
Д.Жаргалтулга
Булган аймаг нь” Архигүй Булган “ хөтөлбөр гарган хэрэгжүүлж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд аймгийн Цагдаагийн газраас архины хамааралтай иргэдээ архинаас гарган, ажлын байраар хангахаар ажиллаж байгаа гэнэ. Булганы цагдаагийнхан Булган сумын харьяат 10 иргэнийг Төв аймгийн Баян сум дахь Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт хоёр сарын хугацаатай эмчилгээнд хамруулан эмчилгээ хийлгэжээ. Эмчилгээнд хамрагдсан иргэдийнхээ ар гэрээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран орж санал хүсэлтийг нь сонсч сэтгэл зүйн зөвөлгөө өгсөн байна. Энэ арга хэмжээг Булганы аймгийн удирдлагууд дэмжиж байгаа бөгөөд цаашид архинд донтох өвчтэй олон иргэдийг эмчлэх ажлыг зохион байгуулахыг цагдаагийн удирдлагуудаас хүссэн гэнэ.