2021.05.07: Суулт зарласан АН-ын гишүүд дээр ҮАБЗ-ийн хоёр гишүүн очиж уулзав

2021-05-07
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.БАТСАЙХАН

Төрийн тэргүүнийг сонгох сонгуулийн  санал хураалтын өдөр болоход 31 хоногийн хугацаа үлдээд байна. СЕХ маргааш нэр дэвшигчдийг албан ёсоор олон нийтэд зарлах учиртай.   Харин УИХ дахь  АН-ын гишүүд нэр дэвшүүлэх үйл ажиллагааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, Төв талбайд суулт зарлаад гурав хонож байна.  Өнөөдөр суулт зарласан гишүүд дээр  Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын дарга Г.Занданшатар нар ирж уулзлаа. Өнөөдөр болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2021.05.07 09:00 цагт.  АН-ын бүлгийн гишүүд гурав дахь өдрөө Төв талбайд хоножээ

Энэ сарын 5-ны оройн 18.00 цагт  СЕХ-ны шийдвэрийг эсэргүүцэн Төв талбайд эсэргүүцлээ илэрхийлээд байсан АН-ын бүлгийн гишүүд Төв талбайд гурав дахь өдрөө хоножээ.    УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үүссэн нөхцөл байдалтай холбоотой тэмцэл хийж байгаа тул зөвшөөрөл авах шаардлагагүй хэмээсэн бол цагдаагийн байгууллагаас хөл хориотой, цар тахлын үед жагсаал цуглаан зохион байгуулах нь эрсдэл үүсгэнэ гэсэн тайлбарыг өгсөөр байгаа юм.  

​​​​​​​10.00 цагт  СЕХ-нд шаардлага хүргүүллээ

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагатай уулзаж шаардлага хүргүүллээ. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Хэн нэгэн хүний төлөө бид яваагүй. Сонгох, сонгогдох эрх, нэг намын дарангуйллын эсрэг зогсож байгаа. Бид бүхэн үгээ хэлж чадахгүй нөхцөл байдал үргэлжилж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийг хариуцлагатай зөв хийгээсэй гэж хүсэж байна. Сонгуулийн ерөнхий хороог хуулийн дагуу ажиллахыг хүслээ. СЕХ-нд баримт бичгээ хүргүүлж ирэхэд хараагүй байж хүлээж аваагүй. Гэтэл өнөөдөр бичиг баримтыг нягтлах ёстой гэдэг байр сууринд СЕХ хүрсэн байна. СЕХ хурлаа хийж, олонхоороо шийдвэр гаргана гэдэг хариултыг өглөө" гэв

2021.05.07 15:00 цагт.  Г.Занданшатар: Нэг намын дарангуйлал гэж байхгүй

Өнөөдөр үдээс хойш УИХ-ын дарга Г.Занданшатар нар гишүүдтэй уулзлаа. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Хууль ёсыг бид дээдлэх ёстой. Үндэсний эв нэгдлээ сахин хамгаална гэж та бид бүгдээрээ тангараг өргөсөн. Нэг намын дарангуйлал гэж байхгүй. Ардчилсан нам дотроо учраа олох хэрэгтэй. Нам, улс төргүйгээр би та бүхэнтэй ярилцах гэж ирлээ. Нэг бол би энд суугаад та бүхэнтэй хамт өлсгөлөн зарлая. Үгүй бол та бүхэн манай танхимд орж ярилц" гэлээ.

2021.05.07 16:00 цагт. Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын гишүүд дээр ирэв

Ерөнхийлөгч Х.Баттулга Төв талбайд өлсгөлөн зарлаж байгаа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэй уулзлаа. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга "Би өнөөдөр өглөө ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржтой уулзсан. Чинтулга гэдэг хүн намын тамгыг хуурамчаар хийж өгсөн баримт нь энэ байна гээд өгсөн. Х.Нямбаатар Хууль зүйн сайд майхны асуудал шийдэж өгөөгүй юү. Шийдэж өгөх ёстой. Х.Нямбаатар МАНАН-гийн эсрэг тэмцэж байна гээд над дээр орж ирж байсан.Энэ бол АН-ын асуудал биш, Монголын ардчиллын асуудал. Би 2017 онд АН-аас ардчиллын төлөө гэж сонгогдсон хүний хувьд санаа зовж байгаа. Харамсалтай нь эрх баригч нам аргагүй коммунист намын үүр уурхай нь байгаад байгааг сүүлийн хэд хоног харж байна. Үнэхээр олонх байна, маш их мөнгөтэй, эрх мэдэлтэй байна. Оффшорчдыг бид дийлэхгүй байна. Монгол ялагдаж байна" гэсэн байр суурь илэрхийллээ.

2021.05.07 16:00 цагт. АН-ын тамгатай холбоотой маргааныг хэлэлцэнэ

АН-ын тамгатай холбоотой давж заалдах шатны шүүх хурлыг энэ сарын 10-ны 13.30 цагт эхлэхээр товложээ. Хуралдаанаар нэхэмжлэгчдийн өмгөөлөгчдийн гаргасан шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хуульд заасны дагуу Ерөнхий шүүгч шийдвэрлэх юм. Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчдийн зүгээс шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хүсэлт, нэхэмжлэгч талаас нэмж шинээр өмгөөлөгчид авсан ба тэдгээр өмгөөлөгчдийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлтийг тус тус гаргасан.

2021.05.07 19:00 цагт. Д.Амарбаясгалан: Нэг хүнийг Ерөнхийлөгч болгохын төлөө өлсөөд хэвтэж байгаагаасаа ичээч ээ

МАН-аас цаг асуудлаар мэдээлэл хийлээ.МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Намын асуудал бус төрийн асуудал болгох зорилгоор өлсгөлөн зарлаж байгааг МАН-ын зүгээс эсэргүүцэж байна. АН-ын дотоод зөрчил төрийн асуудал биш, МАН-ын асуудал ч биш. Цэвэр өөрсдийнх нь  асуудал. Талбай дээр байгаа УИХ-ын гишүүд  нэг намын дарангуйлал тогтлоо гэж яриад байх юм. Төв Азийн цээжинд Ардчилсан орон  хэмээн гайхагдаж яваа Монгол нэг намын дарангуйлалд орох ямар ч боломжгүй. Бид шинэ үеийн улстөрчид. Шинэ бодлого, арга барилаар өрсөлддөг баймаар байна. Олон төрийн албан хаагчид цар тахалтай өдөр, шөнөгүй тэмцэж байна.  Тэгтэл та нар нэг хүнийг Ерөнхийлөгч болгохын төлөө талбай дээр өлсөөд хэвтэж байгаагаасаа ичээч ээ. Бид төрийн байгууллагын амаргүй нөхцөлд ажиллаж байгааг хүндэтгэх ёстой"гэв. 

 УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "  Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа индэр дээрээс “Хууль хамаагүй” гэж хэлж байсан, үүнийг бас мартсан уу. Covid-19 цар тахалтай, сонгууль дөхсөн хүнд үед ийм явуургүй улс төр хийж буйд харамсаж байна” гэлээ.

2021.05.06 20:30 цагт. АН-ын гишүүд суултаа үргэлжлүүлэв

АН-ын бүлгийн гишүүдийн суулт үргэлжилж байна.  СЕХ маргаан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг албан ёсоор зарлана.

Эх сурвалж:www.polit.mn

Давосын чуулганд 70 гаруй улс орны төр, засгийн тэргүүн нар оролцоно

Давосын чуулганд 70 гаруй улс орны төр, засгийн тэргүүн нар оролцоно

4 цаг 14 мин
Ипотекийн зээлийн гэрээг хэзээ шинэчлэх хэрэгтэй вэ?

Хэрэв та: ✔️ Зээлийн хугацаагаа сунг

4 цаг 19 мин
Н.Учрал: Ерөнхий аудитор С.Магнайсүрэн та Монголбанкинд аудитын шалгалт оруулмаар байна

Н.Учрал: Ерөнхий аудитор С.Магнайсүрэн та Монголбанкинд аудитын шалгалт оруулмаар байна

4 цаг 25 мин
Ерөнхийлөгчийн зарлигт уламжлалт анагаах ухааныг хэрхэн дэмжихээр тусгасан бэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа. Улмаар уламжлалт анаг

11 цаг 12 мин
Ерөнхий сайд Г.Занданшатараас асуусан онцлох асуултууд

Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн бямба гарагт МҮОНРТ-ээр олон нийттэй шууд ярилцлаа.

11 цаг 12 мин
Ноцтой, гэхдээ шууд утгаараа биш. Д.Трампын калейдоскоп хэрхэн ажилладаг вэ

Андрей Шитов Цагаан ордны "хашааны ноход" өнгөрсөн жил юу хийж чадсан

2026-01-16
АН Ерөнхийлөгчийн сонгуульд төвлөрч ажиллахаа мэдэгдэв

АН-ын Улс төрийн зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр, намын дотоод зохион байгуулалтын асуудлаар намын дарга О.Ц

2026-01-16
Ад үзэгдсэн ч албандаа үлдсэн дэд сайд нар

Засгийн газрын тухай хуулийн 18.4-т “... сайдын эрхлэх асуудлын хүрэ

2026-01-16
“Нэг монгол- Нэг зүг, Цэгцрэх хөдөлгөөн”-ийг орон даяар эхлүүлэхээ Ерөнхий сайд мэдэгдлээ

Өчигдөр Төрийн ордонд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Учир нь Засгийн газрын 2026 оны бодлого, зорилтоо тан

2026-01-16
Солонгос дахь анхны монгол сэтгүүл “Awezome”

БНСУ-д монгол хэлээр уншигчдад хүрэх нэгэн цоо шинэ сэтгүүл мэндэлжээ.

2026-01-15