Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

1 цаг 17 мин
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмцэгч Анна Политковская амиа алдсан юм. Тэрээр нөлөө бүхий эрх мэдэлтнүүдийг шүүмжлэхээс эмээлгүй, дайн мөргөлдөөнд өртсөн энгийн иргэдийн дуу хоолой болж, эрх нь зөрчигдсөн хүмүүсийн төлөө тэмцэж ирсэн нэгэн байв. Түүний амьдрал бол мэргэжилдээ тууштай байж, өөрийн үзэл бодлоо хамгаалан, бусдын төлөө дуугарч чаддагийн тод жишээ юм.

 

“Би ч бас бие даасан уран бүтээлч”

Анна Политковская Нью-Йорк хотод Зөвлөлтийн дипломатчийн гэр бүлд төрж, 8 нас хүртлээ АНУ-д амьдарчээ. Дараа нь гэр бүл нь Москвад шилжиж, тэрээр Москвагийн их сургуульд сэтгүүлч мэргэжлээр суралцсан байна. Оюутан байхдаа ирээдүйн нөхөр, телевизийн сэтгүүлч Александр Политковскийтэй танилцаж, гэр бүл болжээ.

Хүүхдүүдээ өсгөх хугацаанд хэсэг завсарласан ч мэргэжилдээ эргэн ирж, сэтгүүл зүйн замналаа тууштай үргэлжлүүлсэн байна. Нөхөр нь түүнийг дурсахдаа нэг удаа ажлын талаар ярилцаж байхдаа “Би ч бас бие даасан уран бүтээлч” хэмээн өөрийгөө тодорхойлж байсан гэж ярьсан байдаг.

Товчхондоо бол энэ үг Аннагийн мэргэжлийн байр суурийн тодорхойлолт. Тэр хэн нэгний нэр хүнд, албан тушаал, эрх мэдлээс үл хамааран өөрийн итгэсэн зүйлээ бичдэг сэтгүүлч байсан.

Сэтгүүлчийн хувьд буулт хийдэггүй байлаа

Анна Политковская сэтгүүлчийн ажлын гараагаа “Известия” сонин болон “Воздушный транспорт” хэвлэлээс эхэлжээ. Дараа 1994 онд “Мегаполис Экспресс” сонинд тоймчоор ажилласан байна. Удалгүй “Общая газета”-гийн эрэн сурвалжлах хэсэгт ажиллаж, авлигын асуудлаар бие даасан сурвалжилга, эрэн сурвалжлах нийтлэлүүд бичиж байв.

1999 онд “Новая газета”-д ажиллах болсноор түүний нэр олон нийтэд илүү өргөн хүрээнд танигджээ. Хамтран ажиллаж байсан хүмүүс нь түүнийг зорьсондоо хүрэхийн төлөө тууштай зүтгэдэг, өөрийн байр суурийг хамгаалж чаддаг сэтгүүлч хэмээн дурссан байдаг.

Чечень дэх дайны бүсэд удаа дараа очиж, энгийн иргэд, дүрвэгсэд, цэргүүдийн нөхцөл байдлын талаар сурвалжилж байлаа. Түүний нийтлэлүүдэд дайны улмаас орон гэргүй болсон хүмүүс, эмнэлгийн тусламж, хүнсний хомсдол, цэргүүдийн хүнд нөхцөл зэрэг асуудлыг хөнддөг байв. Мөн авлига, эрх мэдлийн зөрчил, хүний эрхийн зөрчлийн талаар хурцаар бичиж байжээ.

Хэний ч талд биш, хүний талд

Политковскаягийн онцлог нь тэр тодорхой нэг хүчний талд зогсохоос илүү хүний эрх, шударга ёсны асуудлыг өөрийн хэмжүүр болгож байсанд оршино.

Тэр эрх мэдэлтэй хүмүүсийг шүүмжилж байсан шигээ шударга бус хандлагад өртсөн энгийн иргэдийн төлөө ч дуугардаг байжээ. 2002 онд Москвагийн Дубровкагийн театрын төвийг зэвсэгт этгээдүүд эзэлж, олон хүнийг барьцаалсан үед Политковская тэдэнтэй хэлэлцээ хийхээр очсон хүмүүсийн нэг байв. Тэрээр барьцаалагдсан эмэгтэйчүүд, хүүхдүүдэд ус өгөхийг зэвсэгт этгээдүүдээс хүсэж чадсан байна.

Мөн Чеченьд дэмжлэггүй үлдсэн 89 ахмад настны талаар мэдээд тэднийг Грозный хотоос гаргахад биечлэн оролцож, цаашид суурьшуулах ажилд тусалсан тухай эх сурвалжид дурджээ.

“Дайснаа сонгож чаддаггүй хүн”

Түүний нөхөр Александр Политковский Аннаг “өөртөө дайсан сонгож чаддаггүй” хүн хэмээн тодорхойлжээ. Учир нь тэр хэн нэгэнтэй сөргөлдөхийг зорьдоггүй ч, өөрийнх нь ойлголтоор шударга бус явдал гарвал түүний эсрэг дуугардаг байв. Энэ чанар нь түүнийг нэг талаар маргаантай, хурц байр суурьтай сэтгүүлч болгож байсан ч, нөгөө талаар мэргэжлийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаасаа ухардаггүй хүн болгожээ.

Анна Политковская 2000 онд Оросын “Алтан үзэг” сэтгүүл зүйн шагнал болон Сэтгүүлчдийн холбооны шагнал хүртсэн байна. Гэхдээ түүний нэр хүнд зөвхөн сэтгүүл зүйн бүтээлээс бус, хүний эрхийн төлөө хийсэн үйл ажиллагаатай нь салшгүй холбоотой байдаг.

Түүнийг 2006 оны аравдугаар сарын 7-нд Москвад, амьдардаг байрных нь орцонд буудан хөнөөжээ. Анна Политковскаяг хөнөөсөн хэргээс хойш яг 20 жил өнгөрчээ. Таван хүнийг уг хэрэгт буруутган ялласан боловч мөрдөн байцаалт албан ёсоор үргэлжилж байгаа гэж lenta.ru бичсэн байна. Харин захиалагч нь хэн байсан талаарх асуулт бүрэн тайлагдаагүй хэвээр үлдсэн байна.

20 жил өнгөрсөн ч Анна Политковскаягийн нэр сэтгүүлч хүн эрх мэдлээс айхгүйгээр үнэнийг эрж, дуу хоолой нь хүрэхгүй байгаа хүмүүсийн өмнөөс асуулт тавьж чаддаг байх ёстойг сануулсаар байна.

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

1 цаг 17 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Уржигдар 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15