Монголчууд ноолуураа хэзээ өөрсдөө бэлтгэдэг болох вэ?

2021-03-30
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.ОЛДОХ

 

Малчид ямаагаа самнаж эхлэхтэй  зэрэгцэн “Нэг кг  нь 150-160 мянган төгрөг” гэсэн ханшийн мэдээлэл цацагдав. Одоохондоо ийм үнэтэй байгаагаас  биш  ирэх сарын дундуур буюу оргил үедээ очиход  ханш унана. Ноолуурыг хэзээ хэрхэн бэлтгүүлж, цааш нь яахыг түүхий эд авдаг хятадууд  зохицуулахаас биш  манайд  ямар ч бодлого байдаггүй. Ер нь бол эхний үед хамгийн чанартай ноолуур бүхий зүүн гурван аймгийнхан ямаагаа самнаж дуусдаг. Баруун аймгууд  байгаль, цаг  уураас шалтгаалан  ноолуурын ханш унах үетэй давхцдаг. Авч байгаа эзэд тэрийг тооцоолон ноолуур дөнгөж гарч эхлэх үед үнийг  зориуд өндөр хэлж, оргил үед ханшийг  нь унагаж авдаг бичигдээгүй хууль Монголд үйлчилдэг.  Бид өөрсдөө худалдаж авдаг, дотооддоо бэлтгэдэг болчихвол  малчдад л ашигтай. Өнгөрсөн жил Засгийн газар ноолуур бэлтгэх үед малчдын амьжиргааг дэмжих зорилгоор ноолуур худалдан авагч, бэлтгэгчдэд  гурван хувийн хүүтэй зээл олгоход зориулан 300 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Зээлийн хүүг бууруулж байгаатай холбоотой 30 тэрбум төгрөгийг зардлыг төр өөрөө хариуцна гэж байв.  Гэвч тэр нь төдийлөн үр дүнд хүрээгүй. Банкнаас зээл хүсэгчдэд тавьж буй шалгуур нь өндөр учраас гуравхан үйлдвэр үлдэж, бусад  нь  босго даваагүй. 300 тэрбумаас дөнгөж 50 тэрбумын зээл ноолуурын салбарт эргэлдсэн бөгөөд  түүхий эд авдаг хятад эзэд хожоод өнгөрсөн. Эндээс дүгнэлт хийхэд   ноолуур авдаг, бэлтгэж нийлүүлдэг ЖДҮ эрхлэгчдээ  дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх, ингэснээр ноолуурын үнийг тогтвортой болгож, малчдын амьжиргааг дэмжих бодлого хэрэгтэй нь харагдаж байна. Харамсалтай нь энэ  жил цар тахал, хорио цээрийн дэглэмээр амьсгалж байгаа болохоос  ноолуурын салбарыг мартсан мэт  бодлого огт яригдсангүй. Уг нь ЖДҮ эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг хадгалах 10 их наядын зээлийг Засгийн газар шийдвэрлэсэн. Гэтэл газар тариалан, ноос  ноолуур дээр зээлийн  ямар зохицуулалт байх талаар юу ч ярьсангүй. Наад захын хүнс, барааны худалдаа, жижиг бизнес эрхлэгчдийг аваад үзэхэд зээлийн босго өндөр, болзол нь хатуу, тухайлбал заавал үл хөдлөх хөрөнгийн  барьцаа  байх ёстой. Ингэхдээ зөвхөн орон сууц барьцаалж зээлд хамруулна гэхчлэн  хатуу шалгуур тавьсныг дээр доргүй ярьж байна. Монгол орон чөлөөт  зах зээлд шилжсэнээс хойш өнөөдрийг хүртэлх 30  жилийн хугацаанд хэдэн компани бий болж, түүнээс  хэчнээн нь  өөрийн гэсэн обьект  хөрөнгөтэй  болж вэ гээд үзвэл асуудалтай.  Өөрийн байртай  компани  бараг  байхгүй, ихэвчлэн түрээс, татаасаар  болгодог. Тэгэхээр дахиад  өнгөрсөн жилийнхтэй адил  шалгуур хангахгүй гэх нэрээр  ноолуур авдаг, бэлтгэдэг дотоодын үйлдвэр, компаниуд зээл авч чадахгүй нь. Ноолуурын ханш  ч савлаж, оргил үедээ  бүр ч навс  унаж малчид хохироод л өнгөрөх төлөвтэй. Гэтэл ноолуур бэлтгүүлж авдаг хятадын эх сурвалжууд Монголын ченжүүдэд хүүгүй, барьцаагүй зээл өгч түүхий эдээ  бэлтгүүлж авдаг. Ченжүүдийн тухайд тэд  түүхий эд цуглуулж чадна, хаанаас яаж  цуглуулах уу гэдгээ мэднэ, ямар хэмжээтэй байхыг ч  мэднэ. Харин хаанаас мөнгө  босгох вэ  гэдэг дээр хятадын түүхий эд авдаг эздийн зээлийн уян хатан нөхцөл урхи болж байгаа  нь нууц биш. Зүүн аймгуудад  ноолуур  бэлтгэдэг бизнесмэнүүд  “Зээлийн шалгуур хатуу, хамрагдахад хүндрэлтэй байна. Уг нь 10 их наяд үнэхээр байна уу гэдэг эргэлзээтэй санагдаж байна. Уг нь энэ мөнгийг гурван сая иргэнд хуваахад нэг хүнд  50 сая төгрөг ногдохоор.  Бүх банк орон сууцны зээл олгочихсон, эргэн төлөлт орж ирэхгүй, орон сууц зарагдахгүй байгаа. 10 их наядыг банк руу шилжүүлснээр  зөвхөн банк л өөрөө аврагдаж үлдэх гарц харагдаж байна. Түүнээс жижиг, дунд үйлдвэр эхлэгчид, газар тариалан эрхлэгч, ноос ноолуур авдаг, бэлддэг бидэнд ямар ч нэмэргүй. Монголын төр хэзээ ноолуур авдаг, бэлтгэж нийлүүлдэг ЖДҮ эрхлэгчдээ  дэмжин  ажлын байрыг нь  нэмэгдүүлж, нөгөө талаас  ноолуурын үнийг тогтвортой болгож   малчдын амьжиргааг дэмжих вэ? .

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.30 МЯГМАР № 63 (6540)

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

4 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

5 цаг 35 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

5 цаг 37 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

5 цаг 39 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

5 цаг 40 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

19 цаг 44 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

19 цаг 44 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

19 цаг 44 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин