“Аль-Кайда”-гийн талынхан Мосул хотыг хяналтдаа авлаа

2014-06-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Нийслэл Багдадаас хойд зүгт 400 км-т орших хоёр сая хүн амтай Мосул хотод  “Лалын Ирак улс” хэт даврагч байгууллагын хар туг манджээ. “Аль-Кайда” бүлэгтэй нягт хамтран ажилладаг “Лалын Ирак улс”-ын дайчид дөрвөн өдрийн турш бүслэн, довтолсны эцэст Иракийн арми олигтой эсэргүүцэл үзүүлж чадсангүй ухарчээ. Босогчид Мосул хотод ялалтын парад хийн орж ирж Засгийн газрын байшин барилга, цэргийн баазуудыг эзлэн, шоронгоос хэдэн зуун хоригдлыг суллажээ. Багдад, Басрагийн дараа орох гурав дахь чухал хот ийнхүү лалын дайчдад эзлэгдсэн нь төвийн Засгийн газар энэ оны эхээс хойш хүчээ авсан бослого, хөдөлгөөнийг дарах чадваргүйг харуулсан явдал болов. 2014 он гарсаар Иракт шашин, бүлгүүдийн хоорондох дайн хүчээ авч 4600 хүний аминд хүрээд байгаа нь өмнөх ужгирсан дайны он жилүүдийг санагдуулж байна.

Босогчид энэ оны нэгдүгээр сард Анбар мужийг хяналтдаа авсны дараа Сиритэй хил залгаа Нийнэв мужийг дайран эзэлсэн юм. Иракийн удирдагчдын мэдэгдэж буйгаар, “Лалын Ирак улс” бүлгийнхэн Салахедин хотыг дайлаар мордохоор бэлтгэж байгаа бололтой. Хамгийн сүүлчийн мэдээллээр, босогчид Саддам Хусейний төрөлх Тикрик хотыг хойд хэсгээс нь довтолж эхэлжээ. Саддамын дэг­лэм нуран унаснаас хойш үндэстний олонх шийтүүдийн гарт ирээд байгаа Засгийн газрын эсрэг цөөнх суннитууд ийнхүү тэмцсээр үлэмж газар нутгийг хяналтдаа оруулж чадаад байна.

“Нөхцөл байдал хурцадсан тул яаралтай арга хэмжээ авах шаардлагатай боллоо. Онц байдал зарлаж, бүх нийтийн дайчилгаа явуулах парламентын хүсэлтийг яаралтай хэлэлцэж шийдвэрлэх хэрэгтэй байна” хэмээн зургаан сарын өмнөөс лалын бослого, хөдөлгөөний өмнө хүчин мөхөсдөөд байгаа Иракийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Нури Малики мэдэгдлээ. Тэрээр террористуудад алдаад байгаа газар нутгаа эргүүлэн авахын тулд санхүү, улс төр, ард түмний бүх нөөц, бололцоог дайчлах хэрэгтэй болсныг сануулж, улс орны омог, аймгуудыг зэвсгээ барьж “Лалын Ирак улс” бүлгийн эсрэг тэмцэхийг уриалжээ. Анбар дахь суннит босогчдод хамтран ажилласных нь төлөө зэр зэвсэг нийлүүлж байсан “sahwa” хэмээх бодлогыг АНУ хэрэгжүүлж байсан юм. Гэвч Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч сүүлийн жилүүдэд энэ бодлогоос татгалзаж, суннитуудад “туслахаа” больжээ. Шийт шашинтнуудын удирдагч, терроризм өр­гө­жин тэлвэл дэлхий дахинд хор уршигтай гэж мэдэгдээд олон улсын хамтын нийгэмлэгээс тусламж хүсчээ.

“Sahwa” стратеги Мосул хотод хэзээ ч хэрэгжиж байсангүй. 2003 оноос хойш бослого, самуунтай байгаа тус хотыг америкууд ч, Багдад ч захирч дийлсээгүй юм. Иракийн арми өнгөрсөн нэгдүгээр сард Рамади, Фалужа хотод цэргийн хуягт тээвэрлэгч болон зэр зэвсгээ орхин зугтсан дүр зураг Мосул хотын гудамжинд харагдах болов. Иракийн парла­ментын тэргүүн Осама Нужайфи аюулгүйн хүчний хайрамжгүй, хулчгар байдлыг шүүн шалгахыг шаардаад “террорист бүлгүүдтэй тэмцэхэд ард түмний дэмжлэг хэрэгтэй байна” хэмээн онцоллоо. Суннит шашинтан давамгайлсан бүс нутгийнхан шийт шашинтнаас бүрдсэн Засгийн газрыг мөн л террористууд гэж үздэг тул Ирак дахь хямрал шийдэгдэхэд тун түвэгтэй. Засгийн газрын аюулгүйн хүчний дүрэмт хувцас өмссөн шийт бүлгүүд улс орон даяар холхиж, гэмт хэрэг үйлддэг ч ямар ч ял шийтгэлгүй хоцордог хэмээн суннитууд үздэг ажээ.

Мосул хотод нэр нөлөөтэй байсан Курдын улс төрийн намууд байр, албан өргөөгөө орхиж, суннитуудад найр тавьж өгчээ. Курдистаны автономит бүсийн эрх баригчид босогчдын хөлөөс зугтсан курдуудад туслахад бэлэн гэдгээ мэдэгдэв. Киркук хотод төвлөрдөг курд үндэстнүүд 2003 оноос хойш автономит бүс нутгийн эрхтэй болсон билээ. Иракийн хойд нутгаар курдуудаас гадна туркмен, асир үндэстний цөөнх байдаг. Гэвч “Аль-Кайда”-тай холбоотой суннитууд толгойгоо дахин өндийлгөж хүчээ  авч байгаа нь үндэстний цөөнх, төвийн Засгийн газар төдийгүй бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлж эхэллээ.

 

АТГ-т шалгагдаж байхдаа хил давсан Ж.Мөнхбат эх орондоо иржээ

АТГ-т шалгагдаж байхдаа хил давсан Ж.Мөнхбат эх орондоо иржээ

1 цаг 7 мин
МАН-ын бага хурал ирэх баасан гарагт болно

МАН-ын бага хурал ирэх баасан гарагт болно

4 цаг 1 мин
Засгийн газар бонд гаргахаар болжээ

Засгийн газар бонд гаргахаар болжээ

4 цаг 5 мин
Орон сууцжуулалтын тусгайлсан банк байгуулах ажил юу болов?

Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсоныхоо дараа нэг бодлогыг маш тодорхой зарласан. Энэ бол иргэдийн

7 цаг 16 мин
Б.Чойжилсүрэн сайдад өгсөн хугацаа дууслаа, эрчим хүчний салбар цэгцэрсэн үү

Засгийн газар эрчим хүчний салбарын доройтолд “онцгой анхаарна” хэмээн мэдэгдэж, Эрчим хүчний

7 цаг 16 мин
С.Баярцогт Ерөнхийлөгчид нэр дэвших үү, Ерөнхий нарийн бичгийн дарга болох уу?

Монголын улс төрд эргэж ирдэг улстөрчид бий. Тэд нам гүм болдог ч бүр мөсөн алга болдоггүй. Харин

7 цаг 16 мин
УИХ тарвал дахин сонгох уу, эсвэл засаглалыг өөрчлөх үү?

Уг нь, “…УИХ-ыг тараая” гэдэг санал үе үеийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд гарсаар ирсэн.

7 цаг 16 мин
Д.Тогтохсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ

Д.Тогтохсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ

Өчигдөр 12 цаг 19 мин
1072 хувьцааны ногдол ашиг олгоно

1072 хувьцааны ногдол ашиг олгоно

Өчигдөр 12 цаг 07 мин
Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар Эпштэйнтэй нэр холбогдсоноо ингэж тайлбарлав

АНУ-д насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт оруулж, хүний наймааны сүлжээ ажил

Өчигдөр 06 цаг 00 мин