Д.Жавхлан
Ирэх сарын 4-5-нд манай оронд Олон улсын жүдо бөхий холбоо IJF-ийн календарчлагдсан төлөвлөгөөний дагуу “Чингис хаан” гранпри тэмцээн болох билээ. Энэхүү олимпийн эрхийн оноо олгох тэмцээнд оролцох мэдүүлгээ дэлхийн олон орны бөхчүүд өгсөөр байна. Үүнээс хамгийн сонирхол татаж байгаа жин эрэгтэйчүүдийн -100 кг-ын бөгөөд олимп, дэлхийн аварга ОХУ-ын алдарт бөх Тагир Хайбулаев манай оронд хүрэлцэн ирэхээр болжээ. Тэрээр Лондоны олимпийн наадамд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр аваргыг ялж түрүүлснээсээ хойш тэмцээнд оролцоогүй бөгөөд “Чингис хаан” гранприд анхлан зодоглох гэнэ. Түүнчлэн Лондоны олимпийн хүрэл медальт Димитри Петерс ч мөн “Чингис хаан” гранприд зодоглоно гэдгээ албан ёсоор мэдүүлжээ.
Эх сурвалж: www.polit.mn