
Д.Мөнх
Сонирхогчдын боксын гранпри тэмцээн энэ сарын 4-9-нд Чехийн Усти-Над Лабен хотноо болж өндөрлөлөө. Тэмцээнд 11 орны 60 гаруй боксчин эрэгтэйчүүдийн 56, 60, 64, 69, 75, 81, 91, +91 гэсэн найман жинд өрсөлдөв. Манай улсаас залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбаярын удирдлага дор 56 кг-д Б.Билгүүн, 64 кг-д О.Норбал, 69 кг-д Д.Давааням нарын гурван тамирчин тулалдсан. 69 кг-ын жинд өнгөрсөн жилийн залуучуудын Азийн аваргын мөнгөн медальт Д.Давааням хүрэл медаль дээр буужээ. Харин Б.Билгүүн, О.Норовбал нар медалийн төлөөх тулаандаа ялагдал хүлээснээр тэмцээнээ өндөрлүүлсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn