Эрчүүдийн этгээд гоёл-банзал

2014-06-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.АРИУН

Жирийн л нэг футболк, өргөн өмд, харин дээр нь банзал… Энэ бол Холливудын жүжигчин, Оскарын шагналын эзэн Жаред Летогийн Лос-Анжелесийн гудамжинд  папарацци дуранд өртсөн зураг. Тэр энэ гоёлоо улаан хивсний ёслол дээр ч бас донжийг нь тааруулан өмсөж бусдаасаа содон харагдахаа ч мартаагүй бололтой.  “iHeartRadio Music Awards”-ийн үеэр түүний өмссөн нарийнхан өмд, хурц өнгөтэй жакет хоёроос нь илүүтэйгээр “мини юбки”-н дээр нь хүмүүсийн нүд тусаж байсан нь мэдээж.

Ингэж эмэгтэйчүүдийн гоёлыг өөрийн болгон бусдаас ялгарч байгаа цорын ганц эр хүн нь Жаред Лето биш. Рэппэр Канье Уэст өнгөрсөн жил тоглолтынхоо үеэр хар өнгийн арьсан “мини”-тэй тайзнаа гарч ирж байсан бөгөөд түүний энэ гоёл нь “Givenchy”-гийнх байлаа. Тэгэхээр дизайнерууд хийгээд хувцас загварын брэндүүд ч гэсэн энэ чиглэл рүү анхаарч эхэлсэн гэсэн үг юм. Алдарт Марк Жейкобс эрчүүд заавал өмдөн дээр биш дангаар нь өмсөж болно гэж үзэж, өөрөө  үлгэрлэн янз бүрээр өмсдөг нэгэн аж. 

Ханхүү Чарльз, алдарт жүжигчин Шон Коннер  гэх мэтчилэн олон алдартнуудын шотланд банзалтай зураг хэвлэлийн хуудсыг чимэж байсан хэдий ч өнөөгийнх шиг ингэж хэрэглээ талаасаа эрчимтэй гарч ирж байгаагүй гэнэ. Эрчүүд ийм гоёлтой байх нь танд таалагдаж байна уу?

Эх сурвалж: www.polit.mn

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

28 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

45 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 37 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 48 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 54 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин