Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн талаар юу хэлчихэв?

2021-04-02
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж өчигдөр (04.01) С.Зоригийг хөнөөсөн хэрэгт гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудлаар тайлбар мэдээлэл өгчээ.  Түүний мэдээллээс онцлон хүргэж байна. 

- Би 2016 оны гуравдугаар сард ТЕГ, УЕГ-т худлаа шалгаж байна, алдаа гаргах магадлал өндөр байна гэсэн бичиг явуулсан. Энэ бичигтэй хамт Б.Содномдаржаагийн ээж Жавзмаа гэдэг эмэгтэйн захидлыг хүргүүлсэн. 2016 онд анхан шатны шүүх дээр яг энэ хэргийг хэлэлцэж байх үед би бүлгийнхээ хурал дээр "Хаалттай шүүх хурлаар энэ хэргийг ингээд хаах гэж байна" гээд ярьж байсан юм. Би та нарт тэр хурлын протколыг өгнө. Дараа нь бас хоёр бүлгийн хурал дээр ярьсан. 

-Энэ захиалагч нь гэж хамгийн ихээр шалгуулсан хүн чинь Г.Эрдэнэбат өөрөө шүү дээ. Г.Эрдэнэбат дөрвөн төрлийн үүрэг гүйцэтгэсэн. Нэгдүгээрт, эрүүдэн шүүсэн ажиллагаа Г.Эрдэнэбат, Б.Хурц нарын гарын үсэгтэйгээр явагдсан. Хоёрдугаарт, мөрдөн байцаах үйл ажиллагаанд хяналт тавьж байсан. Гуравдугаарт, улсын яллагчийн үүрэг гүйцэтгэсэн. Дөрөвдүгээрт, ял эдлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих ажлыг бас хийсэн. Энэ мэтээр бүх зүйлийг Г.Эрдэнэбат өөрөө хийсэн. Хийсэн зүйл нь дандаа хуулиар хорьсон зүйл байдаг. Уг нь энэ бүхнийг нэг хүн биш өөрөөр прокурор хийх ёстой. Энэ ажиллагаанд хуулийн зургаан байгууллага бүгд оролцсон. Захиалагчийн тухайд өлсгөлөн зарлаад байгаа Т.Хүрэлбат талбай дээр нэг үг хэлсэн. Юу гэхээр "Энэ хэргийн захилагчаар Э.Бат-Үүлийг татаж шалгаад хэргийг нь хаасан" гэж хэлсэн. Мөн хамсаатан нь гэж үзээд Булган, Ганхуяг нарыг барьж хорьсон. 2016 оны орон нутгийн сонгуулийн өмнө Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсан нь үнэн ш дээ. Э.Бат-Үүл тухайн үед өөрөө "Намайг хүн амины хэрэгт яллагдагчаар татчихлаа" гээд мэдэгдэл хийж байсан. Бархасбадь гэдэг мөрдөн байцаагч бүр нотлогдсон гэдэг тодотголтойгоор яллагдагчаар татсан.

-2016 онд шүүхээс энэ хүмүүст ял өгсний дараа ерөнхий прокурор захиалагчийг нь илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Захиалгаар хүн алсан гэж хүмүүсийг шийтгэчихээд захиалагчийг нь хайна гэж юу гэсэн үг юм бэ. Гэхдээ тэр хайх үйл ажиллагаа нь хийгдэж байгаа байх. Хамгийн гол нь энэ хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэлмэгдүүлсэн. Энэ хоёр хүн суллагдах ёстой. Үүнийг би 2016 оноос хойш үүнийг таван жил ярьж байна.  Эрүүдэн шүүсэн хүмүүс нь сая хоёр зүйлээр ял авлаа. Тагнуулаас явуулсан гүйцэтгэх ажиллагаанд Г.Эрдэнэбат гарын үсэг зурсан нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Түүнд прокурор гарын үсэг зурдаггүй юм. 

-Би 2012 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын ажлаа өгсөн. 2013 оны наймдугаар сард Х.Тэмүүжингийн үед Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ яргалал явагдах үед би Хууль зүй, дотоод хэргийн сайд байгаагүй. ТЕГ-т байсан ахлах дэслэгч цолтой Отгонбаатар гэдэг хүнийг ШШГЕГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар зориуд томилсон. Тэр хүн нь Төв аймгийн хорих газрын хүн яргалдаг газрыг бэлтгэсэн. Тэр хүн үүнийхээ төлөө сая ял авсан. 2013 оны наймдугаар сараас жил гаруйн хугацаанд АТГ-аас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт гүйцэтгэх ажиллагаа явуулсан. АТГ-ын дэд дарга нь Б.Хурц байсан. 2011 оны арваннэгдүгээр сард Б.Хурц дэд даргаар томилогдсон. АТГ хүнь амины хэрэг мөрддөг газар биш. 2014 онд Б.Хурц ТЕГ-ын дарга болсон. 2015 онд гүйцэтгэх ажиллагаа нь эрчимжиж, наймдугаар сард Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг барьж хорьсон.

--Прокурор эрүүдэн шүүсэн байна гээд эсэргүүцэл бичих ёстой. Үүний дагуу Дээд шүүх гурван шатны шүүхийн шийдвэрийг цуцалж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах ёстой. 

Эх сурвалж: www.polit.mn

Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

5 цаг 5 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Уржигдар 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15