Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

10 мин
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

Тус хурлыг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Монгол Улсын Соёл урлагийн их сургууль хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монголын үндэсний сэтгүүл зүйн түүх, хөгжилд Ж.Цэвээний оруулсан хувь нэмэр, түүний эрдэм судлал, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа, анхны тогтмол хэвлэлүүдийн үүсэл хөгжил, нийтлэлийн өвийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлан хэлэлцэх зорилготой юм.

Жамсрангийн Цэвээн бол Монголын орчин үеийн боловсрол, шинжлэх ухаан, утга зохиол, сэтгүүл зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч төдийгүй үндэсний сэтгүүл зүйн эхэн үеийн түүхэнд чухал байр суурь эзэлдэг түүхэн хүн юм. Түүний бичиж туурвисан бүтээл, орчуулга, нийтлэл, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа нь Монголын нийгмийн оюун санааны хөгжил, үндэсний хэвлэл мэдээллийн уламжлалтай салшгүй холбоотой.

Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааг зөвхөн түүхэн баримтын хүрээнд бус, орчин цагийн сэтгүүл зүйн хөгжил, мэргэжлийн уламжлал, нийтлэлийн арга барил, үндэсний сэтгүүл зүйн өв соёлтой холбон авч үзэхээрээ онцлог юм.

 

ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ ГОЛ СЭДВҮҮД

 

Хурлын үеэр дараах сэдвээр эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүлнэ.

* “Шинэ толь хэмээх бичиг” ба “Нийслэл хүрээний сонин бичиг” сонины нийтлэл, бичлэгийн арга барил, онцлог, тухайн үеийн нийгмийн сэтгэлгээ, хэл найруулгын асуудал.

* Ж.Цэвээний эрдэм шинжилгээ, нийтлэл бичлэгийн өв, Монголын анхны тогтмол хэвлэл дэх түүний оролцоо.

* Жамсрангийн Цэвээний амьдрал, эрдэм судлалын бүтээлүүдийн соён гэгээрүүлэх шинж чанар.

* Монголын анхны тогтмол хэвлэл дэх Ж.Цэвээний уран зохиолын орчуулгын асуудал.

* “Шинэ толь хэмээх бичиг” сонины олон улсын мэдээний сэдэв, агуулгын хүрээ.

* “Монголын үнэн” сонины 1920 оны тавдугаар дугаарт нийтлэгдсэн Ж.Цэвээний “Эрдмэлэх арван зүйл” буюу “Монгол Ардын намын Гадаад Монголын тунхаглан зарлах бичиг”-ийг сэтгүүл зүйн үүднээс судлах нь.

 

ИЛТГЭЛ ТАВИХ ЭРДЭМТЭН, СУДЛААЧИД

 

Хуралд Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн эрдэмтэн судлаачид оролцож, өөрсдийн судалгааны бүтээл, шинэлэг дүгнэлт, баримт материалыг танилцуулна.

Үүнд:

* Т.Баасансүрэн – доктор, профессор, Монгол Улсын Ардын багш, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Ж.Цэвээний нэрэмжит шагналт сэтгүүлч.

* Л.Норовсүрэн – доктор, профессор, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Ж.Цэвээний нэрэмжит шагналт судлаач, МУИС-ийн зөвлөх профессор

* М.Одмандах – МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор.

* Т.Есөн-Эрдэнэ – СУИС-ийн Кино, телевиз, медиа урлагийн сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш.

* Ш.Батболд – МУИС-ийн докторант, МОНЦАМЭ агентлагийн ерөнхий редактор.

Хурлыг СУИС-ийн Кино, телевиз, медиа урлагийн сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор **Д.**Цэнд чиглүүлэн явуулна.

Мөн хурлын нээлтэд СУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор, доктор, профессор Ж.Эрхэмтөгс оролцоно.

 

ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ ЗҮЙН ТҮҮХЭН ӨВИЙГ ШИНЭЧЛЭН СУДЛАХ НЬ

 

Монголын сэтгүүл зүйн түүх бол зөвхөн сонин, хэвлэлийн үүсэл хөгжлийн түүх бус, үндэсний ухамсар, соён гэгээрэл, тусгаар тогтнол, нийгмийн оюун санааны хөгжлийн түүх юм.

Ж.Цэвээн зэрэг эрдэмтэн, сэхээтнүүдийн бүтээл, нийтлэл, орчуулга, хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлан тогтоох нь үндэсний сэтгүүл зүйн түүхэн уламжлалыг хадгалж хамгаалах, залуу үеийн сэтгүүлч, судлаачдад өвлүүлэх, мэргэжлийн боловсрол, судалгааны эргэлтэд оруулах чухал ач холбогдолтой.

Түүнчлэн Монголын анхны тогтмол хэвлэлүүдийн нийтлэл, бичлэгийн арга барил, мэдээллийн агуулга, тухайн үеийн нийгмийн харилцааг өнөөгийн сэтгүүл зүйн хөгжилтэй холбон судлах нь мэргэжлийн түүх, үнэт зүйл, уламжлалыг танин мэдэхэд чухал ач холбогдолтой юм.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл нь үндэсний сэтгүүл зүйн түүх, өв уламжлалыг судлах, нэрт сэтгүүлч, эрдэмтэн, соён гэгээрүүлэгчдийн бүтээл туурвилыг олон нийтэд сурталчлах, мэргэжлийн залгамж халааг бэхжүүлэх чиглэлээр энэхүү хурлыг зохион байгуулж байна.

 

ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ

 

Сэдэв: “Их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагаа”

Зориулалт: Ж.Цэвээний мэндэлсний 145 жилийн ой

Огноо: 2026 оны 11 дүгээр сарын 16

Цаг: 09:30–13:30

Байршил: СУИС-ийн хичээлийн IV байр, Кино, телевиз, медиа урлагийн сургууль, 203 тоот.

 

Зохион байгуулагч:

 

* Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл

* Монгол Улсын Соёл урлагийн их сургууль

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

10 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

27 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 18 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 30 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 36 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин