Пуэрто-Рико гаралтай дуучин Женнифер Лопес куба гаралтай рэпчин Питбулл болон бразил бүсгүй Клаудиа Лейте нарын хамт хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолтын (Бразил - Хорват) өмнөх ёслол дээр “World Cup - 2014”-ын сүлд дууг дуулахаар боллоо хэмээн FIFA-гийн хэвлэлийн албанаас мэдээлэв.
Ж.Лопес “We are one” хэмээх сүлд дууг дуулахаас татгалзсан хэмээх мэдээлэл тархсан ч тэрээр энэ мэдээллийг няцаалгүй удсан юм. Нээлтийн тоглолт “Арена Коринтианс” цэнгэлдэхэд 13-ны үүрийн 04.00 цагт (УБ-ын цагаар) болно.