Дельта вирусын давалгаа дэлхийд ба Монголд

2021-07-22
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Г.МИЧИДМАА

 

Дельта вирус дөрөв, тавдугаар сард Энэтхэгт олон хүнийг нас барахад хүргэж, Их Британи, АНУ, Канад, Хятад, Европт нэмж илэрсэн. Уг вирус нь өмнөх альфа болон бетта хувилбарын мутацлагдсан хэлбэр бөгөөд шинэ мутац үүсгэх боломжтой юм. “COVID-19”-ын үед үнэр, амт мэдрэх чадвараа алдах,  ханиалгах, халуурах онцлогтой байсан бол энэ хувилбарт уг шинжүүд нийтлэг биш ажээ. Их Британийн Зое судалгааны хүрээлэнгийн судалгаагаар уг хувилбараар өвчилсөн хүмүүст толгой өвдөх, булчин өвдөх, найтаах, хоолой өвдөх, нус гоожих гэсэн шинж тэмдгүүд давамгай илэрч байна гэв. Мөн эдгээр шинжийг хүмүүс хүндэрсэн ханиад эсвэл дунд зэргийн түвшний томуутай андуурч байгааг дурьджээ.

Ковидын шинж тэмдгийн судалгаа хийдэг профессор Тим Спектор “Залуу хүмүүсийн дунд дельта хувилбар тусах нь илүү хүндэрсэн ханиад шиг илэрч байна” гэдгийг онцоллоо. Хэдийгээр хүмүүс ихээр өвдөхгүй ч гэсэн бусад хүмүүст халдвар тараах эрсдэлтэй юм.

 

Дельта хувилбар асуулт&хариулт: Шинж тэмдэг, вакцин, хоруу чанар

Дельта вирус илүү хортой юу эсвэл илүү хурдан халддаг уу?

“Regional One Health” төвийн амбулаторын захирал, эмч Сирилин Уалтерс:

 

-Судалгаагаар SARS-COV2 өвчний дельта хувилбар нь өмнөх хувилбараас илүү хурдан тархалттай. Нарийвчилбал, Англиас гарч ирсэн бета хувилбартай харьцуулахад 60 хувиар хурдан тархаж байгаа аж. Харин хоруу чанарын хувьд, энэ нь илүү олон хүнийг эмнэлэгт хэвтэх, хүндээр өвдөхөд хүргэж байна. Гэхдээ нас баралтын тоог ихэсгэж байгаа эсэх нь тодорхойгүй учраас тооцоолоход бэрх гэсэн дүгнэлтэд хүрчээ.

 

Дельта хувилбарын шинж тэмдэг бусдынхаасаа өөр үү?

Methodist Le Bonheur Healthcare-ын халдварт өвчний мэргэжилтэн Ширин Мазумдэр:

 

-Дельта хувилбар туссан ихэнх хүн нус гоожих, найтаалгах, өтгөн хатах, толгой өвдөх, хоолой өвдөх, халуурах гэх мэт шинжтэйгээ хэлж байна. Энэ нь хүмүүсийн хүндрүүлсэн ханиадын үед илэрдэг шинж тэмдгүүдтэй төстэй. “COVID-19”-ын үнэр, амтны мэдрэмжээ алдах тэргүүтэй шинж тэмдгүүд энэ хувилбарт арай бага дурьдагдаж байна. Бид  дельта хувилбарын талаар болон хүмүүст яаж нөлөөлж буйг нь судалсаар байгаа. Дээрх төрлийн шинжүүд илэрсэн хүмүүс шинжилгээ өгч, эмнэлгийн мэргэжилтэнтэйгээ зөвлөлдөх нь чухал.

 

Дельта хувилбарын эсрэг вакцинууд хэр үр дүнтэй байна вэ?

Methodist Le Bonheur Healthcare төвийн эм зүйч Морган Жонс:

 

-Одоогоор вакцин хийлгэх нь “COVID-19”-ын аль ч төрлийн халдвараас сэргийлэх хамгийн сайн арга хэвээр байна. Өдөр бүр бид дельта вирусын талаар нэмж мэдээлэл авч байгаа ч одоогоор бэлэн байгаа баталгаа гэвэл mRNA буюу мэдээлэл дамжуулагч РНХ-ээр гаргаж авсан вакцинууд дельта хувилбараар хүндээр өвчлөхөөс өндөр түвшний хамгаалалт болж чадна гэдгийг харуулж байна.

Англид хийсэн судалгаагаар дельта хувилбар вакцинд мэдрэмтгий хэвээр буй аж.  Гэхдээ анхны хувилбараас арай бага үр дүнтэй. Пфайзер (96%), АстраЗенека (92%) вакциныг хоёр тун хийлгэснээр эмнэлэгт хүргэгдэхээс бүрэн хамгаалж буйг харуулсан. Харин Израйлын сүүлд гарсан нотолгоогоор Пфайзер ковидын шинж тэмдгээс бүрэн хамгаалж чадахгүй байгаагаас үүдээд уг улсад зай барих арга хэмжээг дахин эхлүүлсэн байна. Судалгаагаар вакцин эмнэлэгт хэвтэх хүртлээ хүндрэхээс 93 хувь, өвчний халдвар авахаас 63 хувь үр дүнтэйг харуулав. 

 

Дельта нэмэх хувилбар юугаараа өөр вэ?

Baptist Memorial Healthcare төвийн халдварт өвчнөөс сэргийлэх ахлах эмч Стив Трелкелд:

 

- “Дельта нэмэх” нь дельта хувилбараасаа нэг зүйлээр ялгаатай. K417N нэрт өргөст уурагт ганц мутац орсон байдаг. Ийм төрлийн мутац бусад хувилбар болох бета, гаммад ч бас ажиглагдсан байдаг. Бета, гамма хувилбарын хувд өмнө нь “COVID-19” тусч байсан хүмүүст халдах магадлал илүү өндөр байгаа. Ялангуяа Өмнөд африк, Латин Америкийн орнуудад.

Энэ мутац нь вирусыг хүний биеийн эсэд илүү наалдацтай тогтож, эрчимтэй халдвар үүсгэхэд хүргэдэг. Одоогийн байдлаар “Дельта нэмэх” хувилбар дельта хувилбараас харьцангуй цөөн байна. Гэхдээ энэ төрөл дельта вирусээс илүү аюултай байна гэсэн баталгаа илрээгүй. Үүнээс илүү чухал асуудал бол энэ вирусын аажмаар мутацлагдах, хуримтлагдсан мутац нь бидний биеийн эсэргүйцлийг дийлэхүйц хувилбаруудыг бүтээх эсэх юм.

 

Дельта хувилбар: Одоогоор мэдэгдэж буй зүйлс

 

Дельта хувилбар бусад “COVID-19”-ын төрлүүдээс өөр онцлогуудыг үзүүлж байна. Уг хувилбар өөр төрлийн шинж тэмдэг үзүүлж байгаа бөгөөд илүү хурдан халдварлах шинжтэй учраас эрсдлээс сэрэмжлэх нь зүйтэй.  Дельта вирус эмзэг бүлгийн хүмүүст, ялангуяа вакцинд бүрэн хамрагдаагүй хүмүүс ноцтой эрсдэл учруулж байна. Одоогоор шинэ тохиолдлуудын 91 хувь, АНУ-ын шинэ тохиолдлуудын 40 хувийг дельта вирус бүрдүүлж, Европ руу эрчимтэй тархаж байна.  Судалгаагаар Астразенека болон Пфайзер вакцин дельта хувилбарын эсрэг үр дүнтэй буйг харуулж байна. Хэдийгээр вакцинууд шинж тэмдэг тусахаас бүрэн сэргийлж чадахгүй боловч эмнэлэгт хүргэгдэх, нас барахаас сэргийлж чадаж байгаа аж.

 

SARS-CoV-2 дельта хувилбараар өвчилсөн хүмүүст ямар эмчилгээ хийж байна вэ

 

Дельта хувилбар АНУ дахь шинэ халдварын тохиолдлуудын 83 хувийг бүрдүүлж байна гэж Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн захирал Рошелл Валенски мягмар гарагт мэдэгдэв. Сарын өмнө, долдугаар сарын 19-ний өдөр дельта хувилбар шинэ тохиолдлуудын 30 хувийг бүрдүүлж байсан бол долдугаар сарын 3-нд 50 хувийг давж байжээ. Дельтагаар өвчилсөн хүмүүсийн дунд ковидын эсрэг вакцинаасаа ганц л тунд хамрагдсан эсвэл хамрагдаагүй хүмүүс давамгайлж байна. Вакцинд хамрагдаагүй хүмүүс халдвар авах хамгийн их эрсдэлтэй. Үүнд ялангуяа 12 хүртэлх насны хүүхэд орно. Уг хувилбар хүүхдийг илүү хүндээр өвчлүүлдэг гэдэг баталгаа одоогоор байхгүй ч вакцинд хамрагдаагүй учир илүү эмзэг юм. Одоогоор олон улсад SARS-CoV-2 Дельта хувилбараар өвчилсөн хүмүүст “COVID-19”-өөр өвчилсөн хүмүүстэй ижил эмчилгээ хийж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.22 ПҮРЭВ № 142 (6619)

 

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

23 мин
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

1 цаг 6 мин
АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

3 цаг 23 мин
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

3 цаг 30 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

7 цаг 16 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

7 цаг 23 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

8 цаг 10 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

9 цаг 55 мин
Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар т

13 цаг 38 мин
2001 оны есдүгээр сарын 11-ний Нью-Йоркийн эмгэнэл, дэлхий дахины өөрчлөлт, Монголын оролцоо

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Анализ тойм” хөтөлбөрт оролц

13 цаг 38 мин