Сергей Лавров: Блинкентэй уулзсан уулзалтыг үр дүнтэй боллоо

2021-05-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.Батцэцэг

ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров Рейкьявикт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй хийсэн хэлэлцээрийг үр дүнтэй боллоо гэв.

Сайдын тэмдэглэснээр талууд “Москва, Вашингтоны өмнөх жилүүдэд үүсээд байсан эрүүл бус байдлыг даван туулах хэрэгтэй” гэдэгийг ойлгох шаардлагатай байгаа. “Саад их бий. Үүнийг шийдэхэд амаргүй. Гэхдээ Блинкен болон түүний баг үүнийг хийхээр шийдсэнийг би мэдэрсэн. Бидний хувьд бол асуудалгүй” гэж сайд нэмж хэллээ.

Орос, АНУ-ын дипломат төлөөлөгчдийн газрын талаар тэрээр ярихдаа, дипломат төлөөлөгчдийн газрыг гинжин урвал шиг хааж байгаа нь хэний ч сэтгэлд нийцэхгүй. “Энэхүү буруу цохилтын тойргийг ерөнхийлөгч Обама цагаан ордноос явахдаа эхлүүлсэн. Энэ гинжин урвал хэний ч санаанд нийцэхгүй байгаа гэж би бодож байна. Яг л ийм мэдрэмжийг Америк хамт олноос би бас мэдэрсэн. Бид ерөнхийлөгч нартаа өргөн барих саналаа бэлтгэх болно” гэж Лавров хэллээ.

Мөн Лавров Блинкентэй олон улсын хэд хэдэн асуудлаар ярилцсанаа хэллээ: Солонгосын хойгын байдал, Ираны цөмийн хөтөлбөрийн үйл ажиллагааны нэгдсэн цогц төлөвлөгөөг сэргээх, Афганистан дахь нөхцөл байдлын талаар. “Одоогийн байдлаар эдгээр бүх асуудлыг яаж үр дүнтэй болгох талаар ярилцлаа” гэж сайд цохон тэмдэглэв.

Лавров, Блинкен нарын Рейкьявик дахь уулзалт бараг 2 цаг үргэлжилсэн. Блинкеныг албан тушаалд томилогдсоноос хойш анхны нүүр тулсан уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Лавров хэлэхдээ Москва, Вашингтон харилцаагаа цаашид хэрхэн хөгжүүлэх талаар шийдэх ёстой, зөрөлдөөн бол ноцтой байгаа гэжээ.  

Түүний хэлсэнээр ОХУ нь “АНУ-ын өмнөх засаг захиргаанаас өвлүүлэн үлдээсэн нурангийг цэвэрлэхэд бэлэн” байгаа бөгөөд үүнд хоёр орны дипломат төлөөлөгчийн газрын хэвийн үйл ажиллагааны асуудал орно.

Блинкен өөрийн зүгээс зөрчилдөөнийг үл харгалзан АНУ, ОХУ нь олон чиглэлээр хамтарч ажиллах боломжтой. Хэрвээ хоёр орны тэргүүнүүд хамтарч ажиллавал дэлхий ертөнц аюулгүй болох болно гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Эх сурвалж: www.ria.ru

Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

1 цаг 53 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Уржигдар 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15