Ерөнхийлөгч Х.Баттулга буухаасаа өмнө Б.Махбалд уучлал үзүүлсэн үү

2021-06-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн баасан гаригт дуусгавар болсон.  Тэгвэл пүрэв гаригт буюу Ерөнхийлөгчөөс буухаасаа ердөө нэг хоногийн өмнө зарлиг гаргаж, хорих ял эдэлж буй 13 хүнд уучлал үзүүлсэн юм.  Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигт  Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нарын 13 хүн багтсан бөгөөд  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт зарлигийг хүргүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 13 хүний хоригдож байгаа хорих анги руу шийдвэрээ явуулж, сулласан байна.

Тэгвэл суллагдсан 13 хүний дотор хүн амины хэрэгт ял эдэлж буй Б.Махбал багтсан гэх мэдээлэл байна.   Түүний хэргийг сануулахад, Зам,тээврийн хөгжлийн яамны байранд өнгөрсөн 2018 оны наймдугаар сарын 9-ний 21:00 цагт хүн амины хэрэг гарсан байдаг. Хэргийн мөрөөр хуулийн байгууллага мөрдөн байцаалт явуулж, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амийг Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал хөнөөсөн болохыг тогтоосон билээ.

Хамгийн сүүлд Дээд шүүх  яллагдагч Б.Махбалд холбогдох хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхээс гаргасан 11 жилийн хорих ялыг нь хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. 

Эх сурвалж:www.polit.mn 

 

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Уржигдар 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

2026-10-15