Биелэгдэшгүй даалгаврыг өмнөө тавин биелүүлдэг. Энэ чинь л жүжигчний ур чадвар

2021-05-06
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

-Юрий Батурин: Ямар ч мөнгө амласан Чикатилогийн дүрд тоглохгүй-

З.БАТЦЭЦЭГ

Өнгөрсөн сарын 10-нд  Оросын “Россия 1” сувгаар Мария Куликова, Юрий Батурин нарын тоглосон “Болор аз жаргал” киноны нээлт болсон. Юрий Батурин нь зуу гаруй кинонд тоглосон, Кино-Театр.ру сайтын уншигчдын хайртай жүжигчдийн нэг.  kino-teatr.ru сайт уншигчдынхаа хайртай жүжигчинтэй хийсэн ярилцлагыг толилуулж байна.

 

-Та дүрдээ яаж бэлддэг вэ? Дүрдээ хувирахдаа толгойгоороо боддог уу?, зөн совингоо дагадаг уу?

-Эхлээд би үгээ хардаг. Уншсаны дараа нэг бол хүлээж авдаг эсвэл үгүйсгэдэг. Сонголтоо хийсний дараа найруулагчийн тусламжтайгаар дүрдээ хувирдаг. Дараа нь дүрээ хувийн зан чанартайгаа харьцуулдаг. Би бусад жүжигчний адил кино зохиолдоо захирагдан, өгөгдсөн нөхцөл байдалд тохируулан ажилладаг. Өгөгдсөн нөхцөл байдалд ажиллана гэдэг нь нэгдүгээр курсэд ордог хичээл. Дүрдээ хувирахдаа хувийн амьдралын туршлагаасаа их зүйлийг оруулдаг. Найруулагч мөн өөрийн үзэл бодлоо санал болгодог. Тиймээс дүр бүтээх нь ганцхан надаас шалтгаалахгүй, багийн ажил.

-Таны аль дүр таньтай илүү ойрхон зан чанартай вэ?

-Олон дүрээсээ зөвхөн хэдхэнийг нь”би биш” гэж хэлж чадна. Би энэ мэргэжилд ирэхдээ хангалттай амьдралын туршлагатай болсон байсан. Сайн, муу хүн гэж байдаггүй. Тухайн нөхцөл байдалд хүн ямар шинж чанараа харуулснаас л шалтгаалдаг. Хүмүүсийн “муу” гэж нэрлээд байгаа хүнтэй би их олон таарч байсан. Гэтэл тэдгээр хүнс сайн үйл хийж байхыг би харж л байлаа. Ийм үед тэдгээр хүмүүсийг би сайн хүн л гэж бодож байсан. Тиймээс би дүрээ анхнаасаа сайн, муу гэж ангилдаггүй.

Надаас огт өөр дүрийн хувьд энэ бол найруулагчийн гавъяа. Тэр надад өөртөө шинэ зүйлийг нээж, олж мэдэхэд тусалдаг. Тэр нь дараа нь миний нэгэн хэсэг болдог. Жишээ нь Фурманов дүр байна. Надаас тэс өөр, түүний амьдарч байсан орчин, нөхцөл, хийсэн үйлдлийг нь ойлгоход хэцүү. Алексей Громовын дүр ч ялгаагүй. Балет- миний ертөнц биш. Гэхдээ би өөрөөсөө тэс өөр дүрд хувирсан. Жүжигчний мэргэжил үүгээрээ сайхан. Биелэгдэшгүй даалгаврыг өмнөө тавин биелүүлдэг. Энэ чинь л жүжигчний ур чадвар.

-Таны бүтээсэн дүрийн зан чанар бодит амьдрал дээр таньд нөлөөлөх үе байдаг уу? жишээ нь “Оточ” кинонд тоглоод та өөрчлөгдсөн үү?

-Тийм ээ. Энэ кинонд тоглосны дараа илүү зальтай, ууртай болсон (инээв). Гэхдээ би түүний зөв гэж боддог. Эрэгтэй хүн хичнээн сайн хүн байлаа ч, зарим талаараа айдас төрүүлэхээр байх хэрэгтэй. Байгалиасаа тийм. Тиймээс би эерэг дүрд тоглох дургүй. Эерэг дүрүүд хоорондоо адилхан байдаг. Ялангуяа хэн нэгний төлөө өөрийгөө даван туулж, чухал шийдвэр гаргадаг дүрд тоглох дуртай. Эсвэл эсрэгээрээ хүчтэй, чадалтай юм шиг хэрнээ, хариуцлагатай үед айж, зугтдаг.

-Таны тоглосон “Хоёр тэмээний давуу тал” мини сериалд охиноо дэлхийн шилдэг шатарчин болгох гэж хичээдэг тухай гардаг. Тийм мундаг охины аав яагаад хэрцгий, хүнлэг бус, бараг л алуурчин болдог вэ?

-Үгүй ээ, тэр хүн алаагүй. Харин аллага үйлдүүлэх гэж бусад хүмүүсийг өдөөн хатгадаг. Игорь охиндоо их хайртай, өөрийхөө биелүүлж чадаагүй мөрөөдлөө охиноороо дамжуулан биелүүлхийг хүсдэг. Тэр- их мастер. Гэхдээ охин шигээ авъяастай биш. Ийм хүмүүс их байдаг. Тэд өөрсдийн мөрөөдлөө биелүүлэхийн тулд хүүхдүүдийнхээ амьдралаар тоглодог. Энэ бол аймшигтай. Гэхдээ хамгийн аймшигтай нь тэдний зарим нь зорилгодоо хүрэхийн тулд “улаан зурвасыг” давахад бэлэн байдаг.

-Та зурагтаар ярилцлага өгч байхдаа эрх чөлөө их чухал талаар ярьж байсан. Кино зохиолч, найруулагчийн хэлснийг л хийдэг мэргэжилтэй хүн эрх чөлөөг мэдэрч чадах уу?

-Жүжигчид найруулагчтайгаа зөвлөлдөн ажилладаг. Ихэнхи тохиолдолд сайн жүжигчинд найруулагч нар итгэж, өөрөөрөө тоглох эрх чөлөөг өгдөг. Гэхдээ өөр жүжигчид бас талбай дээр ажиллаж байгаа. Тиймээс миний эрх чөлөө, хамтран ажиллаж байгаа жүжигчдийн эрх чөлөөгөөр хязгаарлагддаг. Уран бүтээл- хамтын хөдөлмөр.

-Би нэг ярилцлагаас таныг “үгэнд ордоггүй” жүжигчдийн нэг гэж уншиж байсан юм байна. Заримдаа та найруулагчдыг ятгаж чаддаг.

-Би “үгэнд ордоггүй” биш ээ. Би байнга бэлтгэлтэй байдаг. Гэрээ хиймэгцээ зураг авалт эхэлхээс хангалттай хугацааны өмнөөс би шууд зохиолоо уншдаг. Энэ хугацаанд миний толгойд дүр бүтсэн байдаг. Найруулагч миний бэлэн байгааг мэдрээд бага сага зүйлийг л засдаг.

-Кино, театртай харьцуулах юм бол амжилтгүй боллоо гэхэд дахин зураг авдаг. Гэхдээ энд бас сул тал бий. Жишээ нь таны тоглосон нэг сериалд таны нүүр рүү ус цацдаг. Хэдэн удаа ус цацуулсан бэ?

-Кинонд дублиэс гадна, нүүрний том дүрс их чухал. Киног хэсэгчилж хийж, дараа нь эвлүүлдэг. Нүүр рүү ус цацахын хувьд нэг л дубль хийдэг. Норсон хувцсаа хатааж, нүүрээ дахин будах гэх мэт цаг хугацаа шаардсан ажил болдог тул нэг л зураг авдаг. Өнөөдрийн кино үйлдвэрлэлд чанар, авъяас чухал биш. Цаг хугацаа чухал. Учир нь цаг хугацаа бол мөнгө. Мэдээж заримдаа сүйрлийн зургийг хоёр удаа авах тохиолдол байдаг. Гэхдээ энэ нь зураг авалтын багийн хувьд жинхэнэ сүйрэл.

-Таны баатрууд их өргөн цар хүрээтэй байдаг. Загасчилна, машин барина, сэтгэл зүйч болно, бүжиг дэглэнэ. Та өөрөө чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Одоо жүжигчдэд авъяасаас илүү эрүүл мэнд чухал болж. Зураг авалт бол том шалгуур, сэтгэл зүйн хувьд ч, биеийн хүчний хувьд ч тэр. Жүжигчнээс болж зураг авалт зогсоно гэдэг бол үнэтэй тансаглал. Тиймээс чөлөөт цагаараа эрүүл байх гэж спортоор хичээллэдэг. Үүний хажуугаар сайн нөхөр, сайн аав байхыг хичээдэг. Харамсалтай нь хүссэнээр болохгүй байна. Зураг авалт өдөр бүр 12 цаг үргэлжилнэ, үлдсэн жаахан хугацаагаа гэр бүлдээ зориулж байна даа. Харамсалтай нь эсвэл азаар ч гэх үү, манай эхнэр хүүхдийн хүмүүжлийг хариуцдаг. Намайг манай ээж л өсгөсөн. Аавууд ихэнх цагаа ажил дээрээ өнгөрөөхөөс аргагүй байдаг.

-Та ямар дүрд хэзээ ч тоглохгүй вэ?

-Чикатило. Маньякийн дүрд тоглож болох л юм. Гэхдээ хэзээ ч хүүхэд хүчирхийлэгч, алуурчны дүрд ямар ч мөнгө амласан тоглохгүй.

-Олон жүжигчид тайзан дээр дуулдаг. Та дуулдаг уу?

-Үгүй. Би хэзээ ч мэргэжлийн дуулж байгаагүй. Мэдээж баярлаж, гуниглахаараа дуу аялдаг ч, дуучин бишээ.

-Та дандаа уянгын халилтай кинонд амрагийн дүрд тоглодог. Ямар нэгэн учир байна уу?

-Тодорхой юм хэлж мэдэхгүй юм. Гэхдээ би олон талт жүжигчин. Дүр бүрээ дахин давтагдахгүй бүтээхийг хичээдэг.

-Хоёр зуун ангитай кинонд тоглосны дараа та карьераа дуусгавар болгоно гэж байсан. Одоо ямар жанрт тогломоор байна?

-Хоёр зуун ангит бол ирээдүйд. Одоо бол би кинонд тоглосоор л баймаар байна. Одоо яг кино үлдвэрлэл сэргэж байна, би ажиллахыг хүсэж байна. Жанрын хувьд инээдмийн сериалд тогломоор байгаа. Дайны түүхэн кинонд тоглохыг их хүсэж байна. Харамсалтай нь миний царайг цэргийн дүрд тохирохгүй гэдэг. Уг нь жүжигчин болоогүй бол цэргийн хүн болох байлаа.

-Леонид Гайдай амьд байсан бол түүний кинонд тоглох уу?

-Мэдээж, дуртайяа. Үнэгүй тоглоход бэлэн байх байлаа.

-Та тайван хүн үү?

-Залуудаа түргэн зантай байжээ, нас ахиад тайван, өөртөө итгэлтэй болсон. Одоо олон зүйлд тайван ханддаг. Зарим зүйлийг амьдралдаа хийж чадахгүйгээ мэдэж байгаа, энэ тал дээр санаа зовохоо больсон. Гэхдээ эвлэрэхгүй зүйл байдаг.

-Ийм үг байдаг. Амьдралынхаа эхний хагаст юуны төлөө амьдраад байгаагаа ойлгодоггүй. Дараагийн хагасд нь юуны төлөө амьдарснаа ойлгодоггүй гэж?

-Санал нийлэхгүй байна. Залуудаа би өөрийн мэргэжлээрээ ажиллахыг хүсэж байгаагаа яг мэддэг байсан. Өөр мэргэжлээр ч тодорхой өндөрлөгт хүрсэн. Үүндээ сэтгэл хангалуун үлдэж болох байсан уу? Болох байсан. Гэхдээ надад бусдаас арай илүү аз таараад, 33 насандаа буцаад кино урлагт ирсэн. Ямар ч байлаа гэсэн зуугаад кинонд тогложээ. Бүгдийг нь мундаг бүтээсэн гэж хэлэхгүй ч, сайн ажилласан. Зарим дүр нь хувь тавилангийн бэлэг. Их биш ч, би эдгээр дүрээрээ бахархдаг. Бусад найруулагч нараа гомдоохгүйн тулд нэрийг нь хэлээд яахав. Эдгээр дүрүүд миний нууц, миний дотроо байнга тэмүүлдэг өндөрлөг.

-Орос киног барууныхантай харьцуулбал?

-Сериалын хувьд манайх илүү. Харамсалтай нь тэд Netflix мэтийн олон улсын талбарт гарч чаддаггүй. Энэ бол шудрага биш л дээ. Манай найруулагч, жүжигчид их чадварлаг гэж боддог. Бүгд л продюсер дээр ирээд гацчихдаг. Барууны продюсерууд киногоор мөнгө олохыг хичээдэг. Манайхан кино хийж байх явцад мөнгө олох гэж хичээдэг. Ийм л том ялгаатай. Ганцхан продюсерууд бас буруутай биш л дээ. Кино хийх явцад асуудал их бий. Телевизийхний байр суурь, эдийн засаг, өөр олон бусад зүйлс бий.

-Ойрын хугацаанд гарах бүтээлийн талаараа дурьдвал?

-“Болор аз жаргал”. Ростов-на-Дону гэж сайхан хотод зураг авалт нь болсон. Энэ хот миний хувьд том нээлт. Манай сериалд яг тохирсон газар гэж бодож байна. Өвөл тийм гоё байсан юм чинь, зун бүр гоё байх.

Эх сурвалж: www.polit.mn

35 дахь Ерөнхий сайд Н.Учралын чуулганд хэлсэн үг бүрэн эхээрээ

35 дахь Ерөнхий сайд Н.Учралын чуулганд хэлсэн үг бүрэн эхээрээ

39 мин
Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учралаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон нэгдсэн чуулган өчигдөр хуралдаж, УИХ-ын дарга

4 цаг 28 мин
“Бодь”-ийн оффтейкийн “хандив”-аар Арцатын аманд Mall босгосон уу?!

Эхлээд нэг болсон явдал дуулгая. Батлаан хамгаалах яамнаас 2024 онд “Нэр бүхий алба хаагчдад виз хүсэх тухай”

4 цаг 28 мин
Б.Мөнхболор: Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё

УИХ-ын 2026 оны хаврын чуулганы эхний өдөр АН-ын дарга О.Цогтгэрэл “...АН-ын бүлгийн 41 гиш

4 цаг 28 мин
Туул гол уу, Туулын хурдны зам уу?

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа “Туулын хурдны зам”-ын б

4 цаг 28 мин
Н.Учралыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ

Н.Учралыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ

18 цаг 34 мин
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

Эдийн засгийн гол хүч болсон уул уурхайн салбарын хөгжлийг дэмжих зорилготой “Алтны форум” арга хэмжээг Гол

19 цаг 48 мин
Тунхаг бичигт хиймэл оюун ухааныг редакцад ёс зүйтэйгээр ашиглахыг тусгав

Тунхаг бичигт хиймэл оюун ухааныг редакцад ёс зүйтэйгээр ашиглахыг тусгав

19 цаг 53 мин
О.Батнайрамдал: 80 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн асуудлыг шийд гэх чиглэлийг АТГ-аас өгсөн ч хэрэгжихгүй байна

ЭЗБХ болон ТББХ-ны хамтарсан хуралдаан болж байна. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж буй юм.

20 цаг 21 мин
Хотын дарга Х.Нямбаатар айлчлалын үеэр намын даргаа эвгүй байдалд оруулсан уу?

Хотын дарга Х.Нямбаатар айлчлалын үеэр намын даргаа эвгүй байдалд оруулсан уу?

22 цаг 11 мин