Л.Оюун-Эрдэнэ: Зарим нэг улстөрч вакцин нийлүүлэлтэд гай болж байна

2021-05-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутгийн вакцинжуулалтыг эрчимжүүлэх, явуулын багийг гаргаж өглөө.   Энэ үеэр тэрбээр вакцинжуулалттай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр "Та вакцин хүлээж болох ч найм, есдүгээр сар хүртэл хойшилж магадгүйг анхааруулж байна. Тиймээс эртхэн хийлгэх хэрэгтэй. Одоо байгаа вакцинаа хийлгэх нь цаг хугацааны хувьд хамгийн эрсдэлгүй. Хоёр тунгаа хийлгэсэн иргэдийг агаарын хилээр нэвтрүүлэх стандарт дэлхий нийтээр тавигдаж байна. Монголчууд ч бас ийм стандарт тавихаас өөр аргагүй. Вакцинжуулалтаас өөр ямар ч гарц байхгүй.  Вакцинжуулалт ихсэх тусам халдварын тоо багасна. Төрийн тэргүүний сонгуульд бид хүндэтгэлтэй хандалгүй яах вэ. Гэвч үүнийг дагаад улс төрийн хөөсрөлт бий болж ажлаа хийж байгаа хүмүүс рүү дайрч байна. Улстөрчид та нар нэг ч вакцин авчирч, үйлдвэрлэж нэмэр болж чадахгүй бол гай битгий бол. Вакцин татан явалтын явцад зарим улс төрчийн хайхрамжгүй байдал нөлөөлсөн. Үүнийг цар тахлын үеэр улстөржүүлэхгүйг хичээж байна. Миний хувьд асар их тэвчээр гаргаж байна. Шаардлагатай тэдгээрийг би зарлана. Цар тахлын үед буруу мэдээлэл өгөх нь эх орноосоо урвасан хэрэг шүү. Тиймээс улс төрийн алиа салбадай нарт анхааруулъя. Цар тахлын нөхцөл гайгүй болох үед хэлэх ёстой газарт нь хэлнэ" гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

3 цаг 5 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Уржигдар 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15