Б.Энхтайван: Манай сумын нэрийн хуудас нь хурдан удмын адуу

2014-06-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ЦЭРЭННАДМИД

Хэнтий аймгийн Галшар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Энхтайван сумынхаа 90 жилийн ойг хэрхэн тэмдэглэх тухайгаа ярьж байна.

-Танай сумын гол онцлог юу вэ?

-Манай сум аймгийн­хаа өмнөд бүсэд говь, тал хээр хослосон 6667 мянган га газар нутагтай. Сүхбаатар, Дорнод аймгийн 2-3 сумтай хил залгаа оршдог. Энэ жил сум байгуулагдсаны 90 жилийн ой нэлээд өргөн болно. Яагаад гэхээр Галшарын хурдан адууны эцэг Хардэл жанжин бээс-өвгөн ноён Пүрэвжавын сүүдэр ташаарсны 170 жилийн ой давхцаж байгаа юм. Ер нь Галшар гэхээр хурдаараа улсад алдартай шүү дээ. Бас сайн чанарын ноолууртай Галшарын улаан ямаа нэрд гарсан гэдгийг түмэн мэднээ.

-Ерэн жилийн ой угтсан бүтээн байгуулалтын ямар ажил өрнүүлж байна даа?

-Нэгдүгээрт Галшар нутгийн хурдан удмын адууны угшлыг шинжлэх ухааны үндэстэйгээр баталгаажуулж авна. Жилийн өмнө ажлын хэсэг гарч ажилласан. Хоёрт гэвэл төвөөс алслагдмал гэдгээрээ жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил сулавтар байсан. Энэ талаар анхаарч орон нут­гийн болон сум хөг­жүүлэх сангийн хөрөнгийн эх үүсвэрээр барилгын болон малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулах жижиг үйлд­вэртэй боллоо. Тэгснээр иргэдийн орлого өссөн. Ажлын байр ч тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Ойн өмнө сумын төвийн гэрэлтүүлгийн асуудлыг бүрэн шийдвэрлэнэ. Мөн цэцэрлэгт хүрээлэн барьж байна. Энэ бүхэн иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцлийг сайжруулахад чиглэж байгаа юм. Хөдөөд малын усан хангамжийг сайжруулахад анхаарч хэд хэдэн худаг шинээр гаргалаа. Саяхан сумын төвд нэг ам метр талбай нь 800 мянган төгрөгөөр үнэлэгдсэн найман айлын орон сууцыг ашиглалтад хүлээн авлаа. Ингэснээр сумандаа шинэ сууршлын бүс бий болгож байна.

Мөн цөөн малтай болон малгүй айл өрхийг малжуулах ажил зохион байгуулж байна. Бас нэг томоохон ажил гэвэл Галшар сумынхаа өнгөрсөн түүх, өнөөгийн амьдралыг харуулсан баримтат кино хийж байгаа. “Газрын холд бараатай Галшар нутаг” түүхчилсэн ном бүтээлээ.

-Танай сумыг өвгөн ноён Пүрэвжаваас эхлээд алдартнууд олонтой гэж сонссон юм байна?

-Тийм ээ. Адуу, ямаа яриад зогсохгүй алдартай анхдагч олонтой сум л даа. Анхдагчийн өлгий гэдэг тодотголтойгоороо бахархаж явдаг. Заримаас нэрлэвэл Монгол Улсын алдарт уяач цолны ¹1 үнэмлэхийн эзэн нь манай Доной Цэгмэд байна. Шатрын спортын ууган мастер Дугар бас хөлбөмбөгийн мөн ууган мастерын нэг Банзрагч гээд хөвөрч өгнө. Хөдөлмөрийн баатар, ардын хувьсгалын партизан Л.Дамдинсүрэн гэж байлаа.

Хамгийн сүүлд гэхэд Үндэсний сурын салбар холбоог анх байгуулсан нь 300 гаруй сумаас анхных болов.

Улаанбаатар хот дахь сумын нутгийн зөвлөлийн дарга, “Хасу Мегеват” компанийн захирал Түмэн-Аюуш гавьяат эдийн засагч болов. Малчдаас ХАА-н гавьяат ажилтан хүн ч бий.

-Галшар нутгаар овог­лосон брэнд бүтээгдэхүүнээ нэрлээч гэвэл...?

-Өө байлгүй яахав. Манай улаан ямааны ноолуур микрон сайтай хамгийн нарийнд тооцогддог. Сумын хэмжээгээр жилдээ 30 гаруй тонн ноолуур бэлтгэдэг. Энэ нь сумын эдийн засагт, иргэдийн амьдралд гол нөлөө үзүүлдэг юм. Мөн сайн чанарын блок хийдэг болсон. Гаднаас блок худалдаж авахыг больсон гэсэн үг. Сүүн бүтээгдэхүүнийг сүүлийн үед тун сайн хийж байна. Гэхдээ буриадуудтай өрсөлдөх болоогүй ээ. Өнгөрсөн онд намрын баяраар манай нэг малчны хийсэн 50х50 см хэмжээтэй том бяслаг брэнд бүтээгдэхүүнээр шалгарсан. Бас хүмүүлийн даршийг манайхан бусдаас өвөрмөц хийдэг юм. Бусдад үлгэр жишээ болох бүтээл гэвэл бас хэлэх юм бий.

-Түүнийгээ тодруулаад хэлчих л дээ?

-Цахилгаан хэрэглэхгүйгээр нарны зай ашигдаж арав гаруй гэрэл гудамж талбайд тавьсан. Арга нь шон дээр нарны батерейгаа байрлуулаад доод талд нь аккумлятор суурилуулсан. Эдэлгээний хугацааг таван жил гэж тооцоолсон. Эдийн засгийн их хэмнэлттэй ажил. Онцлог нь харанхуй болохоор асч, гэгээ орохоор унтрахаар автомат ажиллагаатай. Энэ маань манай сумдад л лав байхгүй дээ.

Гэрэлтүүлэгтэй болно гээд өндөр хүчдлийн шугамд холбоход сумын хувьд зардлыг дийлэхэд хэцүү байдаг.

-Ой давхацсан наадмын онцлогийг ямар байхаар  төлөвлөж байна вэ?

-Наадмыг үндэсний зан заншлаа хадгалсан хэлбэрээр хийнэ гэж бай­гаа. Морин соёлыг ха­руулсан жагсаал, урлагийн үзүүлбэр зонхилно. Ер нь наадам бүхэлдээ Өвгөн ноёны тухай, түүний бий болгосон Галшар адууг сурталчилахад чиглэгдэх юм. Тийм болохоор наадамчдыг мотоцикль биш морио унаж наадаарай гэж уриалж байгаа. Мөн архи дарсгүй, хоггүй цэмцгэр наадам хийнэ ээ.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

16 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

33 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 24 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 36 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 42 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин