Хайрын түүхийг гэрчлэх “Чиний үгүйд”

2014-06-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ГАНТУЛГА

“Эзэнтэй дуу” булангаараа энэ удаад гавьяат жүжигчин Б.Сарантуяа болон “Инээмсэглэл” хамтлагийн дуучин Н.Ганхуяг нарын “Чиний үгүйд” дууны тухай хүргэж байна.

Дуучин Б.Сарантуяа: ОДОО Ч СОНСООД СЭТГЭЛ ДОГДОЛДОГ

“Чиний үгүйд” дуу тайзнаас эгшиглээгүй удаж байна. Анх Хуягаатайгаа дуулж байлаа. Залуу байсан учраас зүгээр л тэр үеийн эрч хүч, чин сэтгэлээсээ дуулсан. Одоо хүртэл сонсоод догдолдог юм. Магадгүй залуу насны минь нандин дурсамж шингэсэн учраас мэдрэмж нь хэвээрээ байгаа байх. Одоо ч хүмүүс сонсох дуртай юм билээ. Хааяа FM, радиогоор явж сонсогддог.

 

Ая зохиогч Б.Долгион: ЭЗЭНТЭЙ ДУУ ГЭДЭГ МӨНХ НАСТАЙ ЮМ

Манай “Инээмсэглэл” хамтлагийн урын сангийн дуу. Бид анх энэ дууг яаж дуулах вэ гээд ярилцаж байлаа. Тухайн үед Сараа, Хуягаа хоёр хайр сэтгэлийн холбоотой байсан юм. Тэр хоёрт зориулж бичсэн гэж ойлгож болно. Үгийг нь манай С.Цогтсайхан бичиж, аялгууг нь Б.Цогтдэлгэр зохиосон. Эзэнтэй дуу гэдэг ийм л мөнх настай юм даа. Сонсох бүрт хоёр дуучны маань чин сэтгэл мэдрэгддэг шүү. Бие биенээ хайрласан тэр сэтгэл нь “Чиний үгүйд”-ийг амилуулсан гэж боддог юм.  

 

Чиний үгүйд

Хүсэл татсан хавар болдгоороо боллоо

Хүлээж байсан шувууд ирдгээрээ ирлээ

Хайрын бяцхан төгөл нахиагаа дэлгэлээ

Харин ганцхан чамайгаа би үгүйлнэ

 

Ангасан сэтгэлийн минь талд хур болон орооч

Амраг сэтгэлийн минь нууранд хун болон умбаач

Хур борооны ус хуурай газрыг дэвтээлээ

Хунгийн сүрэг нисээд нуурын хөвөөнд буулаа

 

Газар дэлхийг сэргээж ганган цэцэгс дэлгэрлээ

Ганцхан чиний үгүйд гансрах сэтгэл төрнөө

 

Ангасан сэтгэлийн минь талд хур болон орооч

Амраг сэтгэлийн минь нууранд хун болон умбаач

Ангасан сэтгэлийн минь талд хур болон орооч

Амраг сэтгэлийн минь нууранд хун болон умбаач

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

6 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

23 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 14 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 26 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 32 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин