Г.Занданшатар: Монголбанкны "хар жагсаалт"-д бүртгэлтэй иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийг тэглэнэ

2021-05-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын дарга Г.Занданшатар МҮХАҮТ-д худалдаа, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Тэрбээр уулзалтын үеэр Монголбанкны “хар жагсаалт”-д бүртгэлтэй 71 мянган иргэний  муу зээлийн мэдээллийг тэглэх болсныг мэдэгдлээ. Мөн энэ хүрээнд зээлээ төлж дуусгасан ч "хар жагсаалт"-д орсон аж ахуйн нэгжүүдийг хамруулах юм байна. 

УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд төр засгаас үйлдвэрлэл, бизнесийг бүх талаар дэмжиж, саад бэрхшээлийг нь арилгах, хууль тогтоомжийг боловсронгуй болгож, төр, хувийн хэвшил жинхэнэ утгаараа хамтарч ажиллах шаардлагатай байна.

Өнөөдөр Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг нэр бүхий гишүүд өргөн барьлаа. Мөн Худалдаа аж үйлдвэрийн зөвлөлийн УИХ-ын даргын дэргэд байгуулахаар шийдвэрлэсэн. Үүний дүнд худалдаа, аж үйлдвэрийн салбарынхан маань саналаа нэгтгээд УИХ, Засгийн газарт хүргүүлдэг болох боломж бүрдэж байна.

Мөн бид Монголбанканд бүртгэлтэй 71 мянган иргэний хар жагсаалтыг харагдахгүй болгох тохируулга хийе гэж байгаа юм. Түүнчлэн зээлээ төлсөн бизнесийн байгууллагуудын хар жагсаалтыг тэглэе. Энэ бол өршөөл биш. Тохируулга юм. Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулаад иргэд болон аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийн санд байгаа хар түүхийг тэглэж байна.

Харин цаашдаа зээлийн эргэн төлөлтөө томтмол төлж байгаарай. Цаашид зөрчил гаргавал өмнөх түүхийг нь сэргээж гаргана. Энэ бол татварын өршөөл биш шүү” гэв

Эх сурвалж:www.polit.mn

Zub shv de. Saihan medee bna
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

1 цаг 52 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Уржигдар 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15