Нийтийн тээврийн үйлчилгээний 28 байгууллагад ажиллав

2021-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Улсын онцгой комиссын даргын 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар тушаалаар Шуурхай зохицуулалтын ажлын хэсгийг томилсон билээ.

“Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилт, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд халдварын дэглэм сахиулж, халдварын тархалтын бууруулахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулсан Нийтийн тээвэр, такси хариуцсан бүлэг өнгөрсөн бямба гаригт нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагуудад ажиллав.

Зам, тээврийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын бүрэлдэхүүнтэй тус бүлэг нийтийн тээврийн үйлчилгээний 28 байгууллагын судалгааг дүүрэг тус бүрээр гаргаж, ажлын хэсгийг 5 баг болгон хуваарилсан бөгөөд энэ өдөр нийтийн тээврийн үйлчилгээний 9 аж ахуйн нэгж, байгууллага, 64 автобусыг хамруулан шалгахад  42 зөрчил /суудлын бүрээс уранхай, бохирдсон 7, зай барих тэмдэглээгүй 19, жолооч- амны хаалтгүй 2, бээлийгүй 3, ажлын хувцасгүй 1, гар ариутгагч  ажиллагаагүй 2,  QR код  хангалтгүй уншуулсан 3,  галын аюулгүй байдал бүрэн хангагдаагүй 1, тусгаарлах өрөөний иж бүрдэл хангалтгүй 3, засварын байрны цэвэрлэгээ муу 1/-ийг илрүүлж, 5 зөрчлийг арилгуулан зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

Нийтийн тээвэр, такси хариуцсан бүлгээс:

-Зорчигчдод сууж буухдаа гараа ариутгаж үйлчлүүлэхийг сануулсан дуут мэдээ, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах,

-Эцсийн зоггсоолууд дээр жолооч нар нь жижиг маранцар үүсгэгчээр халдваргүйжүүлэлтийг хийдэг болгох,

-Жолооч нарт үйлчилгээнд ажиллаж байхдаа агаар сэлгэлтийг тогтмол хийж байх талаар заавар зөвлөмж өгч хэвшүүлэх,

-Обьектын аюулгүй байдлыг хангуулах,

-Засварын байрны цэвэрлэгээ, эмх цэгцийг сайжруулах,

-Жолооч нарыг амны хаалт ажлын хувцсаар бүрэн хангах зэрэг ажлуудыг  хийж гүйцэтгүүлэх талаар зөвлөмж гаргаж аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэв.

Нийтийн тээвэр, такси хариуцсан бүлэг ирэх сарын 3-ныг хүртэл өдөр бүр дээрх 28 байгууллагад “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтийг хангах, халдварын дэглэм сахиулах, халдварын тархалтыг бууруулахад дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэн ажиллах юм.

Эх сурвалж:www.polit.mn

Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

6 цаг 7 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Уржигдар 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15