Д.Эрдэнэбаатар: Сансрын технологийг хэрэглэгч биш бүтээгч улс болно

2021-03-22
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

 “Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Монголын сансрын технологийн анхны багийн ахлагч, МУИС-ийн Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторийн эрхлэгч, доктор, дэд профессор Д.Эрдэнэбаатарыг урьж, ярилцлаа.

 

Сансрын технологи шинэ хэлбэрт шилжиж буй учраас бүгд тэгш гараанд байна

 

Блиц

Доктор, дэд профессор Д.Эрдэнбаатар

-1995-2005  онд Эрдэнэт хотын I арван жилийн сургууль

-2009 онд Физик Электроникийн сургуульд “Device control through SMS” сэдвээр бакалавр хамгаалсан.

-2011 онд “Физик туршилтын автоматжуулалт” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. 

Улмаар одоог хүртэл МУИС-ийн Нано хиймэл дагуулын лабораторийг амжилттай удирдан 2019 оны байдлаар таван магистрант, 15 бакалаврын оюутантайгаар сургалт, судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг хийж байна.

Мөн

-2014-2017 онд Япон Улсын Кюүшүгийн Технологийн Институтэд докторын зэрэгт суралцах хугацаандаа Монгол Улсын анхны хиймэл дагуул “Мазаалай”-г зохион бүтээсэн.

-2017-2021  онд Нано хиймэл дагуулын лабораторийг удирдан ажиллаж байна. Мөн “Монголын сансрын технологийн холбоо” ТББ-г удирдан ажиллаж, Хөгжлийн бодлого-2050-д сансрын хөгжлийн төлөвлөгөөний бичиг баримтыг боловсруулан  батлуулжээ.

-Аливаа улсын хөгжил эдийн засаг,  үнэ цэнэ, баялаг гэсэн гурван зүйлээр тодорхойлогдож байдаг.

Харин орчин үед үнэ цэнэ, баялаг нь мэдлэг гэдэг зүйлээр бий болж байна. Ийм учраас бид өнөө үеийг мэдлэгийн эдийн засгийн үе гэж нэрлэж байна. Улс орнууд ч энэ мэдлэгийн төлөө өрсөлдөж, үүнд хөрөнгө оруулалт хийж байна.

Харин мэдлэг гэдэг нь юу вэ гэвэл өндөр технологийн мэдлэгүүд юм. Үүнд сансрын технологи, эрчим хүчний технологи, биотехнологи, мэдээллийн технологи, цөмийн технологи, контентын технологи зэргийг оруулж тооцож болно. Энэ дундаас сансрын технологи бол хөгжлийн үе шат нь шинэ түвшинд гарч хуучны уламжлалт хэлбэрээс шинэ хэлбэрт шилжиж байгаа учраас бүх оролцогчид ижил гараанд ирж байгаа цаг үе. Тиймээс бид хоцролгүй энэ технологийг эзэмшигч, баялгийн гинжин хэлхээний нэгэн хэсэг болж чадах юм бол манай улсын эдийн засаг ирээдүйн хэлбэр дүрсээ ямар нэгэн байдлаар олж, шинэ шатанд гарч болох юм гэж бид үзэж байгаа. Зарим судлаач сансрын  өндөр хурдтай технологыг ашиглаж сансрын аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар эдийн засгаа сэргээх боломжтой гэж ярьдаг. Үүнд асар их хөрөнгө оруулалт шаардлагатай.Сансрын технологи гэдэг нь газар дээрх байгууламжаас аваад сансарт ажиллах хиймэл дагуул хүртэлх бүхэл бүтэн систем юм. Үүнээс шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах боломж маш их. Сансрын аялал жуулчлал бол үүний нэг л хэсэг нь. Гэвч өнөөгийн байдлаар  асар их хэмжээний хөрөнгө оруулалт шаардаж байгаа учраас том тоглогчид л энэ салбарт өрсөлдөж байна. Харин бид хэзээ нэгэн цагт өөрсдийн технологитой болсон үед хөрөнгө оруулалтын асуудлыг олон аргаар шийдэх замаар ижил түвшинд оролцох бүрэн боломжтой.

 

Хиймэл дагуул хөөргөхөөс илүү өндөр технологийг эзэмших нь чухал

-Манай улс одоогоор уул уурхай, хөдөө аж  ахуйн салбараа  түшиглэн хөгжих бодлогын баримт бичгээ боловсруулсан. Эндээс олсон хөрөнгө оруулалтаар бусад салбараа хөгжүүлнэ гэдэг. Стратегийн хувьд бидэнд одоо ямар нөөц бэлэн байна түүнийгээ ашиглан хөгжинө гэдэг нь зөв. Бусад салбарууд ч бас тэр нөөц болсон салбарууддаа нэмүү өртөг бий болгох тал руугаа ажиллах хэрэгтэй болов уу. Сансрын технологи ч гэсэн эхний ээлжинд хөдөө аж ахуй, байгаль орчны чиглэл рүү илүү ажиллаж байж бодит эдийн засгийн үр ашиг авчрах юм. Харин хугацааны хувьд сэтгэлгээ ба менежментийн асуудалтай холбоотой. Хиймэл дагуул хөөргөх тухайд манайх туршлагатай улс.  Мазаалайг хөөргөснөөр тодорхой амжилтад хүрээд байгаа. Одоо дахин “Тэмүүлэл” хиймэл дагуулыг хөөргөх бэлтгэл ажил хийгдэж байна. Тэгэхээр “Мазаалай” хиймэл дагуулыг бүтээсэн нь бид хиймэл дагуулын технологид жинхэнэ утгаар суралцсан алхам байсан. Сансарт өөрсдийн бүтээсэн тоног төхөөрөмжийг ажиллуулсан гэдэг нь амжилт юм. Гэвч энэ бол дөнгөж эхлэл төдий зүйл. Бид хиймэл дагуул хөөргөх нь чухал биш сансрын технологи, өндөр технологийг эзэмших нь чухал юм. Хэрэв хөөргөх гэдгийг чухалчилбал бид мөнгөөр гадны хиймэл дагуул худалдаж аваад л хөөргөчихнө тийм үйлчилгээ ч олон бий. Харин Мазаалай, Тэмүүлэл зэрэг шинжлэх ухааны судалгаа туршилт хийх үүрэг зориулалттай жижиг оврын хиймэл дагуулуудыг хийж бүтээж байнаа нь энэ өндөр технологийг эзэмших үйл ажиллагааны нэг хэсэг гэдгээрээ ач холбогдолтой юм.

Тэмүүлэл хиймэл дагуулыг МУИС дээр оюутнуудын хамт хийж байна. Монголд дотооддоо хиймэл дагуулаа бүтээж байна гэдгээрээ онцлог юм. Түүнчлэн дэлхий дахинд сансарын аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай ярьж хэрэгжүүлэх, турших эхлэлээ тавьж байна, Манайх ямар байдлаар оролцох боломжтой тухайд гэвэл нэгдүгээрт,  сансар дахь аялал жуулчлал ярьж байгаа бол технологийн хувьд бид эхлээд эзэмших ёстой. Харин газар дээрх аялал жуулчлалын тухайд бол хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, сансар руу нисэх бэлтгэл баазыг хөгжүүлэх боломжтой эсэх судалгаа, шинжилгээ, туршилт чухал.

 

Монгол Улс сансар судлалаа  хөгжүүлэх бодлого, хүсэл дутуу байна

 

-Бусад оронтой харьцуулбал манай  сансрын технологийн хөгжил өнөөдрийн байдлаар хэрэглээний хувьд өөрсдийн түвшинд хэрэглээд явж байгаа. Үүнд өмнөх үеийн эрдэмтэд, инженерүүд маань гол үүрэг гүйцэтгэсэн. Харин техник, инженерчлэл талаасаа бол дөнгөж эхлэл төдий л байна. Гэвч зарим нэг онцлог хэсэг, жишээлбэл, жижиг хиймэл дагуулын хувьд бусад улс ч бас эхлэл цэг дээрээ явж байна. Гэвч тэд хэдийн хөдлөөд эхэлсэн харин бид хоцорч эхлээд байна.Монгол хүн сансарт дахин  нисэх боломж бүрдүүлэхэд боловсон хүчин, хамтын ажиллагаа, техник тоног төхөөрөмж, лаборатори, хөрөнгө санхүү аль аль нь дутагдаж байна. Гэвч үнэндээ энэ бүхэн бий болохын тулд Монгол улс сансар судлалаа  хөгжүүлэх  салбарын бодлого, сэтгэл хүсэл хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, энэ салбар өөрөө хүссэн хүсээгүй төртэй, улс төртэй салшгүй холбоотой салбар. Хамгийн гол нь хөгжлийн замналыг нь улс төржүүлэх үү үгүй гэдэгт л асуудал бий.Тус салбарыг бусад салбараас түрүүлж хөгжүүлсэнээр Монголын эдийн засаг хамгийн хурдан сэргэж, тэлж, томрох боломжтой.  Зарцуулсан хөрөнгөө богино хугацаанд олно гэх  зарим судалгааны  байгууллагын тайлбар байдаг. Гэхдээ манайх бүх л салбараа өөд нь татаад хөгжүүлээд явах хэрэгтэй. Сансрын салбарын нэг онцлог нь олон салбарын уулзварт байдаг, шинжлэх ухаан технологи, инновацийн түүчээ болдог. Иймээс ч олон улсад хөгжингүй ба хөгжиж буй орнууд сансрын бодлогоо энэ чиглэлд гаргаж байна. Өнөөдөр технологийг хэн эзэмшиж байна тэр мөнгө олж байгаа нь баттай зүйл л дээ.

 

Манайх сансрын технологийг хэрэглэгчээс илүү бүтээгч улс болох боломжтой

 

-Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын энэ эрэн үе 2025 он гэхэд оргилдоо хүрээд дараагийн технологийн хувьсгал руу шилжинэ гэж эрдэмтэд тооцож байна. Энэ хувьсгалын технологийн хурд хүмүүсийн оюун сэтгэлгээнээс хурдан яваад байна. Яагаад гэхээр технологийн энэ өргөн талбар дээр олон газар, олон баг технологи хөгжүүлдэг. Тэд тус тусдаа хийж байгаа боловч нэгэн цэг дээр ирж нийлэхээрээ технологийн тэсрэлт болж байгаа юм. Үүний хүн төрөлхтөнд үзүүлж байгаа нөлөө нь асар их. Тийм учраас бид технологийн хөгжлийн араас л явж байна. Манай улс технологийн дэвшлийг хэрэглэгч орон. Сансар судлалын салбарт ч гэсэн хэрэглэгчийн түвшинд байна. Гэхдээ бид хэрэглэгч улс гэдгээсээ ичих шаардлагагүй. Учир нь чадварлаг хэрэглэгч бол массын тухай асуудал, харин зохион бүтээгч бол нэг болон хэсэг авьяастай хүмүүсийн тухай асуудал  учраас муу зохион бүтээгч байснаас сайн хэрэглэгч байсан дээр гэж манай ахмад эрдэмтэн судлаач хэлсэн байдаг. Чадварлаг хэрэглэгч гэдэг бол сайн зохион бүтээгчид суурь болдог. Тэгэхээр бид чадварлаг хэрэглэгч байхын төлөө нэг хэсэг ажиллаж таарна.  Өөр  улс оронд аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын технологийг боловсруулж яваа залуучуудаас зарим нь Монголдоо нутагшуулах ажлыг хийж байна. Энэ хүмүүсийн ажиллаж байгаа технологийн шийдлүүд тал талд бойжиж байгаад нэг цэг дээр уулзахад манай улсад өндөр технологи бий болгох боломжтой. Цаг хугацааны хувьд баримжаалж хэлэхэд хэцүү. Технологийн хувьсгалуудыг харахад хүн төрөлхтөн мэдээгүй байхад нэг л өдөр тэсрэлт хийсэн байдаг. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын тэсрэлт тун удахгүй болно. Бид хамт тэсрэлт хийх эсэх нь одоо хэлэхэд хэцүү. Манайх технологийн хөгжлийн эхний фронтод бий. Тийм учраас бидэнд бас боломж байгаа. Сансрын технологи нь бүх шинжлэх ухааны суурь болж байгааг онцолдог. Манай улсад энэ салбар үүсэж хөгжөөд 40 гаруй жил болсон. Гэтэл өнөөдөр зөвхөн хэрэглэгч л харагдаад байна. Тиймээс бүтээгч улс болох чиглэлд хөгжих ёстой.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.22 ДАВАА № 54, 55 (6531, 6532)

 

Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

5 цаг 37 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

5 цаг 37 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

5 цаг 37 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

22 цаг 49 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Өчигдөр 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

Уржигдар 06 цаг 00 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

Уржигдар 06 цаг 00 мин