“Эрдэнэт” үйлдвэрийн захирлууд алтан ширээ авч донгодуулаад ч засарсангүй бололтой

2021-05-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Төрийн өмчийн “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой хууль зөрчсөн, тансагласан ноцтой баримтыг дурдвал нэлээн зузаан хавтаст “хэрэг”  үүснэ. Ёстой л улсын мөнгө уйлдаггүй гэдгийн тод жишээг “Эрдэнэт” үйлдвэрээс харж болох юм.

“Эрдэнэт” үйлдвэрийн томоохон орлого, зарлага Ерөнхий захирал М.Бадамсүрэн, орлогч Д.Үүрийнтуяа нарын гарын үсгээр баталгаажих учиртай. Гэтэл төрийн өмчийг удирдаж байгаа гэхэд итгэмээргүй үрэлгэн төсвийг хэвлэл мэдээллийн байгууллагууд олонтаа ил болгосон. Тэдгээрээс сүүлийн үеийнхээс дурдвал, үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн хэрэгцээнд цэрэг, тусгайгийнхны ашиглах зориулалттай өндөр хамгаалалт, үйлдэлтэй гар утсыг таван сая төгрөгөөр худалдан авсан.  Мөн Италийн тансаг зэрэглэлийн тавилга үйлдвэрлэгч “Minotti Luigi & Benigno” брэндийн 17,280 еврогийн ширээ, мөн 15,040 еврогийн шкаф хоёр ширхэг буюу нийт 47,360 еврогийн тавилга худалдан авсан баримт ил болсон юм. Өөрөөр хэлбэл, 159 сая гаруй төгрөгөөр нэг ширээ, хоёр шүүгээ худалдан авчээ.  “Эрдэнэт үйлдвэр”-ийн авсан тавилгууд алтан эрдэнийн чулуун учраас тийм өндөр үнэтэй байхаас аргагүй аж.

Гэтэл саяхан тус газрын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа  “Эрдэнэт” үйлдвэрээс 79 сая төгрөг гаргуулж, байрандаа засвар хийлгэсэн байж болзошгүй баримт гарч ирэв. Тодруулбал, өнгөрсөн нэг жил улс даяараа бүсээ чангалж, зардлаа хэмнэж байхад “Эрдэнэт” үйлдвэрээс 79 сая  төгрөг гаргаж “Аж ахуй үйлчилгээний цехийн орон сууцны хэсгийн 2-р хороолол 8-р байрны 7, 8, 9 тоот”-ыг засуулжээ. Энэхүү орон сууцанд Эрдэнэт үйлдвэрийн Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа амьдардаг байж болзошгүй. Тухайн тоотод засвар хийх төсвийг Д.Үүрийнтуяагийн нөхөр Д.Тамир баталсан гэх ноцтой мэдээлэл ил болов.

 Мөн Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем дэх “Эрдэнэт Үйлдвэр”-ийн хүнс худалдан авах тендерийн жагсаалтыг харахад, чангаанз 37,050,000 төгрөг, зэрлэг жимс 14,652,933 төгрөг, хар чавга 48,165,000, даршилсан мөөг 48,450,007 төгрөг, майонез 48,449,991 төгрөг, шилтэй алаг салат: 29,853,342 төгрөгөөр худалдан авахаар тендер зарлажээ. Өөрөөр хэлбэл, жимс, жимсгэнэд 230-аад сая төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Үүнээс чангаанз, хар чавга, зэрлэг жимс худалдан авахад 99,867,933 төгрөг зарцуулах аж. Гэтэл цар тахалтай энэ үед ажилчдынхаа дархлааг дэмжинэ гээд ядаж л малчны хотноос очоод аарц, цагаан идээ худалдаж авсан бол ойлгохсон. Гэтэл зөвхөн компотонд 230 сая төгрөг зарцуулна гэдэг бас мөнгийг хайр найргүй цацаж байгаа хэрэг юм. Энэ мэтээр цар тахлын үед хэмнэх биш үрэлгэн зарцуулж буй сэтгэлгүй дарга нарыг холбогдох газрууд нь шалгана гэж найдъя.

Эх сурвалж: www.polit.mn

chadaj bgaa yumand arga bhgui shdee ataarhuu pizda nar mine
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

3 цаг 4 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Уржигдар 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15