж байна.

Нийслэлийн төсөв, улсын төсөв болон бусад санхүүжилтийн эх үүсвэртэй уялдуулж, томоохон ажлуудаа үе шаттай хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлнэ. Бидний баримталж байгаа зарчим бол төсвийн хэмжээ бус, зарцуулсан төгрөг бүр иргэдэд ямар үр өгөөж өгч байгаагаар ажлаа дүгнэх юм. Иргэдийнхээ саналд тулгуурлан ажлаа эрэмбэлж, хөрөнгө оруулалтын зарцуулалт, ажлын явцыг нээлттэй мэдээлж, эхлүүлсэн ажлаа чанартай дуусгахад анхаарна. 

-Баянзүрх дүүрэгт тулгамдаж буй асуудал юу байна вэ. Хэрхэн шийдэх боломжтой гэж харж байна вэ?

-Баянзүрх дүүрэгт өнөөдөр хүн амын өсөлтөө дагасан сургууль, цэцэрлэгийн хүртээмж, замын түгжрэл, гэр хорооллын дэд бүтэц, агаар, хөрсний бохирдол зэрэг иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлдөг асуудлууд тулгамдаж байна. Тухайлбал, дүүргийн 2024–2028 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт таван бодлого, 24 зорилго, 108 зорилт тусгасан нь хүний хөгжил, эдийн засаг, ногоон хөгжил, засаглалын асуудлыг цогцоор нь шийдэх зорилготой. Бид эдгээр асуудлыг нэг дор шийднэ гэж амлахаас илүүтэй, хороо бүрийн хэрэгцээг тодорхойлж, сургууль, цэцэрлэг, зам, инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг зөв эрэмбэлэн, ажлын хэрэгжилтийг иргэдэд нээлттэй   тайлагнах нь чухал гэж үздэг. Эцсийн зорилго бол иргэд асуудлаа хэлээд өнгөрдөг биш, шийдлийг нь хардаг, амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгох юм.

- Дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байна вэ?

-Өвөлжилтийн бэлтгэл дүүргийн хэмжээнд 90 хувьтай зохион байгуулагдаж байна. 

Өнгөрсөн жилээс давс, бодисын нөөц 50 хувиар илүү нөөцөлсөн. Мөн бусад дүүрэг, орон нутгаас манай дүүрэг арай өөр зохицуулалт хийсэн. Нийт 36 хувийн хэвшилд хийж чадах ажлуудыг нь шилжүүлсэн. Ингэснээр цас цэвэрлэгээний ажилд гэхэд км-т гардаг зардлыг л төлж байна. Энэ нь төрөөс тоног төхөөрөмж авах, авто бааз шинэчлэх зардлууд гарахгүй давуу талтай. Ерөнхийдөө өвөлжилтийн бэлтгэл ажил маш сайн хангагдсан.

-Баянзүрх дүүрэгт эрүүл аюулгүй орчныг цогцлоож, ногоон дүүрэг болоход хэрхэн анхаарч байна вэ?

-Баянзүрх дүүргийн ирээдүйг өнөөдрийн асуудлаа шийдээд зогсохгүй, ирэх жилүүдэд үр хүүхэд маань ямар орчинд амьдрах вэ гэдгийг бодож төлөвлөх ёстой гэж хардаг. Дүүргийнхээ дунд хугацааны хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, зам, дэд бүтэц, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ ажлын байр, ногоон байгууламж, иргэдийн ая тухтай амьдрах орчинд бодитой хөрөнгө оруулна. Баянзүрх дүүрэгт өнөөдөр амьдрахад таатай, маргааш үр хүүхэд маань бахархаж амьдрах дүүрэг болгохын төлөө урт хугацааны бодлого, бодит ажил, иргэдийн оролцоог хослуулж ажиллах ёстой. Миний хувьд эрүүл, аюулгүй орчин гэдэг иргэд маань цэвэр агаараар амьсгалж, хүүхдүүд нь аюулгүй тоглож, гэр бүлийнхэн нь чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлдэг орчин юм. Баянзүрх дүүргийн “Хөгжлийн  зураглал-2030”-д тогтвортой ногоон хөгжил, цогц төлөвлөлттэй хотжилт гэсэн чиглэлийг тусгаж, нийт таван үндсэн зорилго, 36 зорилт дэвшүүлсэн. Цаашид мод тарьж тоог нь нэмэхээс гадна ургуулж, арчилж хамгаалах, хороодын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулах, хүүхэд, ахмад настнууд аюулгүй зорчих орчныг бүрдүүлэхэд анхаарах ёстой. Бидний зорилго бол ногоон байгууламжийг зөвхөн төвийн гудамжинд биш, айл бүрийн амьдарч буй орчинд хүргэх юм.

-Дүүрэгтээ хэрэгжүүлж буй шинэ санаачилга, хөтөлбөр юу байна вэ. Та дүүргийн иргэдтэйгээ хэрхэн харилцаа холбоо тогтоож, хэр ойр ажилладаг вэ? 

-Иргэдтэйгээ уулзаж, хороо бүрээр орж, хүмүүсийн өдөр тутамд тулгарч байгаа асуудлыг өөрсдөөс нь сонсох нь хамгийн чухал гэж үздэг.  “Дүүргийн Засаг дарга сонсож байна” иргэдтэй хийх уулзалтыг сард нэг удаа 40-50 хүнтэй хийдэг. Бусад үед бол тусдаа уулзалтын өдөр байхгүй, ирсэн хүмүүстэй боломжоороо уулзаж, ярилцаад явдаг. Манай дүүргийн нэг хороо гэхэд дээд тал нь 28 мянган хүн амтай байна. Энэ нь бараг нэг аймгийн хүн амтай дүйцэж байгаа юм. Хамгийн бага хүн амтай нь гэхэд  8-9 мянга. Хүн бүрд хүрч ажиллах боломжгүй учраас иргэдийн санал гомдлыг хүлээн авах хэд хэдэн төрлийн сувагтай болж, ирсэн санал хүсэлт бүрд хариу өгөх, газар дээр нь очиж ажиллан шийдэх боломжийг эрэлхийлж ажиллахыг зорьдог.

Мэдээж 43 хорооны бүх асуудлыг нэг дор шийдэх боломжгүй ч иргэдийн хэлсэн саналыг орхигдуулахгүй, ямар асуудлыг хэзээ, хэрхэн шийдвэрлэх боломжтойгоо нээлттэй хэлж, хэрэгжилтийг нь эргэж мэдээлэх ёстой гэж боддог. Цаашдаа иргэдтэйгээ уулзах уулзалтыг илүү үр дүнтэй болгож, цахим сувгаар ирүүлсэн санал, хүсэлтэд шуурхай хариу өгч, хороо бүрийн тулгамдсан асуудлыг хөгжлийн төлөвлөгөө, төсөвтэйгөө уялдуулж ажиллахыг зорьж байна. Миний хувьд иргэдтэй ойр ажиллана гэдэг олон уулзалт хийснээр биш, иргэдийн хэлсэн үг ажил болон  хэрэгжиж, асуудал нь шийдэгдсэнээр хэмжигдэнэ. Баянзүрх дүүргийн иргэн бүр дүүргийнхээ хөгжилд дуу хоолойгоо хүргэж, гарч буй өөрчлөлтийг өөрийн амьдрал дээр мэдэрдэг болоосой гэж хүсч ажиллаж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 197 (7938)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

1 цаг 19 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

1 цаг 19 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

13 цаг 38 мин
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

20 цаг 0 мин
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

20 цаг 1 мин
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

21 цаг 47 мин
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улаанбаатарт байсан У.Отгонбаярыг “Дорнодод түймэр тавьсан” гэтлээ улс төр улайсжээ

Дорнод аймгийн нутаг дахь Нөмрөгийн Дархан цаазат газарт энэ сарын 8-нд гал түймэр гарч

Өчигдөр 02 цаг 00 мин