Н.Мөнхжин
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд гуравхан хоног үлдчихээд байхад Бразилийн шигшээ баг бэлтгэл болон тактикийн тал дээр шилдэг түвшиндээ хүрээгүй байна хэмээн довтлогч Фред хүлээн зөвшөөрөв. “Бидний бэлтгэл 100 хувь боллоо гэж хүмүүсийг хуурч болохгүй. Бэлтгэл сайн байгаа ч хангалттай сайн түвшинд хүрээгүй байна. Эхний тоглолт хүртэл бэлтгэлээ улам сайжруулж цаашаа бүр илүү сайжрах хэрэгтэй” хэмээн ярьжээ.
Таван удаагийн аварга Бразилийн шигшээ сүүлийн хоёр долоо хоног тун эрчимтэй бэлтгэл хийсэн юм. Зарим алдаа, сул тал ажиглагдаж байгаа ч засч, залруулах хугацаа байгаа хэмээн үзэж байна. Бразилууд дахин нэг эрчимтэй бэлтгэл хийгээд нээлтийн тоглолт хүртэл амрах ажээ.
Эх сурвалж: www.polit.mn