Хүүхдийг орон нутагт долоо хоног тусгаарлана

2021-05-13
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

 

Улс орон даяар хатуу хөл хориог сулруулахтай холбоотойгоор УОК-оос хот болон орон нутаг хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах түр журмыг шинэчлэн баталсан билээ. Түр журмын өөрчлөлтийн онцлох заалтууд болон хот хоорондын тээвэр, төмөр зам, агаарын тээвэрлэгчид хэрхэх талаарх мэдээллийг багцлан хүргэж байна. Зайлшгүй тохиолдлоор коронавирусын вакцин хийлгээгүй бол тухайн аймаг орон нутгийн Онцгой комиссын зөвшөөрөл болон PCR шинжилгээний хариуг үндэслэн зорчиж болно.

 

ЯМАР ТОХИОЛДОЛД PCR ШИНЖИЛГЭЭ ШААРДАХГҮЙ ВЭ

♦ Дархлаажуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн бол

♦ Сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн, 0-3 насны хүүхэд,

♦ Эцэг эх болон асран хамгаалагч нь PCR шинжилгээнд хамрагдаж сөрөг хариу гарсан зорчигчийн хамт зорчиж байгаа өөрийн гэр бүлийн болон асрамж, халамжид байгаа 0-15 насны хүүхэд,

♦ Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутгаас зорчих хөдөлгөөн эхэлсэн зорчигчоос PCR  шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, эрүүл мэндийн асуумжийг үндэслэн нэвтрүүлнэ.

♦ Дархлаажуулалтын бүрэн тун авсанаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавируст  халдвараар өвчилж эдгэрсэн, халдварын тохиолдол бүртгэгдээгүй, эрүүл бүсээс зорчих зорчигчоос PCR шинжилгээний хариу шаардахгүй.


ХАЛДВАР АВААД ЭДГЭРСНЭЭ НОТЛОХ ЛАВЛАГАА ЗААВАЛ ШААРДАНА

♦ Тухайн зорчиж очих аймаг, нийслэл, сумын Онцгой комиссын зөвшөөрөл

♦ Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан гэрчилгээ

♦ Сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавирусаар өвчилж эдгэрсэн эрүүл мэндийн байгууллагын магадлагаа

♦ Иргэний үнэмлэх болон хувийн мэдээллийг нотлох бусад бичиг баримтыг цахим болон цаас хэлбэрээр биедээ заавал авч явна.

♦ Дээрх заалтаас бусад зайлшгүй шалтгаанаар /эмнэлгийн яаралтай тусламж авах, буяны ажилд оролцох/ орон нутагт зорчих иргэд  PCR шинжилгээ өгсөн бичиг (шинжилгээ өгсөн өдрөөс хойш 2 хоногийн хүчинтэй)


ДАРААХ ТОХИОЛДОЛД ТУСГААРЛАНА 

♦ Гадаад улсаас ирж байгаа коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй, вакцинжуулалтын бүрэн тун хийлгээгүй хүн

♦ Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьталыг тандалтын багийн саналыг харгалзан

♦ Хүүхдийг коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавируст  халдвараар өвчилж, эдгэрснээс үл хамааран эцэг/эх, асран хамгаалагчийн хамт. 


ЯМАР ТОХИОЛДОЛД ТУСГААРЛАХГҮЙ ВЭ?

♦ Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн бол,

♦ Сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж, эдгэрсэн бол

♦ Дархлаажуулалтын бүрэн тун авсанаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавируст  халдвараар өвчилж эдгэрсэн, халдварын тохиолдол бүртгэгдээгүй, эрүүл бүсээс зорчих зорчигчоос PCR шинжилгээний хариу шаардахгүй, нотлох баримттай зорчигчийг тусгаарлах болон гэрийн ажиглалтад шилжүүлэхгүй.

 

 

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ

- Зорчигч тээврийн хэрэгслээр зорчихын өмнө нэг удаагийн амны хаалт, бээлий, гар халдваргүйжүүлэгч, хувийн хэрэгцээний эд зүйлс, замд хэрэглэх хоол, хүнс болон хогийн уутыг урьдчилан бэлтгэсэн байна.

-Тээвэрлэгч нь нэг удаагийн амны хаалт, бээлий, гар халдваргүйжүүлэгчийг урьдчилан бэлтгэж, зорчигчдыг худалдан авах нөхцөлөөр хангана.

-Хот хоорондын автобусаар 40 зорчигчоос илүү хүн тээвэрлэхгүй байх.

-Биеийн халуун 37.1 хэмээс дээш болон коронавируст халдварын бусад шинж тэмдэг илэрсэн зорчигчийг тээвэрлэхгүй ба холбогдох эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөнө.

-Тээврийн хэрэгсэлд хөшигнөөс бусад суудлын бүрээс, гоёлын эд зүйл зэрэг халдварын эрсдэлтэй хэрэгсэл ашиглахгүй байх, гадаргууг халдваргүйжүүлэх бодисыг байрлуулж, зорчигч бүр гадаргуугийн халдваргүйжүүлэлт хийх нөхцөлийг бүрдүүлнэ.


ТӨМӨР ЗАМ

-Зорчигчийн вагонуудад анхны тусламжийн болон цэвэрлэгээний цомог, гар халдваргүйжүүлэгч, зайнаас халуун хэмжигч, хогийн уутыг байрлуулсан байна;

-Халдварын сэжигтэй тохиолдол илэрвэл галт тэрэгний дарга нь диспетчерээр дамжуулан тухайн орон нутгийн Онцгой комиссын Шуурхай штабт мэдэгдсэний дагуу бэлэн байдлыг хангуулна;

-Галт тэргэнд халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар эсхүл мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу хийнэ;

-Галт тэргээр зорчиж буй иргэдээс эрүүл мэндийн асуумж авч, холбогдох мэргэжлийн байгууллагад мэдээлэл хүргүүлнэ;

-Тээвэрлэлтийн үргэлжлэх хугацааны турш зорчигчдод хоол хүнсний зүйлээр үйлчилгээ үзүүлэхгүй байх, уух зүйлээр үйлчлэх бол нэг удаагийн хэрэглээний аяга ашиглан тавиур дээр байрлуулан өгнө. Гараас гарт өгөхийг хориглоно. Үйлчилгээ үзүүлсний дараа тавиурыг халдваргүйжүүлнэ.


АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ:

-Нисэх бүрэлдэхүүн болон газрын үйлчилгээний ажилтнуудад халдвар хамгааллын иж бүрэн хувцас, нүүрний хаалт, нэг удаагийн амны хаалт, бээлий, гар халдваргүйжүүлэгч, цэвэрлэгээний бодис, хог хийх уутаар хангана.

-Зорчигчийн амны хаалтыг хоёр цаг тутамд, бохирдсон тохиолдол (найталгасан, ханиалгасан гэх мэт)-д солиулах ба хэрэглэсэн амны хаалтыг суудлын урд байрлах цаасан уутанд хийж, шар өнгийн хогийн уутанд цуглуулна.

-Нислэгийн явцад агаарын хөлгийн дарга, нисгэгч бүхээгийн хаалгыг нээхгүй, шаардлагатай тохиолдолд агаарын хөлгийн үйлчлэгчтэй дотуур холбоогоор холбогдоно.

-Нислэгийн үргэлжлэх хугацааны турш зорчигчдод хоол хүнсний зүйлээр үйлчилгээ үзүүлэхгүй. Зайлшгүй шаардлагаар уух зүйлээр үйлчлэх бол нэг удаагийн хэрэглээний аяга ашиглан тавиур дээр байрлуулан өгнө. Гараас гарт өгөхийг хориглоно. Үйлчилгээ үзүүлсний дараа тавиурыг халдваргүйжүүлнэ.

-Халдварын сэжигтэй тохиолдол илэрвэл агаарын хөлгийн дарга нь нисэн очих нисэх буудлын Нислэгийн хөдөлгөөний ажилтнаар дамжуулан тухайн орон нутгийн Онцгой комиссын шуурхай штабт мэдэгдсэний дагуу агаарын хөлгийг нисэх буудалд буухаас өмнө бэлэн байдлыг хангуулна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.13 ПҮРЭВ № 97 (6574)

 

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

1 цаг 1 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

9 цаг 28 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

9 цаг 43 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

9 цаг 43 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин