Н.Алтанхуягийн илчлэх “Шударга бусын хонгил”

2021-04-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн бичсэн “Шударга бусын хонгил” баримтат ном уншигчдын гар дээр очих нь ээ. Ерөнхий сайд, АН-ын даргын албаа өгснийхөө дараахан, өдгөөгөөс таван жилийн өмнө Шударга бусын хонгилын талаар Төрийн ордонд анх илчилсэн тэрээр эл номоо баримт түшиглэн бичсэн гэдгээ өөрийн сошиал хуудсаар дамжуулан зарлаад байгаа. Түүнийг ийм мэдэгдэл хийснээс хойш “Шударга бусын хонгил” байдгийг улс төрсудлаачид хийгээд улстөрчид өөрсдөө ч хүлээн зөвшөөрөөд байгаа билээ. Тухайлбал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн проффессор, доктор О.Мөнхсайхан Шүүхийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байх үед судлаачийн байр сууриас “Шүүхийн хуулийг Үндсэн хуульд нийцүүлж, сайн туршлагыг харгалзан батлахгүй бол “Шударга бусын хонгил” нурахгүй” гэж илэрхийлж байсан. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх ч мөн 2018 оны арваннэгдүгээр сард М.Энхболд тэргүүтэй намынх нь зарим нөхөд огцруулах бичиг өргөн барих үед “Н.Алтанхуяг Ерөнхий сайдын яриад байсан “Шударга бусын хонгил” үнэхээр байдаг юм байна. Би үүнийг арьс, махаараа мэдэрч байна. Би энэ хонгил дундуур алхаж байна. Энэ хонгилыг эвдэж, хэмхчих цаг болсон байна” хэмээсэн билээ Тэгвэл энэ удаа Н.Алтанхуяг гишүүн эл номоороо Шударга бусын хонгилоор хэрхэн алхсанаа, хэлмэгдүүлэлт яаж явагддагийг, хуулийнхнаар дамжуулан Хонгилын цаана ямар эзэн сууж байдгийг баримт түшиглэн тодорхой зарлах бололтой. “Шударга бусын хонгил” номыг бичих болсон талаараа Н.Алтанхуяг гишүүн өөрийн фэйсбүүк хуудсандаа “Дахин нэг ч хүн энэ хонгилоор битгий ороосой хэмээн хүнийг хэлмэгдүүлдэг, тамладаг, зовоодог новшийн аргуудыг нь нэгтгэсэн юм. Уншаарай, тэмцээрэй. Тэмцэхгүй ард түмэн мөхдөг... Урсахгүй гол ширгэдэг...” хэмээсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.7 ЛХАГВА № 69 (6546)

 

Иргэн
ШУдрага бусын Хонгилын загалмайлсан эзэн юу гэж солиороод байна. Ичихгүй хулгайч юм аа
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

5 цаг 5 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Уржигдар 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15