Камерон Диас: Өрөвдөлтэй байгаагаа мэдэрч байна

2014-06-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ЦЭЦЭГ

Өдгөө 41 нас хүрч байгаа ч Xолливудад гялалзсан амжилт гаргаж байгаа эмэгтэй жүжигчдийн нэг бол Камерон Диас. Бүтээсэн дүр, тоглосон кино бүхэн нь амжилт авчирдаг ч түүний хувийн амьдрал тийм ч тогтвортой байдаггүй. Өнгөрсөн долоо хоногт түүний талаар таагүй мэдээлэл цацагдах болсон. Энэ талаар Камерон Диасын ABC News-д өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Сүүлийн үед таныг гэр бүлтэй эртэй дотно харилцаатай болсон талаар хэвлэлийнхэн шуугих болжээ. Энэ талаар?

-Энэ тухай маш олон хүн ярьж, асуусан. Хэн нэгний талаар таагүй мэдээлэл гарахад хамгийн түрүүнд хэвлэлийнхэн мөрдөж эхэлдэг. Тэд мөрддөг, тэгээд олж илрүүлдэг. Энэ бүхний эцэст би аз жаргалтай, баяртай байхгүй нь мэдээж. Яг одоо өөрийгөө өрөвдөлтэй байгаагаа мэдэрч байна.

-Хувийн харилцааны талаар сонирхож байна. Тэр дундаа та хэн нэгэнд хууртаж байсан уу?

-Хүн бүхэн хэн нэгэнд хууртаж амьдардаг. Би ч гэсэн хууртаж байсан. Энэ асуудал гэр бүлийн хүрээнд их гардаг. Ер нь анхны гэрлэлтэндээ үнэнч байгаа хосууд тун ховор байдаг гэж би боддог. Миний эргэн тойронд байгаа хүмүүс ихэнхдээ хоёр, гурав дахь удаагаа гэрлэсэн. Гэхдээ үүнийг өөрийгөө зөвтгөх гэж ярьж байна гэж битгий ойлгоорой.

-Тэгэхээр та эр хүнд итгэдэггүй гэсэн үг үү?

-Ийм харилцааны хувьд би зарим тохиолдолд эрчүүдэд итгэдэггүй. Өмнө нь хэд хэдэн удаа эрчүүдтэй холбогдож байсан ч бүтэлгүйтсэн нь бий. Гэхдээ би энэ бүгдэд огт харамсдаггүй. Харин одоохондоо хэн нэгэнтэй харилцаатай болох талаар бодохгүй байна.

-Хэдий одоо ганц бие байгаа ч тун удахгүй гэрлэх тухай таатай мэдээг фенүүддээ дуулгана гэж найдаж байна?

-Би ч бас тэр цаг удахгүй ирнэ гэж итгэж байгаа. Миний хувьд  ямар нэг зүйлээс хурдан уйддаг зантай. Магадгүй энэ нь хувийн амьдралд маань нөлөөлдөг байж болох юм. Ямар нэг зүйл богино хугацаанд, хурдан болж өнгөрөх нь заримдаа сонирхолтой юм шиг санагддаг. Гэхдээ үүнийг зөвхөн гэр бүлийн харилцаан дээр гэж өрөөсгөл ойлгож болохгүй. Мэдээж би гэр бүлтэй болохыг хүсч байна. Амьдрал өөрөө таашгүй. Яг одоо би энэ амьдралын хамгийн сайн сайхныг мэдэрч амьдармаар байна.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

6 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

23 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 14 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 26 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 32 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин