Т.Баярхүү: Гадаадаас ирсэн хүмүүсийг тусгаарлана, ажиглана, давтан шинжилгээ авна

2021-07-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээс тодрууллаа.

-Гадаад улс орноос ирж байгаа иргэдийг тусгаарлах журамд өөрчлөлт оруулах эсэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгнө үү?
-Дэлхийн 111 улсад коронавирусын “дельта” хувилбар идэвхтэй тархаж байна. Энэ хувилбар нь өмнөх хувилбаруудаас 60 хувиар илүү хурдан халдварладаг, амархан хүндэрдэг, вакцины нөлөөг 20-30 хувь бууруулдаг зэрэг хоруу шинж чанартай нь нотлогдсон. Тиймээс тархалтын хурдыг сааруулах, эмнэлгийн ачааллыг бууруулах зорилгоор олон улс оронд тодорхой хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийг тогтоож байна. Тухайлбал, Япон улс олимпийн наадмыг үзэгчгүй зохион байгуулах шийдвэр гаргасан бол “Евро-2020” хөлбөмбөгийн тэмцээний зарим тоглолтын үзэгчдийн билетийг цуцаллаа. Зарим улс орон хөл хорионы хатуу дэглэмд шилжиж, гадаадаас зорчигч хүлээн авахаа хүртэл хязгаарласан гэх мэтээр дэлхий нийтээр тодорхойгүй нөхцөл байдал дунд гэнэтийн шийдвэр гаргаж байна.  Тиймээс Эрүүл мэндийн яамнаас болзошгүй эрсдэлээс урьдчилсан сэргийлэх зорилгоор гаднаас ирж буй хүмүүсийг вакцин хийлгэсэн эсэхээс үл хамаарч 10 хоног тусгаарлах, эсвэл нисэх буудалд болон гэрийн ажиглалтад байх үед нь давтан шинжилгээ авах зэргээр хил, гаалийн хяналтыг сайжруулах саналыг гаргасан. Тус саналыг холбогдох албаныхан хэлэлцээд хилийн чанадаас ирж байгаа иргэдэд тавигдах шаардлагыг хэвээр үлдээсэн. Харин вакцины бүрэн тунд хамрагдсан, өвдөөд эдгэрсэн хүмүүсийг нисэх буудалд болон гэрийн ажиглалтад байх хугацаанд нь шинжилгээнд хамруулж, гэрийн ажиглалтад байгаа иргэдэд тавих хяналтыг сайжруулах шийдвэрийг гаргасан.

-Тэгэхээр гадаадаас ирж буй иргэд вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоног болсон, эсхүл өвдөөд эдгэсэн нотлох баримттай бол гэрийн ажиглалтад 14 хоног байх, бусад тохиолдолд тусгаарлах байранд 7 хоног, гэрийн ажиглалтад 7 хоног байх өмнөх журам хэвээр мөрдөгдөнө гэсэн үг үү?
-Тийм. Өмнөх журам хэвээр мөрдөгдөнө. Тэгэхдээ вакцины бүрэн тунд хамрагдсан, өвдөөд эдгэрсэн хүмүүсийг нисэх буудалд болон гэрийн ажиглалтад байх хугацаанд давтан шинжилгээнд хамруулахаар болсон гэдгийг дахин хэлье. Хөндлөнгөөс аливаа шийдвэрийг шүүмжлэх маш амархан. Тодорхой хэмжээний хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоож, халдварын тархалтыг бууруулж байж эмнэлгийн ачааллыг зохих түвшинд барьж тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ гэдгийг зөвөөр ойлгох хэрэгтэй.

-Мөн энэ сарын 17-ны өдрөөс 7 хоногийн хугацаатай хөл хорио тогтоох нь гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байна?
-Бүх нийтийн хөл хорио тавих асуудал яригдаагүй. Харин маргаашнаас буюу долдугаар сарын 17-ны 06:00 цагаас эхлэн долоо хоногийн хугацаатай Гашуунсухайт боомтын Цагаан хад суурьшлын бүсэд хатуу хөл хорио тогтоох талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийсэн. Энэ хугацаанд ариутгал, халдваргүйтгэл хийж, жолооч нарыг шинжилгээнд хамруулан ногоон бүс болгох зорилтыг тавьж байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Уржигдар 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

2026-10-15