Нийт шүүгчдийн хуралдааныг хойшлуулжээ

2021-06-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсэг 2021 оны зургаадугаар сарын 18-ны өдөр цахимаар хуралдаж, чуулганы товыг тодорхой бус хугацаагаар хойшлуулах тухай тогтоол гаргалаа.

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нөхцөл байдал хүндэрч, нийт 17 аймгийн нутаг дэвсгэрт бүрэн буюу хэсэгчилсэн хөл хорио тогтоож, зорчих хөдөлгөөнийг хязгаарласны улмаас зарим шүүгчид чуулганд оролцох боломжгүй болох, халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэл өндөр байгаа тул ийм шийдвэр гаргасан байна.

Цаашид Нийт шүүгчийн анхдугаар чуулганы товыг холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын Засгийн газар, Улсын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн  онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу онцгой байдлын болон эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг баримтлан дахин тогтоож, мэдээлнэ гэв.

  • Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20.1-д “Бүх шатны шүүхийн шүүгчээс бүрдсэн хуралдаан /цаашид “Нийт шүүгчийн чуулган” гэх/-ыг хоёр жил тутам зохион байгуулна.”,
  • Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 20.9-д заасан ажлын хэсэг Нийт шүүгчийн чуулганыг уг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 120 хоногийн дотор зохион байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгоно.” гэж заасан.

Үүний дагуу Нийт шүүгчийн анхдугаар чуулганыг 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдөр товлон хуралдуулахаар тогтоож, хуульд заасан тодорхой ажиллагааг хэрэгжүүлсэн байв.

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг хангахтай холбоотой зарим асуудлыг хэлэлцээд 16 дугаар тогтоол гаргажээ. Уг тогтоолоор коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлттэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүний сонгон шалгаруулалтыг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан 120 хоногийн дотор зохион байгуулах боломжгүй болсон тул Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд нэн яаралтай өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна.

Эх сурвалж:www.polit.mn

Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

53 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Уржигдар 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15