О.Чинбат:Гамшгийн үед жагсаал цуглаан зохион байгуулах хориотой

2021-05-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Төв талбайд өлсгөлөн зарлаад  байгаа.  Үүнтэй холбоотой цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. Цагдаагийн байгууллагаас цар тахал, хөл хорионы үед Төв талбайд суулт, өлсгөлөн хийх боломжгүй бөгөөд гишүүдийн дэмжигч нар талбайд цуглан эрсдэл үүсгэх нөхцөл бий болох магадлалтайг хэлсэн юм. 

Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын дарга О.Чинбат "Хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Энэ дэглэмийг тогтоолгох гэж бид ажиллаж байна. Эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна. УИХ-ын гишүүд суулт зарласантай холбоотой иргэд нэмэгдэж ирэх магадлалтай. Нийгмийн аюулгүй байдал, нийтийн хөл хориотой холбоотой би хариуцсан нутаг дэвсгэртээ хуулийг хэрэгжүүлж байна. Жагсаал цуглаан зохион байгуулах, гэр майхан оруулах, өлсгөлөн суулт зохион байгуулах хуулийн зохицуулалттай. Улс орны хэмжээнд гамшгийн үед жагсаал цуглаан зохион байгуулах хориотой. Хууль эрхзүйн зохицуулалт зөрчих юм бол хариуцлага хүлээх ёстой. УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибалд бид нөхцөл байдал, шаардлагыг танилцуулсан. Хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn

Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

3 цаг 5 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Уржигдар 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15