Өмгөөлөгчийн мэдээллийг бар кодоор бүрэн харуулдаг болно

2021-04-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч  Б.Оюу-Эрдэнэ “Зууны мэдээ” сонины “Нэгдүгээр хүн” буланд ярилцлага өгөхдөө “Өмгөөлөгчдийн Холбоо өмгөөлөгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, эрх ашгийг нь хамгаалах, хариуцлагын нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх, иргэдийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангахад дэмжлэг үзүүлнэ. Өмгөөлөгчид дөрвөн кредит цагийн сургалтад хамрагддаг байсныг Хуульчдын холбооноос цар тахалтай холбогдуулан гурав кредит цаг болгосон бөгөөд Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос өмгөөлөгчид ямар сэдвээр сургалтад хамрагдах талаар цахимаар судалгаа авч байна.  Өмгөөлөгчдөд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээг хугацаагүй олгохоор хуульд заасны дагуу хэвлүүлсэн. Харин өмгөөлөгчийн үнэмлэхийг нэг жилийн хугацаатай гаргасан нь сошиалд багагүй шүүмжлэл дагуулж байгаа нь үнэн. Гэвч аливаа зүйл хоёр талтай. Өмнө нь Улсын дээд шүүхээс олгосон өмгөөлөгчийн үнэмлэхийг хугацаагүй олгож байсантай холбоотой багагүй зөрчлүүд байсан. Учир нь хуульчийн эрх нь хүчингүй болсон цөөн тооны этгээдүүд Шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийг бусдад үзүүлж иргэдийг хохироож байгаа зөрчлүүд гарч байна. Гэтэл сөрөг тал нь эрх нь хүчингүй болсон хүн үнэмлэхээ авчирч өгдөггүй. Хууль хяналтын байгууллагууд ч хүчинтэй эсэхийг нягталдаггүй учраас хуульчийн эрхгүй хүн өмгөөлөл үзүүлж байгаа тохиолдол одоо ч гарсаар байна. Тиймээс шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхээр үйлчлэхгүй гэсэн албан бичгийг хуулийн байгууллагуудад явуулж байна. Үүнтэй холбоотой хуульгүй замбараагүй явж ирсэн энэ хугацаанд үүссэн зөрчлүүдийг цэгцлэх зайлшгүй шаардлага тулгарсан учраас 2021 онд олгож буй өмгөөлөгчийн үнэмлэхийг хугацаатай олгож байгаа бөгөөд яваандаа энэ асуудлыг нэгмөр цэгцэлнэ. Тиймд өмгөөлөгчид бухимдах шаардлагагүй. Шинэ хуулиар өмгөөллийн үйл ажиллагаа явуулах бол ажлын байр, банкны харилцах данстай байхыг хуульчилсан. Цаашдын чиг хандлагыг харвал өмгөөлөгчид ганцаараа өмгөөлөл хийх нь хумигдаж, багаар ажиллах нь илүү үр дүнтэй гэж үздэг болсон. Багаар ажиллах нь тухайн хэргийг харах өнцөг, гаргалгаа хайх, үйлчлүүлэгчдээ давуу байдал үүсгэх зэрэг онцлог тал ихтэй. Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээг 160 граммын үнэт цаасан дээр нууцлалын өндөр зэрэглэлтэй, бар кодтой хэвлэсэн. Үнэт цаас, эрхийн гэрчилгээний дугаарууд дахин давтагдахгүй учраас хуурамчаар үйлдэх боломжгүй. Өмгөөлөгчийн үнэмлэхийг бар кодтой болгоно. Бар кодыг уншуулангуут Холбооны сайтаас тухайн өмгөөлөгчтэй холбоотой бүх мэдээллийг харуулдаг болох юм. Мөн шүүх хуралд орох, аль нэг газар байцаалттай байхад шууд харагдах боломжтой. Ингэвэл өмгөөлөгч шүүх хурлыг хойшлууллаа гэдэг асуудал ч цэгцэрнэ” гэж ярилаа.  

Эх сурвалж: www.polit.mn

 

 

 

Заавал хяналтанд бж ажил хийх гээд бхн,ухамсар бмр байна
Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

3 цаг 47 мин
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

3 цаг 52 мин
"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчилнө

"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчлөх шаардлагатай байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдэгдэв.

20 цаг 30 мин
Сэрэмжлүүлэг: Он гарсаар 50 хүн усны ослоор амь насаа алджээ

50 хүн (үүнээс 31 том хүн, 19 хүүхэд) амь насаа алдлаа

20 цаг 36 мин
Тажикистан Улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласан, Ерөнхийлөгч Э.Рахмон 1994 оноос төрийн тэргүүний албыг хашиж байна

Тажикистан Улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласан, Ерөнхийлөгч Э.Рахмон 1994 оноос төрийн тэргүүний албыг хашиж байна

21 цаг 17 мин
Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Өчигдөр 06 цаг 10 мин
Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд

Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд

Өчигдөр 06 цаг 05 мин
Н.Энхбаяр: Хиймэл оюуны хөгжлийг хэт эрт хязгаарлах нь хөгжиж буй орнуудын боломжийг хааж болзошгүй

Н.Энхбаяр: Хиймэл оюуны хөгжлийг хэт эрт хязгаарлах нь хөгжиж буй орнуудын боломжийг хааж болзошгүй

Өчигдөр 06 цаг 00 мин
Францын музейгээс олон сая еврогоор үнэлэгдэх үнэт эдлэл хулгайд алдагджээ

Францын музейгээс олон сая еврогоор үнэлэгдэх үнэт эдлэл хулгайлагджээ

Уржигдар 10 цаг 59 мин
Их Британи улс батлан ​​хамгаалах салбарынхаа төсвийг нэмэгдүүлнэ

Их Британи улс батлан ​​хамгаалах салбарынхаа төсвийг нэмэгдүүлнэ

Уржигдар 10 цаг 56 мин