Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гурван эрхэмд генерал цол олголоо

2021-07-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Өнөөдөр буюу долдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Төрийн далбааны өдөр тохиож байна.   Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Төрийн дээд цол, одон медаль гардуулах бол дөнгөж сая  нэр бүхий эрхмүүдэд генерал цол хүртээлээ.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар нарт хошууч генерал цол,  Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаад бригадын генерал цол тус тус хүртээж байна. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр  “Эрхэм хүндэт генералууд аа! Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч “Цэргийн дээд цол хүртээх тухай” зарлиг гаргаж, өнөөдөр цагдаа, тагнуул болон төрийн тусгай хамгаалалтын байгууллагын албан хаагчдад хуулийн дагуу генерал цол олгож байна.

Монгол Улс 1994 оноос генерал цолыг бий болгон, хууль журмын дагуу олгож ирсэн түүхэн уламжлалтай. Төрийн тусгай албад бол ард иргэд, нийгмийн амар амгалан байдлыг сахин хамгаалж, эрсдэлт нөхцөлд тушаалаар үүрэг гүйцэтгэдэг онцгой үүрэг хариуцлагатай салбар юм. Эдгээр салбарыг удирдаж, албаны үүрэг даалгаврыг чанд биелүүлж, улстөржилтөөс ангид байж, нийгэмдээ болон ард иргэддээ үйлчлэх тангарагтаа үнэнч байж, нэгэн үзүүрт сэтгэлээр сахин биелүүлж байдаг Та бүхэнд ард иргэдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Та бүхэн төрийн тусгай албанд олон жил үр бүтээлтэй, тогтвортой ажиллаж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, цолныхоо шаардлагад нийцсэн хүмүүс гэж үзэж байна.

Генерал цол бол нэн хүндтэй цол бөгөөд энэ цолоор дамжин үүрэг хариуцлага нэмэгдэж байгаа гэдгийг онцлон тэмдэглэж хэлэхийг хүсэж байна. Цолыг даган ирж байгаа хүндэтгэл, итгэл хариуцлагыг дааж, цолондоо тэнцэхүйц ёс зүйтэй, хичээл зүтгэл, эрч хүчтэй ажиллах даалгавар Та бүхний мөрөн дээр энэ мөрдөстэй хамт ирж байгааг үргэлж санаж яваарай.

Эрхэм нөхөд өө!

Эх орныхоо төлөө зүтгэж буй цэрэг эрс, цэргийн мөрдөстөн Та бүхний ард гэр бүл, үр хүүхдүүд нь байдаг. Цэргийн хүний гэр бүл бол төрийн цэргийн байгууллагын бат бэх ар тал, ёс суртахууны үндэс суурь болдог гэж би бодож явдаг.

Амжилт ололт, алдаа оноо бүрийн чинь ард сэтгэл догдлон байдаг цэргийн албан хаагчдын гэр бүл, эрхэм хүндэт генералууд Та бүхний гэр бүл, үр хүүхдүүдэд Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна.

Монгол цэргийн яруу алдар бадрах болтугай!” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Уржигдар 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

2026-10-15