Хууль гаргаад цол нэмэх санаа зөв үү?

2014-06-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.ЖАРГАЛСҮРЭН

Алив юм улстөржиж л байж биеллээ олдог цаг юмсан уу. Энэ үгийг хэлэхийн учир УИХ-ын эрхэм гишүүн Р.Гон­чиг­дорж тэргүүтэй хэдэн түшээ баяр наадмын хуульд өөрчлөлт оруулж Монгол үндэсний бөхийн “да­лай аварга цол”-ыг хасах тухай хуулийн тө­сөл дахиад л УИХ-ын чуулганы босгоор оруулж ирсэн явдал. Өнгөрсөн жилийн наадмын өмнө тэд хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барьж хэлцэгдээд батлагдахын даваан дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг саад болсон удаатай. Иймийн учир дахиад гэдэг үгийг хэрэглэх болов. Эрхэм гишүүд наадмын өмнө л улс орны өмнө тулгараад байгаа эдийн засгийн хурц асуудлууд, уул уурхайд тохиолдоод байгаа бэрхшээл зэргийг давж гарах ямар арга зам байгааг сүвэгчлэхийн оронд бөхөөр “занималдах” нь цаанаа нэгийг хэлээд байгаа юм. Ноднин бө­хийн мэргэжлийн холбоо, бөх сонирхогчдын эсэр­гүүцэлтэй тулгарс­наа мартсан юм шиг наадмын өмнө “даагаа нэхсэн” нь бас л учиртайв шүү.

Өнгөн дээрээ “да­лай аварга” гэдэг “муу” цолыг наадмын хуулиас хасах шалтгаанаа одоо­гийн бөхчүүдээ сайн барилдах, амжилт гаргах эрмэлзлэлийг бий бол­гох зорилготой гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл улсын наа­дамд дөрөв түрүүлсэн бөх дархан аварга болж чадахгүй байна л гээд байгаа. Хэтдээ тийм байж болох ч гэлээ Р.Гончигдорж, Д.Бат­болд, Д.Болор нарын санаачилсан хууль бат­лагдах юм бол нэр бүхий хэд хэдэн бөх цол ахих нэг тийм санаа байсан. Үүнийг тодруулбал далай аварга Г.Өсөхбаяр, даян аварга А.Сүхбат, улсын гарьд Б.Гантогтох нар цол нэмж эрэмбэ нь дээшлэх юм. Үүнийг анзаарахтай зэрэгцээд алив өндөр цолыг хууль гаргаад л өгч болох тийм хачин логик гарч ирээд байгаа юм.

Цол нэмэх бөхчүүд нь Архангай, Увсынх гэхээр хуулийн цаад агуулгад жалга довын үзэл санаа бүр тодорхой харагдана. Ноднингийн төслөөс өөрчлөгдсөн нь улсын наадамд түрүүлээгүй бөхөд аварга цол олгож болох тухай заалт л хасагджээ. Улсын баяр наадамд тав үзүүрлэсэн хүчит арслан Д.Мөнх-Эрдэнэ зүтгүүлэхээс нэр нь арчигдсан гэсэн үг л дээ. Хууль санаачлагчдын эгнээнд УИХ-ын ги­шүүн, хуралдаан дээр нэг ч үг дуугардаггүй Б.Чойжилсүрэн нэмэгд­сэн нь Увсын бөхөд хамаатай болоод тэр байх гэсэн хардлага төрж байгаа юм. Монгол Улсын Ерөн­­хийлөгч тухайн үед  хориг тавихдаа Үн­дэс­ний их баяр наад­мын тухай хуулийг олон улсын жишиг, өнөө­гийн хөгжлийн чиг ханд­лагыг харгалзан нийт ард иргэдээр хэлэл­цүүлж, мэргэжлийн бай­гууллагын саналыг авч, өргөн хүрээнд ши­нэч­лэн найруулахыг зөв­лөсөн билээ. Гэтэл хэлэлцүүлэг ч хийсэнгүй Мон­голын үндэсний бө­хийн холбооноос са­нал авсангүй ердөө хууль санаачлагчдын бү­рэл­дэхүүнийг өөрчлө­хийг голчилжээ. Ер нь баяр наадмын тухай хууль нь нийгмийн болоод ард олны амьдралд шууд хамааралтай биш. Хэн нь дархан аварга, хэн нь арслан байнав гэдэг бол эдийн засагт ямар ч нө­лөө үзүүлдэг юм биш. Гэтэл УИХ-ынхан дот­роос санаачилсан болохоор тэгдэг юм уу өргөн барьсан даруйдаа дэмжлэг авчих гээд байх юм. Өнгөрсөн долоо хо­ногт уг хуулийн төслийг хэлэлцэхээр байнгын хо­роонд шилжүүлэв. Энэ өнгө төрхийг харахад хууль батласан тоо нэ­гээр нэмэгдэх язнтай бол­лоо. Бөхдөө хайргүй болоод нэр бүхий сайхан хүчтнүүдээ өндөр цолтой байхыг эсэргүүцсэндээ биш алив юм шударга байх учиртай. Цаг хуга­цааны юмыг заавал хүч­лэн өөрчлөх гээд байгаа учир дутагдалтайг л хэлэх байна.

Хууль гаргаад цол олгоно гэдэг шүүхдэж байгаад УИХ-ын гишүүн болдогтой агаар нэгэн юм шиг.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

6 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

23 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 14 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 26 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 32 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин