Байнгын хороо: Засгийн газар нэн яаралтай Төрийн нууцын хуулийг оруулж ирэх хэрэгтэй

2021-06-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:-Бид Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хэрэгжилтийг эргээд дүгнэж үзэх хэрэгтэй.  Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг Төрийн нууцын тухай хууль, Байгууллага болон хувь хүний нууцын тухай хууль таг гацаасан. Учир нь Төрийн нууцын тухай  хуульд хэрэгтэй, хэрэггүй олон зүйлс оруулсан. Интернэтэд бэлэн байгаа зүйлүүдийг томоос нь  жижиг хүртэл төрийн нууц гээд нууцалсан. Байгууллагууд гэхэд  бүх асуудлаа нууцалдаг учраас  мэдээллийн  эрх чөлөөний тухай хууль нэмэргүй байна. Дээрх гурван хуулиа эргэж харж засч янзлахгүйгээр энэ уулийг яриад хэрэггүй. Тиймээс Засгийн газар нэн яаралтай Төрийн нууцын тухай хуулийг оруулж ир ээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:-Надад төрийн байгууллагын дарга нь Албаны нууцын хуулийн тамгатай албан бичиг ирүүлсэн. Энэ хуулийг зөрчвөл таван жилээр шоронд суух хуулийн зохицуулалттай. Тамга дарж нуусан цалингийн мэдээллийг ярьсныхаа төлөө таван  жил шоронд суух хэрэг үү.  

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:-Өмнө нь улсын бүртгэл дээр албан байгууллагуудын  мэдээллийг  хольж солиод гэмт хэргийн нотлох баримт болгон ашиглаж байсан.  Энэ байдал одоо  өөрчлөгдсөн үү үгүй юу. Төрийн байгууллагууд мэдээллээ нууцлаад байдаг нь хулгай хийснээ л нуудаг юм байх даа. Албан байгууллагын нууцад  юу хамаарахыг энэ хуульд нэг бүрчлэн зааж өгөх хэрэгтэй. Төртэй холбогдсон бүх зүйл нууц байна гэж байхгүй.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: - 2017 онд бүртгэлийн багц хуулийг батлаад нэлээд олон мэдээллийг нээлттэй болгосон. Энэ хуульд нээлттэй болгоно гэж заасан ч хэрэгжихгүй байгаа ганц заалт нь газрын тухай мэдээллийг нээлттэй болгох. Сая гаруй иргэн болон хуулийн этгээдийн газар ашиглах, эзэмших эрхийн мэдээллийг газрын албаныхан мэдээллийн санд оруулахгүй байна. Засгийн газар, Хууль зүйн яам нэлээд шахаад ажиллаад байдаг. Газрын мэдээллийг газрын албаныхан яагаад оруулахгүй байна вэ. Дөрвөн жил хууль хэрэгжүүлсэнгүй. Миний ойлгосноор ил болгохоор газрын албаны мафи ханз үсрэх гээд байх шиг байгаа юм. 

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:- Газрын мэдээлэлтэй холбоотой асуудлыг мэдээлэл хариуцагч буюу төр ил болгох үүргийг хуульчилж өгч байгаа. Энэ мэдээллийг хэн дуртай хүн нь авч үзэж болно.

 Эх сурвалж:www.polit.mn

Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

52 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Уржигдар 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15