“Бамбарууш” кафе багачуудад эргэн ирлээ

2021-06-02
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

Хүүхдүүд сүүлийн хоёр жил баяраа хөл хорионд өнгөрүүлж байна. Цар тахлаас болж зөвхөн хүүхдийн баяр ч гэлтгүй сурч хөгжих, чөлөөтэй байх эрхээ хязгаарлуулаад жил хагас болж байна. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр түүхэн шийдвэр гаргаж, хүүхдүүдэд онцгой бэлэг барьж чадлаа. Хэдийгээр тоглож наадах, дуулж бүжиглэх эрхийг нь цар тахлын дэгдэлтээс болж улс даяар хориглосон ч  Хүүхэд, залуучуудын театртай болох, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборыг засварлаж газар олгохоос  хамгаалах, хувийн хэвшлийн мэдэлд байгаа  “Бамбарууш” кафег багачуудад буцаан авчирсан онцгой бэлэг барьж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарласан юм. Өөрөөр хэлбэл, хөл хорионы дараа хүүхдүүд маань бодитоор баярлаж чадахаар боллоо. 
Засгийн газрын хуралдаанаар СХД-ийн V хороонд барьж байгаа дүүргийн Соёлын ордны барилгыг Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэв. Ингэснээр хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн  хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин, мэдэх нөхцөл бүрдэж байгаа юм. Одоогоор барилгын ажил 65 хувьтай, энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж, театрт 110 уран бүтээлч, ажилтан ажиллах бөгөөд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байх юм.
Мөн 1978 онд байгуулагдсан Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын барилга, байгууламжид их засвар хийж, эзэмшил бүсэд газар эзэмших эрх олгохгүй байхыг даалгалаа. Харин Хөвсгөл аймагт “Найрамдал-2” зуслан байгуулахаар төлөвлөн зураг төсөл нь хийгдсэн бөгөөд төсвийг 2022 оны улсын төсөвт тусгахаар боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Найрамдал" зуслангийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ “Найрамдал зуслангийн эргэн тойронд дахиж газар олгохгүй байх Засгийн газрын шийдвэр гарсан. Найрамдал зусланд иж бүрэн засвар хийнэ. Энэ засварт уурын зуухны асуудал орно. Олон улсын хүүхдийн зуслан болгох ажил хийнэ" гэв. 
Олон жил хэл ам дагуулж ирсэн Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглосон шийдвэрийг мөн гаргалаа.  Газрыг нь зориулалтын бусаар ашиглах, ашигласан бол тухайн байгууллагын эрхийг нь цуцлахаар болж, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий орчин бүрдүүлэхээр боллоо. 
Хүүхдүүдийн баярын өдрөөрөө сонссон хамгийн баяртай мэдээ бол хүүхэд, залуучуудын олон нандин дурсамжтай холбоотой  “Бамбарууш” кафег есдүгээр сараас зориулалтынх нь дагуу ажиллуулахаар  боллоо. Тус кафе 1970-1990 онд ийм нэртэй үйл ажиллагаа явуулж байгаад өмч хувьчлалаар хувьчлагдаж, нэршил, чиглэл нь өөрчлөгджээ. Тэгвэл өдгөө хуучин зориулалтаараа төдийгүй хүүхдийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа явуулах юм. 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дурсамжтай сайхан өдөр болж байна. “Бамбарууш” кафе  бол бидний очих дуртай хамгийн сайхан газар байлаа. 1972 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор хүүхдийн төлөө фондноос олон зүйлийг сайн сайхны төлөө хийсний нэг нь энэ юм. Энэ шийдвэр олон хүүхэд, залуусыг шинэ ирээдүй рүү хөтөлж байлаа. Өнгөрсөн 30 жилд нийгэм солигдож хүний хөгжлийн асуудлыг бага зэрэг орхигдуулсан. Тиймээс Засгийн газар олон жил тасарсан хүүхэд, залуучуудын театраа сэргээж, "Найрамдал" зуслангаа засварлах, паркаа зориулалтаар ашиглах шийдвэр гаргалаа. Нийгмийн хариуцлагатай ажилласан Моннис-д баярлалаа. Цаашид хүүхэд, залуучуудын сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ” гэдгийг онцоллоо. Уламжлалт, дурсгалт газруудаа нээж, нэршлийг сэргээж байгаа нь хүүхэд багачуудын ирээдүйд олон сайхан дурсамж бүтээж байгаа хэрэг гэдгийг Хотын дарга онцоллоо. 
Түүнчлэн Хүрээ амаржих газар, ЭХЭМҮТ-д бүрэн засвар хийж, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тухайн хүүхэд, асран хамгаалагч өрх, иргэн авч чадахгүй байх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлддэг асран хамгаалагч мөнгийг зохисгүй хэрэглэдэг бол мөнгийг хүүхдийн нэр дээрх дансанд нь шилжүүлэхээр болж байна. Ингэснээр хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, төрийн байгууллага, хуулийн этгээдийн үүрэг, хариуцлага сайжирна гэж Засгийн газар үзлээ.

 

ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН  2021.6.2 ЛХАГВА № 110 (6587)

Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

1 цаг 54 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Уржигдар 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15