С.Амарсайхан: ДЭМБ-аас халдварын эрсдэл 2-3 жилдээ арилахгүйг анхааруулж байна

2021-07-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Шадар сайд С.Амарсайхан  цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийлээ. Тэрбээр "Халдварын тохиолдол хэдий өндөр байгаа ч гэсэн Засгийн газар аль болох хатуу хөл хорио тогтоохгүй, үйлдвэр үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн явуулах, хот хоорондын хөдөлгөөнийг хаахгүй, иргэдийг агаарт гарах боломж олгож зохицуулж байгаа. Гэвч сүүлийн үед дэлхийн олон улс оронд халдварын дөрөв дэх давалгаа болох дельта вирусийн халдвар эрчимтэй тархсаны улмаас олон улс орон хязгаарлалт хийж, хатуу хөл хорио тогтоож, онц байдал ч зарлаж байна. Монгол Улсын Засгийн газар, УОК эх орондоо дельтавирусийн халдварыг тархаахгүйн тулд бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Дельта вирусийн халдварлах чадвар өмнөх вирусээс 60 хувиар илүү хурдтай тархдаг. Хүний биед шинж тэмдэг илрэхээс өмнө хүндрэл өгдөг аюултай гэдгийг ДЭМБ-аас анхааруулсаар байна. Тиймээс та бүхэн аялах, зорчихдоо халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, өөрийгөө болон дотны хүмүүсээ хамгаалж, сэрэмжлүүлээрэй.

Монгол Улс харьцангуй эрт буюу өнгөрсөн гуравдугаар сараас вакцины ажлыг орон даяар эхлүүлж өнөөдрийн /07.16/ байдлаар насанд хүрсэн 2 сая 169 мянган иргэнийхээ 84 хувийг II тунд хамруулаад байна. Мөн 12-17 насны 160 мянган хүүхдээ файзер вакцины I тунд, хөхүүл болон нярай хүүхэдтэй эхчүүдийг вакцинд хамруулах ажлыг эрчимтэй явагдаж байна. Вакцин хийлгэснээр халдвар авсан ч хүндрэх эрсдэл бага гэдгийг эрдэмтэн судлаачид нотолж байна. Гэхдээ вакцины I, II тунд бүрэн хамрагдсан бол халдвар авахгүй гэсэн буруу ойлголт байна. Өнөөдрийн байдлаар 200 мянга гаруй иргэн вакциндаа хамрагдаагүй байна. Хэрэв та болон таны гэр бүлд вакцинд бүрэн хамрагдаагүй хүн байвал гэрийнхээ ойролцоох цэгт очиж вакцинаа хийлгээрэй гэж зөвлөе.

ДЭМБ-аас Covid-19-ийн халдварын эрсдэл 2-3 жилдээ арилахгүй гэж анхааруулсаар байна. Тиймээс вакциндаа хамрагдаж, хаа ч явсан халдвар хамгааллын дэглэмээ сахих шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын 40 мянган эмч, асрагч, сувилагч нар, ажилчид өдөр шөнийн ээлжээр тасралтгүй ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагын санхүү, хөрөнгө оруулалт, эм тариа, тоног төхөөрөмжийн хангалт нийлүүлэлтийг Засгийн газраас тухай бүрт нь хийж хэрэгжүүлж, нөөцийг бүрдүүлж байна. Бүх нийтийн амралтын өдрүүдэд ч иргэдийнхээ амь насыг аврах гэж хичээн ажиллаж буй эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийлье" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Уржигдар 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

2026-10-15