Н.Энхбаяр:Гишүүдийнхээ саналаар намаа татан буулгаж, МАН-тай нэгдэж байна

2021-05-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

МАХН өнөөдөр намаа татан буулгах асуудлаар Дээд шүүхэд хандлаа.   Энэ талаар  Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдээлэл хийлээ.  Тэрбээр намынхаа их хурлыг хийж, намаа татан буулгахыг гишүүд нь дэмжсэнээр МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй нэгдэж, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдлээ.  

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр: -Өнөөдөр бид Улс төрийн намын тухай хууль, МАХН-ын дүрмийг үндэслэж, МАХН татан буугдаж, МАН-тай нэгдэж байгаа бичгээ Улсын дээд шүүхэд гардуулсан. Улсын дээд шүүх бидний өгсөн бичгийг үндэслэж, шийдвэрээ гаргах байх. Энэ бол улс төрийн намуудад болж буй үнэхээр том үйлдэл. МАХН-ын гишүүдийн эв нэгдлийг илэрхийлсэн хүсэл, Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах зүтгэлийн эхлэл гэж үзэж байна. Энэ шийдвэрийг гаргахын тулд бид намынхаа анхан шатны бүх байгууллагаас санал авах, онлайн хурал хийх, гишүүдтэйгээ уулзах байдлаар энэ ажлыг зохион байгуулж, хамтарсан хурал, МАХН-ын анхны шатны хурлаар МАН, МАХН нэгдэн, нийлэх ажлыг дэмжсэн. Мөн бид МАН-тай нэгдэхдээ хэд хэдэн зүйлийг баримталсан. Бид угаас нэг түүхтэй, нэг үзэл баримтлалтай намууд. 10 жилийн өмнө бид тодорхой асуудлаар өөр өөр байр суурьтайгаар салсан ч өнгөрсөн 10 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд маань үр дүнгээ өгсөн. Тухайлбал, МАНАН гэдэг улс төрийн үзэгдлийн эсрэг үзэгдэл. Энэ үзэгдлийг хор уршгийг МАН-ын удирдлагууд сайн мэдэрч, МАНАН-ийн эсрэг тэмцэх тэмцэлд орж байсан удаатай. Мөн өнөөгийн удирдлага бидний олон жил ярьсан Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотой шүүмжлэлүүдийг өнөөгийн МАН-ын удирдлага, Ерөнхий сайд ойлгож, энэ талаар алхамууд хийж эхэлсэн. Бидний сүүлийн 10 жилийн хугацаанд ярьж, хэлж, асуудал дэвшүүлж ирсэн ч өнөөгийн МАН-ын удирдлагууд үүнтэй санал нэгдэж байгаа. Бид нэг үзэл бодолтой, асуудлуудад адилхан байр суурьтай байгаа, хоёр намын 100 жилийн ой зэргийг хүндэтгэж, үйл ажиллагаагаа нэгтгэж байна. Энэ ажлыг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө шийдвэрээ гаргаж байна гэлээ. 

Мөн энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан. 

-Хоёр нам нэгдсэнээр МАХН-ын гишүүд намын болон төрийн түвшинд хүнээ томилох, 30 орчим хувийн квот өгсөн гэдэг зүйл яриад байгаа?

-Эрх мэдэл, албан тушаал руу илүү их анхаарч байх шиг байна. Мэдээж том зорилтуудыг хэрэгжүүлэхэд МАХН-ын гишүүд оролцоно. Тэгэхийн тулд тодорхой албан тушаалд очно. Намын албан тушаалд 30 орчим хувийн квот өгсөн. Жишээлбэл, МАХН-ын гишүүдээс Удирдах зөвлөлд найм, Бага хуралд 110 хүн, нийслэл, аймаг, намын хорооны тэргүүлэгч гишүүнээр зургаан хүн гэх мэтээр ярилцсан зүйл бий. Улсын хэмжээгээр МАХН-ын төлөөлөл 2200 орчим хүн намын албан тушаалд очно. Төр засгийн албан тушаал дээр бид Үндсэн хууль өөрчлөх, намынхаа зорилтот хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд МАХН-ын гишүүд оролцоод явах бөгөөд тухай бүрт нь хоёр талын ажлын хэсэг гарч ажиллахаар ярилцсан. Цаашид боловсон хүчний бодлогоо ярилцаж, ажлын хэсэг байгуулж, ажиллана. МАХН бол 52 мянган гишүүнтэй учраас боловсон хүчний хувьд хангалттай байгаа.

-Цаашид МАН, МАХН-ын нэгдэл ямар нэрээр явах вэ?

-Нэрний хувьд ажлын хэсэг дээр ярьж МАН, МАХН гэсэн хоёр нэрийг хоёуланг нь зэрэг хэрэглэнэ. Тиймээс энэ хоёр нэр хоёуланг нь ашиглаад өөр бусад намууд хэрэглэхгүй байхаар тооцсон. МАН, МАХН нэгдэх асуудлаар ажлын хэсэг байгуулж, ямар нэг байдлаар аль нэг тал нь өөртөө тааруулах байдлаар шийдвэр гаргахгүй, хамтар ажиллаж уриа гаргаж, гэрээгээ байгуулаад явна гэдэг зүйлийг ярьсан. 

Эх сурвалж:www.polit.mn 

Зочин
Хэнд хэрэгтэй юм одоо наад нам гэдэг чинь моодноос гарсан ш дээ
Ази-Номхон Далайн бүс нутаг: Авторитар хүчинүүдхэвлэл мэдээллийн хяналтыг тогтоохын тулд эдийнзасгийн дарамт шахалт үзүүлж байна

Ази-Номхон Далайн бүс нутаг: Авторитар хүчинүүдхэвлэл мэдээллийн хяналтыг тогтоохын тулд эдийнзасгийн дарамт шахалт үзүүлж байна

2 цаг 51 мин
МИК АНХ УДАА ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРУУЛАЛТЫН ТАЙЛАН ГАРГАЛАА

МИК АНХ УДАА ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРУУЛАЛТЫН ТАЙЛАН ГАРГАЛАА

3 цаг 0 мин
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг 11 компани байна.

15 цаг 29 мин
АН-ын бүлгийн “ажил хаялт” Баялгийн сангийн бойкот болж таарав уу?!

Өнөөг хүртэл, “…АН-аас ийм өчүүхэн улс төр гарна” гэж төсөөлсөн байтугай зүүдэлсэн хүн байхгүй биз.

15 цаг 29 мин
Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

Өчигдөр 15 цаг 31 мин
“Ард түмний хяналтын хороо”-г байгуулна

Иргэдийн шударга шүүх НҮТББ-аас “Ард түмний хяналтын хороо”-г үүсгэн байгуулах талаараа мэдээлэл хийлээ.

Өчигдөр 15 цаг 04 мин
АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

Өчигдөр 13 цаг 53 мин
Гавьяат багш Ч.Цэрэндуламд Ардын багш цол хүртээлээ

Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Өчигдөр 13 цаг 29 мин
Д.Амарбаясгалан: Мэтгэлцэх, маргалдах зүйл цаашдаа ч гарна, асуудалд субьектив байдлаар хандахгүй байхыг хүсье

Д.Амарбаясгалан: Мэтгэлцэх, маргалдах зүйл цаашдаа ч гарна, асуудалд субьектив байдлаар хандахгүй байхыг хүсье

Өчигдөр 10 цаг 43 мин
Чуулган: АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө

Чуулган: АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө

Өчигдөр 10 цаг 29 мин