Тавдугаар сарын гэнэтийн хүйтрэлтийн дараа үрээ суулгавал хайрагдахгүй

2021-05-07
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Хахир хавар цаашилж уран дулаан цаг айсуй. Зун хүлэмжиндээ  төрөл бүрийн ногоо тарихаар шийдэж үрсэлгээгээ хийхээр зорьж буй иргэддээ  зориулж хүлэмжиндээ ногооны үрсэлгээг хэрхэн  хийх талаар “Энх шим” хүлэмжийн аж ахуйг эрхлэгч Д.Амарсанаагийн туршлагыг хуваалцахаар тэдний хүлэмжид цахимаар зочилсноо хүргэж байна.

“Энх шим” хүлэмжийн аж ахуй  “Шувуун фабрик”-т байдаг. Эднийх  зун тарих ногооны үрсэлгээгээ эндээ хийдэг юм байна.  Гадаа салхитай хүйтэн байгаа ч хүлэмжийн эзэн Д.Амарсанаатай  фэйс чатаар  холбогдож лайваар тэдний үрсэлгээний хүлэмжийг сонирхсон юм. Хөрснөөсөө дөнгөж цухуйж буй олон мянган бортогтой үрсэлгээг хараад энэ бүхнийг  нэг бүрчлэн гараараа хийсэн гээд бодохоор ямар их  хүч хөдөлмөр шингэж буйг гэрчилнэ. Харин энэ бүх үрсэлгээгээ цаг агаарын огцом хүйтрэлтэд нэг л өглөө хайруулж үгүй болох эрсдэл  их байгааг ногоочин маань анхааруулснаар бидний салхи, шуурганы чимээтэй лайв маань эхэлсэн юм.  Энэ жил салхи шуурга ихтэй,  сэрүүн, цаг агаарын  нөхцөл байдал өмнөх жилүүдээс  тааламжгүй байгааг хамгийн түрүүнд тооцож хөдлөхийн чухлыг тэрээр онцолж бидний яриа цааш үргэлжилсэн юм.

 

Хүлэмжиндээ аргалын утаа тавьж дулаан байлгахад анхаарах хэрэгтэй

Ногоо тарих хүмүүс хэдэн сард үрсэлгээгээ авах хэрэгтэй байдаг тухай сонирхвол  “Зуны хүлэмжинд ногоо тарих гэж байгаа хүмүүс зургадугаар сар гээд үрсэлгээгээ аваад, тариалалтаа хийсэн нь дээр байдаг юм. Тавдугаар сард ерөнхийдөө дулаахан байдаг. Гэхдээ тавдугаар сарын 20-доор гэнэтийн хүйтрэл болдог. Тэр үед ногоо тарьсан байвал шөнө хайрагдах магадлалтай. Тиймээс тавдугаар сарын 20-ны үеийн гэнэтийн хүйтрэлтийг өнгөрөөж байж тарьсан нь дээр гэсэн юм. Түүнчлэн цаг агаарын байдлаа сайн судалж, мэдээлэл авах хэрэгтэй. Гэнэт хүйтрэх нь гайгүй бол тавдугаар сарын дундуур тарьж болдог. Жаахан хүйтрэхээр бол хүлэмжиндээ аргалын утаа тавиад, дулаан байлгах талаас нь анхаараарай гэж зөвлөж байв.  Гэхдээ зургадугаар сарын эхээр тарьсан нь л илүү найдвартай гэлээ. Хүлэмжийн аж ахуй эрхлэгчид төдийгүй нарийн ногоо тарьж байгаа хүмүүсийн хамгийн их анхаарах ёстой зүйл нь үрсэлгээ байдаг гэдгийг тэрээр тодотгож байв.

Үрсэлгээгээ эхийн хэвлийд бойжиж байгаа хүүхэдтэй адил бөөцийлөх хэрэгтэй гэдгийг дахин дахин сануулж байсан юм. Өөрөөр хэлбэл, эхийн хэвлийд хүүхэд бойжиж байхад дөрвөн сартайдаа байнгын шүднийх нь эс бүрэлдэж байдаг гэдэг. Түүнтэй адил үрсэлгээ хийгээд 10 хоногтой байхад магадгүй жимснийх нь эс тэнд бүрэлдэж байж болох. Ийм л нарийн зүйл юм. Тиймээс үрсэлгээний үед маш зөв ургуулах ёстой. Үрсэлгээ хэр сайн байх нь үрнээс шалтгаална, бас хөрснөөс. Дурын нэг хөрсөнд үрсэлгээ хийж болдоггүй юм. Агаар сайн нэвтрүүлдэг, сийрэг хөрсөнд хийх шаардлагатай гэж байлаа.

Хашаандаа  ногоо тарьдаг хүмүүс үрсэлгээгээ гэртээ хийдэг. Гэрийн нөхцөлд дулаан алдаад, хөлдөөчихнө гэж байхгүй байх. Харин хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа нь нар бага үзүүлээд, үрсэлгээгээ сунгачихаад талтай. Гэрэл дутагдсанаас үрсэлгээ хэт урт болж ургаад байдаг юм. Түүнийг сунах гэж хэлдэг. Анх удаа үрсэлгээ хийх гэж байгаа хүмүүс мэдэхгүй байж магадгүй. Үрсэлгээ хэт урт ургах нь буруу. Хэт сунасан үрсэлгээ ургац алддаг. Тиймээс гэрэл сайн тусах газар үрсэлгээгээ тавих ёстой нэж ярьсан юм.  Мөн ундааны савнаас эхлээд ямар ч саванд үрсэлгээ хийж болно. Гагцхүү агротехник горимыг л сахих ёстой юм. Хөрс амьсгалж, ус шүүрч байх шаардлагатай гэж захиж байв.  Эднийх урд хөршөөс оруулж ирдэг үрээр хийсэн үрсэлгээг 800 төгрөгөөр борлуулдаг аж.  “Монгол ногоо” төслийн хүрээнд Голландаас сайн чанарынх гэдгийг нь тогтоосон үр оруулж ирдэг. Энэ  үрээр хийсэн үрсэлгээ  нь 1500-1800 төгрөгийн үнэтэй. Энэ жил манайд үрсэлгээний захиалга өгсөн, өрхийн аж ахуй эрхэлж буй хүмүүс хамгийн сайныг нь авъя гэсэн. Энэ нь хүмүүс нэлээн туршлагатай болсонг илтгэж байна  гэж Д.Амарсанаа хуучилснаар бидний лайв өндөрлөсөн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.7 БААСАН № 92 (6569)

 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

11 цаг 57 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

13 цаг 9 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

21 цаг 40 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

21 цаг 40 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

21 цаг 40 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Уржигдар 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

2026-11-02